Мари Кюри: Польшийн физикч, химич

Мари Кюри бүтэн нэр Мария Саломеа Склодовска-Кюри (Франц: Marie Curie; пол.

Дэлхийд тэрээр Мари Кюри буюу зүгээр л хатагтай Кюри нэрээр алдаршжээ.

Мари Кюри: Польшийн физикч, химич
Мари Кюри 1911 онд

Мария Склодовская Варшав хотод эрэгтэйчүүдийн гимназийн захирал Владислав Склодовски (1832—1902), Варшав хотын нэр хүндтэй охидуудын сургуулийн удирагч Бронислава Богуска нарын гэрт төржээ. Эцэг Владислав Склодовски отгон охиныхоо амьдралд ихээхэн нөлөөлсөн байна. Тэрээр эгч Зофия (1862—1876), ах Юзеф (1863—1937), эгч Бронислава (1865—1939) эгч Хелена (1866—1961) нартай байсан.

Мари Кюри 11 настайд нь 1868 онд эх нас барж тэр сургуульд оржээ. 24 нас хүртлээ Варшав хотод амьдарсан бөгөөд 1891 онд польшид эмэгтэйчүүд дээд сургуульд сурах боломжгүй байсан тул эгчийн хамтаар Францад суралцахаар явжээ. Тэрээр Парисын Их Сургуульд математик, физик, химийн шинжлэх ухаанд суралцжээ. Энд Мари Кюри ирээдүйн нөхөр, хамтран зүтгэгч Пьер Кюритэй танилцаж 1895 оны 7-р сарын 26-нд гэрлэжээ.

Мари Кюри: Польшийн физикч, химич
Мария Склодовская-Курийн музей, Варшав, Польш

Эхнэр, нөхөр хоёр радио идэвхт бодисыг хамтран судалж, 1898 оны 7 сард хамтдаа Мари Кюрийн төрөлх нутгийн нэрээр Полони хэмээн нэрлэсэн шинэ радио идэвхт элемент нээжээ. 1898 оны 12-р сарын 26-нд эхнэр, нөхөр Кюри тэдний нээсэн хоёр дахь шинэ элемент радио идэвхт Радийг зарлажээ. 1903 онд тэд Нобелийн шагналыг Физикийн шинжлэх ухаанаар хүртсэн юм. 1911 онд Мари Кюри Нобелийн шагналыг Химийн шинжлэх ухаанаар авснаар Нобелийн шагналыг 2 удаа хүртсэн анхны хүн болоод зогссонгүй хоёр өөр шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртсэн цорын ганц хүн болсон юм. Тэрээр Сорбонны Их Сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ.

Мари Кюри Парис, Варшавт Кюрийн институтыг үндэслэн байгуулсан. Түүний охин Ирен Жолио-Кюри 1935 онд Химийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал мөн хүртсэн.

Цахим холбоос

Tags:

ПольшПольш хэлФранцФранц хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хидан УлсЕвропБар хэвлэлБатмөнх Даян хаанМонгол улсын их дээд сургуулиудДашдоржийн НацагдоржДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)АйрагУлс орнуудын хүн амын тоо1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаДаралтӨнгөний бэлгэдэлХөлбөмбөгМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьУчиртай гурван толгойТөмсХаммурапи хааны хуульБоорчиОлноо өргөгдсөнТөв цэнгэлдэх хүрээлэнГомеостазИонАварга хулсны баавгайМонгол орны томоохон нууруудДаяарчлалНирун улсЖам ёсны эрхЦахилгаан оронЗамын-Үүд сумЗүрхПрокси серверШуурхай санах ойХэнтий аймагХятадШатарХяргас нуурАзийн орнуудын жагсаалтМонгол Улсын сумдМонголын намын жагсаалтИсламУлсын Их ХуралОлноо Өргөгдсөн Монгол УлсШинэ засгийн бодлогоПольшНоён уулын булшЕсөн эрүүТөрХовд голСоциализмИмпрессионизмКирилл монгол бичгийн дүрэмӨмнөд АмерикХиагтын гэрээЕвропын ХолбооМонгол УлсДалайАмин хүчилТоргоны замОй тогтоолтМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоСоёмбо тэмдэгНьютоны хуулиудТусгаар тогтнолХарри ПоттэрАртерийн судас13-р зуунАрсланАрд АюушХулан хатанХалимТөгөлдөр хуурЦахиагийн ЭлбэгдоржГэр бүлийн хүчирхийлэлСпортНянХимийн урвал🡆 More