Говь-Алтай Аймаг: Монгол Улсын аймаг

Говь-Алтай (монгол бичгээр ᠭᠣᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢ – гоби-алтаи) нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт орших аймаг юм.

Аймгийн төв нь Алтай.

Говь-Алтай аймаг
ᠭᠣᠪᠢᠠᠯᠲᠠᠢᠠᠶᠢᠮᠠᠭ
Говь-Алтай аймгийн баруун хэсэгт оршдог Сутай уул
Говь-Алтай аймгийн баруун хэсэгт оршдог Сутай уул
Flag of Говь-Алтай аймаг
Говь-Алтай аймаг Сүлд
Говь-Алтай Аймаг: Газар зүй, Хүн ам, Амьтан ургамал
Солбицол: 45°30′N 95°30′E / 45.500°N 95.500°E / 45.500; 95.500 95°30′E / 45.500°N 95.500°E / 45.500; 95.500
УлсГовь-Алтай Аймаг: Газар зүй, Хүн ам, Амьтан ургамал Монгол
Байгуулагдсан1940
НийслэлАлтай хот
Газар нутаг
  Нийт141,447.67 км2 (54,613.25 миль2)
Хамгийн өндөр цэг
3,802 м (12,474 фут)
Хүн ам
 (2023)
  Нийт57,328
Цагийн бүсUTC+7
Бүсийн дугаар+976 (0)148
ISO 3166 кодMN-065
Улсын дугаарГА_
Вэб сайтwww.govi-altai.gov.mn

Түүхэн тойм

Түүхийн хуудас сөхвөл ар халхын 4 аймгийн нэг, Засагт хан аймгийн нэршил ардын хувьсгал ялсаны дараахан буюу 1923-1924 онд тэр үеийн аймаг хошуудын нэрийг газар усны нэрээр өөрчлөхөд Хантайшир уулын аймаг хэмээсэн ба (гол хошууг нь ч мөн нэрээр нэрлэж) түүнд одоогийн Говь-Алтай аймгаас гадна, Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Зүүнговь сумд, Ховдын Зэрэг, Дарви сумд, Баянхонгорын Байдрагаас баруун хойшхи Баацагаан, Бууцагаан, Баян-Өндөр, Шинэжинст зэрэг сумд, мөн Завхан аймгийн нэлээд хэдэн сумд харъяалагдаж байсныг түүхийн олон эх сурвалжид дурдсан байна. 1931 онд олон аймаг байгуулахад Алтай, 1934 оны эцэсээр Завхан аймагтай нийлээд, дараа нь 1940 оны шинэчилсэн өөрчлөлтөөр одоогийн Говь-Алтай аймаг болж төвхнөсөн байна.

Газар зүй

Говь-Алтай аймаг нь монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уул нурууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь кайнозойн хурдас тархсан бөгөөд уулархаг нь кембрийн ба кембрийн өмнөх суурь чулуулагтай юм. Чулуун нуүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий.

Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий. Говь-Алтай аймаг нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт орно.

Хүн ам

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээр Говь-Алтай аймгийн харьяат хүн 57.7 мянга байгаа нь 2010-2020 оны хооронд буюу 10 жилийн хугацаанд 3.9 мянган хүнээр өсжээ. Хүн амын 49.8 хувь нь эрэгтэйчүүд, 50.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Говь-Алтай аймгийн харьяат хүн амын 99.3 хувийг Халхчууд эзэлж, өмнөх тооллогын үеийнхээс 0.7 пунктээр өссөн байна. Мөн Захчин-0.2, Дөрвөд-0.1, Казах-0.1, Баяд-0.1, Торгууд-0.1 болон бусад үндэстэн 0.2 хувийг тус тус эзэлж байна. 2020 оны хүн амын тооллогоор тоологдсон 16.1 мянган өрхийн 33.1 хувь нь хотод, 66.9 хувь нь хөдөөд амьдарч байна.

Амьтан ургамал

Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай, мазаалай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Аймгийн хэмжээгээр 2 сая гаруй малтай бөгөөд малын олонхи нь хонь, ямаа юм. Говь-Алтай аймагт Хятад улс руу гарах Бургастайн боомт Алтай суманд бий.

Аймгийн бэлгэ тэмдэг

Аймгийн сүлд

Аймгийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгөсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн наст хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна.

Сүлдний төв хэсэгт ан амьтнаар баялагийг бэлгэдэн дүүлж байгаа угалз, говь-хангай, өндөр сүрлэг уулсыг харуулсан ногоон шар дэвсгэр, мөнх цаст уулын зураг, дэлхийн даяаршил, мэдээллийн технологийг бэлгэдсэн долгионыг дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт шинжлэх ухаан боловсролыг дээдэлсэн дэлгэсэн номын дүрсэн дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбыг залж, доод хэсэгт аж үйлдвэр, газар тариаланг илтгэсэн хүрд араа, тариан түрүүг тус тус дүрсэлнэ.

Сүлдний доод хэсгийг "Говь-Алтай" гэсэн бичигтэй туузаар ороосон байна. Аймгийн сүлдийг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан Монгол улсын сүлдний эх загварт заасан тэг, харьцааг чанд баримтална.

Далбаа

Говь-Алтай аймгийн далбаа нь шар хөх хосолсон өнгөтэй байна. Далбааны доод хэсэгт гурав хуваасны нэгийн хэмжээтэй говийг бэлгэдсэн шар өнгөтэй, дээд хэсэгт мөнх тэнгэрийг бэлэгдсэн хөх дэвсгэр дээр аймгийн сүлдийг байрлуулсан байна. Далбааны ишин талд сүлдийг байрлуулсан байна. Далбааны өргөн, урт нь 1х2-ын харьцаатай байна.

Сүлд дуу

Зулай цагаан Алтай

/Үг: З.Гүнсэн, Ая: Ч.Сангидорж/

    Үүрийн таван жингээр Сараан саатуулж мөнгөрсөн
    Үдшийн бүрий тасартал Нараа наадуулж алтарсан
    Зулай цагаан Алтайгаа би
    Зүүдэлж сэрдэг нь юуных вэ
      Аяа Алтай минь, Алтай минь
      Азаар заяасан нутаг аа
      Тэвэрч таныгаа даахгvй ч гэлээ
      Тээж явдаг шүү сэтгэлдээ
    Дэлгэр зуны улиралд Цэцгээ дэвсэж харуулдсан
    Дэнжийн цагаан гэртээ Ээж минь хүүгээ хүлээсэн
    Зулай цагаан Алтайгаа би
    Зvvдэлж сэрдэг нь учиртай
      Аяа Алтай минь, Алтай минь
      Азаар заяасан нутаг аа
      Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
      Тээж явдаг шүү сэтгэлдээ
    Заяа түвшин түмнийхээ Итгэл болж сүндэрлэсэн
    Санаа цагаан ардынхаа Сэтгэл болж мөнхөрсөн
    Зулай цагаан Алтайгаа би
    Зүүдэлж сэрдэг нь аргагүй

Алдартнууд

Говь-Алтай аймаг нь Монгол Улсын Генерал цолтон хамгийн олон төрсөн аймгийн нэг юм. Мөн шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагч Балдуугийн Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Пунцагийн Жасрай болон Монгол Улсын баатар Магсарын Жанчив, Дүгэрийн Гуулин, Ванчинжавын Шарав, төрийн хошой шагналт нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба, Зохиолч судлаач Лодонгийн Түдэв, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол Улсын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Дагшинжавын Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа генерал Жарантайн Авхиа, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Шагалын Жадамбаа, Монгол Улсын гавьяат тамирчин Нанзадын Бүргэдаа, Монгол Улсын Ардын эмч Навааны Жамбал, Монгол Улсын гавьяат эмч, академич, доктор, профессор Бямбажавын Рагчаа, гавъяат эмч Машбалжирийн Ганбаатар, Гавъяат эмч Бундангийн Болдсайхан, Монгол улсын гавьяат эмч Чогсомын Содномпил, Монгол Улсын гавьяат багш, академич, төрийн шагналт доктор професор Дарийн Содномдорж, Монгол Улсын Хуулийн салбарын алтан үеийнхэний нэг гавъяат хуульч Буяндэлгэрийн Санжмятав, Монгол Улсад худалдаа, нийтийн хоолны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагчдын нэг Дан-Аажавын Пунцаг Монгол Улсын гавьяат жүжигчин Гончигийн Ундармаа, дипломатч, доктор профессор Чоёгийн Даваадаш нар энэ нутгийн бахархал мөн.

Сонирхолтой баримтууд

  • Говь-Алтай аймгийн Шарга сум нь монголын хамгийн олон генерал төрсөн нутгаар тодорсон юм.
  • Говь-Алтай аймгаас нийт 20 генералууд төржээ: Ж.Авхиа, Ш.Жадамбаа, Баасанхүү, Ч.Баатар, Н.Жалбажав, Я.Чойжамц ..,нар.

Сумд

Говь-Алтай Аймаг: Газар зүй, Хүн ам, Амьтан ургамал 
Сумд

Цахим холбоос

Говь-Алтай Аймаг: Газар зүй, Хүн ам, Амьтан ургамал  Commons: Говь-Алтай аймаг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Tags:

Говь-Алтай Аймаг Газар зүйГовь-Алтай Аймаг Хүн амГовь-Алтай Аймаг Амьтан ургамалГовь-Алтай Аймаг Аймгийн бэлгэ тэмдэгГовь-Алтай Аймаг АлдартнуудГовь-Алтай Аймаг Сонирхолтой баримтуудГовь-Алтай Аймаг СумдГовь-Алтай Аймаг Цахим холбоосГовь-Алтай Аймаг ЭшлэлГовь-Алтай АймагАлтай хотМонгол бичигМонгол улс

🔥 Trending searches on Wiki Монгол:

МуурТолбо нуурКонденсаторЭсэн тайшСанчирМонгол Улсын Үндсэн хуулийн цэцФридрих ХаекДэлхийн улс орны жагсаалтАрхангай аймагЦасГовь (компани)Дотоодын нийт бүтээгдэхүүнКомпанийн нийгмийн хариуцлагаМеталл биш элементТөмөр (химийн элемент)Бодисын төлөвЦаазаар авах ялКальциНаран цэцэгДезоксирибонуклейн хүчилДе-юреМонгол хувцасОрчин үеийн Монголын түүхНүүрсустөрөгчТив тивийн улс орнуудАгаарын даралтХөгжлийн эдийн засагСоёмбо тэмдэгТөгрөгГэрэлИмпортСонгуульСүбэдэй баатарЦусны цагаан эсСарИх ХуралдайНүүр хуудасҮндэстэн дамнасан корпорациКазахстанБарагшунNASAКанадБондХур тунадасЦагаан хэрэмХар-Ус нуурын шагшуургаДүүрэгНягтМорин хуурТөрБариХар ХиданБатарейБулган уулӨгий нуурКомпьютерМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоГэрэл зурагАжилгүйдэлМонгол Улсын төрийн далбааЦагаан баавгайЗээргэнэГиппократын тангарагГовьсүмбэр аймагЦагийн бүсРационализмЖон ЛоккДулдуйтын ДанзанравжааБөөн цагаан нуурТархиОлон улсын нэгжийн системМанж-гоИммануэл КантОёдлын машинОмын хуульХийШадар гурван цэрэгЭнэтхэгХиргисүүр🡆 More