Их Карл

Их Карл (Англи: Charlemagne; Error: }: text has italic markup (help)) (742 оны 4-р сарын 2 – 814 оны 1-р сарын 28) 768 оноос эхлэн насан эцэслэтлээ Франкчуудын хаан байлаа.

Тэрээр Франкын хаант улсыг өргөжүүлж, Баруун болон Төв Европын ихээхэн хэсгийг нэгтгэсэн Франкийн Эзэнт Улсыг байгуулсан юм. Тэрээр хаанчлах хугацаандаа Италийг дайлсан бөгөөд 800 оны 12-р сарын 25-нд Ромын Пап III Лео түүнийг Константинопльд төвлөрсөн Византийн Эзэн хаантай эн зэрэгцүүлэн Император Август ([Imperator Augustus] Error: {{Lang-xx}}: text has italic markup (help)) хэмээн өргөмжилжээ. Түүний хаанчлал Каролингийн сэргэн мандалттай холбоотой бөгөөд энэ үед Католик сүм хийдээр дамжин урлаг, шашин, соёл сэргэн хөгжсөн юм. Гадаадад аян дайн хийж, дотооддоо шинэтгэл явуулснаар Баруун Европ, Дундад Зууныг тодорхойлоход хувь нэмрээ оруулжээ. Түүнийг Франц, Герман, Ариун Ромын Эзэнт Улсын хаадын жагсаалтад I Карл гэж тэмдэглэдэг.

Их Карл
KAROLVS IMP AVG (Karolus imperator augustus) хэмээх бичигтэй Их Карлын зоос

Намхан Нуруут Пипин хаан, Лаоны Бертрада хоёрын хүү болон мэндэлсэн Карл эцгийнхээ хаан ширээг залгамжлан авч, дүү I Карломаны хамт төрийн эрхийг барьжээ. Карломан Их Карлтай муудалцсан боловч 771 онд Карломан гэнэт нас барснаар дайн дэгдээгүй өнгөрсөн. Их Карл Ромын Папын талаар эцгийнхээ баримталж байсан бодлогыг үргэлжлүүлж, Италид ломбардуудыг төрийн эрхээс зайлуулж, Испаниас хаант улс руу нь өнгөлзөж байсан сарацинчуудтай тулалдаж, Ромын Папын хамгаалагч болжээ. Эдгээр аян дайны үеэр Роланд баатрын дуулалд бичигдэн үлдсэн Ронсесваллесийн тулалдаанд (778) насандаа үзээгүй муухай ялагдал хүлээсэн юм. Зүүнтээ байх аймгуудын эсрэг, ялангуяа Саксончуудын эсрэг аян дайн хийсэн бөгөөд сунжирсан удаан дайны эцэст тэднийг өөрийн харъяанд оруулжээ. Тэднийг хүчээр Христийн шашинд оруулснаар өөрийн эзэнт улсад нэгтгэж, хожмын Оттогийн династи бий болох замыг тавьжээ.

Өнөөдөр түүнийг Франц, Германы хаант ёсыг үндэслэгч төдийгүй, Европын эцэг гэдэг билээ. Ромчуудаас хойш анх удаа Баруун Европын ихэнх хэсгийг Их Карлын эзэнт улс нэгтгэж чадсан бөгөөд Каролингийн сэргэн мандалт Европын нийтлэг төрхийг бүрдүүлэхэд түлхэц өгсөн юм.

Ном зүй

Цахим холбоос

Их Карл  Commons: Их Карл – Викимедиа дуу дүрсний сан
Их Карл  Commons: Charlemagne – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Tags:

Ангилал:Lang and lang-xx template errorsАнгли хэлБаруун ЕвропИталиТөв Европ

🔥 Trending searches on Wiki Монгол:

Засаг захиргааны зохион байгуулалтЗүүнгарын Хаант УлсСанчирНарМонгол хувцасСэргэн мандалтын үеИзраилСэлэнгэ мөрөнЦээрлэх ёсонТод бичигЦагаадайн УлсАлун Гуа эхийн домогЭнерги хадгалагдах хуульСэргээгдэх эрчим хүчЖавзандамба хутагтЗорголхайрхан уулБаян-Өлгий аймагХөвчтөнНьютоны хуулиудДөрвөлжин бичигТүмэн засагт хаанТуйлын туулайМиланХүчдэлGoogleЦусны бүлэгЗайсан толгойАрабын Нэгдсэн Эмират УлсПотенциал энергиДундад зууны монгол аймгуудФилиппинКомпьютерЕвропын орнуудын жагсаалтГэр бүлҮет хөлтөнЦоохор ирвэсАвга болон нагацНьютон (нэгж)ЛГБТМонгол хаадЭсийн бөөмГималайЭрх зүйХүүхдийн эсрэг хүчирхийлэлНайманМонгол орны уулсНамбарын ЭнхбаярДаралтЧингис хааны сургаалҮйлдлийн системЭкосистемМонголчуудын Япон руу хийсэн довтолгооСалхины эрчим хүчСагсан бөмбөгХүнсний нэмэлт бүтээгдэхүүнХатанбаатар МагсаржавБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоГеологийн цаг тоололФернан Магеллан1990 оны Монголын ардчилсан хувьсгалМейозГанЭлэгний C вирусӨнгөний бэлгэдэлПенициллинЗудОтгонтэнгэрМонгол Улсын сумдДарьгангаМонгол орны нүүрсний нөөцТоннХөнгөн цагаанЗанабазарМанзуширын хийдҮлэг гүрвэлВолейболДотоодын нийт бүтээгдэхүүнМонгол-Оросын 1912 оны гэрээНүүрстөрөгч🡆 More