Марианы Арлууд

Марианы арлууд (Англи: Mariana Islands) нь Номхон далайн баруун хойд хэсэгт, хойд өргөргийн 12 - 21 хэмийн хооронд, зүүн өргөргийн 145 хэмийн дагуух, 15 галт уулаас бүрэлдэн, нум хэлбэртэй тогтсон олтриг юм.

Хойд талд нь Япон, өмнө талд нь Шинэ Гвиней, баруун талд нь Филиппиний тэнгис оршино. Марианы бүлэг арлуудын хамгийн өмнөд үзүүр нь Гуам болно. Арлыг 17-р зууны үеийн Испанийн хатан хаан Австрийн Мариа Аннагийн нэрээр нэрлэсэн бөгөөд Испаничууд колоничилж байв.

Марианы Арлууд
Филиппиний тэнгисийн зүүн талд Марианы арлууд байрлана. Зүүн талд нь Марианы хонхор бий.

Изү-Боонин-Марианы нум гэгдэх геологийн системийн нэг хэсэг болох тус арлуудын хойд хэсэг нь 5 сая жилийн өмнө, өмнөд хэсэг нь 30 сая жилийн өмнө үүсчээ. Номхон далайн тавцан баруун тийш шилжиж, ирмэгээрээ дэлхийн хамгийн олон идэвхтэй галт уул бүхий Марианы тавцангийн доогуур шургаж орсны улмаас бий болсон. Энэхүү хоёр тавцангийн шургалтын үр дүнд, Марианы арлуудын яг зүүн талд дэлхийн далайн хамгийн гүн, дэлхийн төвд хамгийн ойрхон орших цэг болох Марианы хонхор үүсчээ.

Марианы арлуудыг Микронезийн бүлэг аралд хамруулдаг. Засаг захиргааны хувьд Марианы арлууд нь АНУ-ын харьяа нутаг дэвсгэр болох Гуам, мөн Хойд Марианы арлуудын хамтын нөхөрлөл гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагддаг.

Tags:

Англи хэлГуамНомхон далайФилиппиний тэнгисШинэ ГвинейЯпон

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хүйсийн баримжааЦээрлэх ёсонПарисын олимп (2024 он)ЯтгаЁс зүйКомпьютерын техник хангамжГэр бүлийн хүчирхийлэлХубилай хаанКабардино-БалкариТайванийн хотын жагсаалтМонголчуудЗавхан голЗорголхайрхан уулИнсулинГенийн инженерчлэлМинжиддоржийн ХанддоржСонирхлын бүлэгБүгд Найрамдах Халимаг УлсПанамын сувагТүмэн засагт хаанFacebookГанХувьцааМорин хуурын үүслийн тухай домогЭнергиНайдангийн ТүвшинбаярСүүМонголын энхтайванТаван замын байлдаанЭртний ГрекАсбестHTMLНайрал дууХорлоогийн ЧойбалсанЦусны сийвэнНейронТөгөлдөр хуурМонгол наадгайНойр булчирхайСоёмбо тэмдэгТөгрөгГуулин улсДавтамжКанадЖүгдэрдэмидийн ГүррагчааХайлах температурЦахилгаан оронНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньМитозСингапурМин улсХаммурапи хааны хуульЗэврэлтХятадын түүхЗүүнгарын Хаант УлсЭкологиХимийн тайлбарЕвропАрсланДүүрэгИх Монгол УлсДорно дахинМашинЗөвлөлт Холбоот УлсМесопотамиПунцагийн БадарчБогд хааны ордон музейЛитиИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактВаршавын гэрээИнгушетТүшээт хан аймагМөнгөн усЦаг хугацааФранцСпортЦусны цагаан эс🡆 More