Дидье Клод Дешам (Франц: Didier Claude Deschamps, 1968 оны аравдугаар сарын 15-нд Байонна хотод төрсөн) — Францын зодог тайлсан хөлбөмбөгчин бөгөөд 2012 оны долоодугаар сарын 8-наас эхлэн Францын шигшээн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
Дешам (2018) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Дидье Клод Дешам | ||
Төрсөн огноо | 1968 оны 10 сарын 15 | ||
Төрсөн газар | Франц, Байонна | ||
Өндөр | 1.74 м | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Франц (ахлах дасгалжуулагч) | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1985–1989 | Нант | 111 | (4) |
1989–1994 | Марсель | 123 | (6) |
1990–1991 | → Бордо (зээл) | 29 | (3) |
1994–1999 | Ювентус | 124 | (4) |
1999–2000 | Челси | 27 | (0) |
2000–2001 | Валенсиа | 13 | (0) |
Нийт | 427 | (17) | |
Шигшээ баг | |||
1988–1989 | Франц (21-) | 18 | (0) |
1989–2000 | Франц | 103 | (4) |
Дасгалжуулсан багууд | |||
2001–2005 | Монако | ||
2006–2007 | Ювентус | ||
2009–2012 | Марсель | ||
2012– | Франц | ||
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Дешам сонирхогчдын Байонна багт хөлбөмбөг анхлан суралцжээ. 1983 онд Нантын өсвөрийн эгнээнд элсэж, 1985 оны есдүгээр сарын 25-нд мэргэжлийн гараагаа эхлүүлэв. Дешамыг 1989-1990 болон 1991-1994 онд тоглодог байхад Марсель 1991, 1992 онуудад Францын, 1993 онд Аваргуудын лигийн аваргаар тодорч байлаа. Багаа сайтар ахалсан Дешамын оролцоо. Түүний 1994 онд элссэн Ювентус 1996 онд дотоодын 6 цом, тэр дундаа Дишам Аваргуудын лигт хоёр дахиа түрүүлж үзэв. Удаад нь Испани, Англид тоглоод 2001 онд зодог тайлан дасгалжуулагчийн ажилд шилжсэн түүхтэй.
1989 онд шигшээгийн дасгалжуулагч Мишель Платини Дешамыг Югославын эсрэг анх дуудсан. 1992, 1996 (IV байр) болон 2000 (I байр) оны ЕАШТ-д амжилттай оролцсон. Эх орондоо зохион байгуулсан 1998 оны ДАШТ-д Бразилыг шувтаргад ялсан билээ. Дешам тухайн үед ахлагч байв.
This article uses material from the Wikipedia Монгол article Дидье Дешам, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.