Германы Төрийн Далбаа

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Төрийн далбаа (Герман: Flagge der Bundesrepublik Deutschland; албан ёсоор Герман: Bundesflagge монг.

Герман Улсын Төрийн далбаа

Германы Төрийн Далбаа

Далбааг таних тэмдэг: Далбааны бэлгэ тэмдэг?
Талуудын харьцаа: 3:5
Албан ёсоор хэрэглэсэн: 1919 оны 7-р сарын 3 (Германы Эзэнт Гүрэн)

буцаан авсан: 1949 оны 5-р сарын 23 (Холбооны Бүгд Найрамдах Герман Улс)

Эдгээр өнгийг хэрэглэсэн 19-р зууны хувьсгалчид далбаагаа «Dreifarb» (орч. гурван өнгөт) хэмээн нэрлэж байсан нь францын «Тricolore» (орч. гурван өнгө) гэх үгний герман орчуулга юм. Мөн түүнчлэн ”Холбооны өнгөнүүд” (Герман: Bundesfarben) эсвэл ярианы хэлэнд ”Германы туг” (Герман: Deutschlandfahne) гэх мэтийн нэрээр хэрэглэнэ. Далбаат завьчдын дунд Аденауэрын далбаа гэж ярих нь цөөнгүй тохиолдох ба энэ нь анхны холбооны канцлер Конрад Аденауэрыг хэлж байгаа аж.

Холбооны төрийн далбааны хажуугаар бас холбооны улсын төрийн албанд зориулсан төрийн албаны далбаа, Германы Тэнгисийн Цэргийн Хүчний тэнгисийн дайны далбаа болон Бундесверийн армийн туг гэж бас бий.

Төрийн далбааны хийц ба бэлгэдэл

Германы төрийн далбаа нь хэвтээ тэнхлэг дагуу, гурван өнгөт, ижил хэмжээ бүхий гурван багана буюу судалтай, 3:5 талуудын харьцаатай далбаа юм. Төрийн далбааны өнгөнүүдийг 1949 оны тавдугаар сарын 23-нд Үндсэн хуулийн 22-р зүйл дээр хар-улаан-шар хэмээн зүйлчлэн тогтоосон байна. Худалдааны далбаа нь холбооны төрийн далбаатай ижил.

Систем Хар Улаан Шар
Pantone Black 485 Yellow: 765 g,
Red 032: 26 g,
Black: 11 g,
transp. White: 198 g,
бусдаар 7405
RAL 9005
Гүн хар
0A 0A 0D
3020
Зам тээврийн улаан
C1 12 1C
1021
Рапсын шар
EE C9 00
CMYK 0-0-0-100 0-100-100-0 0-12-100-5
RGB 0,0,0 255,0,0 255,204,0
HTML #000000 #FF0000 #FFCC00

Түүх

Дундад зууны далбаа

    Үндсэн өгүүлэл: Ариун Ромын Эзэнт Гүрний дарцаг

Хар, улаан, шар өнгөний хослол бүхий сүлдийг дундад зууны үеэс хэрэглэж байсан баримтууд бий. Германы төрийн далбааны өмнөх хувилбар Ариун Ромын Эзэнт Гүрний дарцаг юм. Дайн болох үед морьт цэргийн туг эсвэл хаан өөрөө оролцвол эзэн хааны туг дээрх туган дээр нэмэгдэнэ.

  • Дундад зууны дундаас 1410 он хүртэл: хар өнгөтэй, нэг толгойтой, улаан хошуу, улаан савартай бүргэдийг алтан шар дэвсгэр өнгөн дээр (сүлд судлалд: алтан дээр улаан зэвсэгтэй (хошуу, савар) хар бүргэд). Энэ бүргэд нь хар-шар өнгөний хослол дээр суурилах бөгөөд энэ нь Герман-Ромын ханы төрийн бэлгэдэл байв.
  • Дундад зууны төгсгөл 1410-1806: хар өнгөтэй, хоёр толгойтой, улаан зэвсэгтэй бүргэдийг шар дэвсгэр өнгөн дээр дүрсэлсэн. Бүргэдийн хоёр толгой нь Ариун Ромын Эзэнт Гүрний хаант ба хант улсуудын хаан буюу ханыг бэлгэдэх ба энэ нөгөө талаас европын хангууд дотроос өөрсдийгөө илүү гэдгийг илэрхийлсэн утга агуулгатай аж. 1806 оноос хойш хос бүргэд нь Австрийн төрийн бэлгэ тэмдэг болсны учир нь олон зууны турш ромын эзэн хааны суудал австрийн германчуудын мэдэлд байснаас уламжлалтай ажээ.

Шинэ эриний далбаа

Хар-улаан-шар далбааны бас нэг эх нь 1813 онд Наполеоны эсрэг чөлөөлөх дайнд оролцсон Лютцовын чөлөөт корпусын цэргүүдийн дүрэмт хувцас байв. Энэхүү корпус нь бараг ихэнх нь оюутан байсан ба тэд Германыг булаан эзлэх гэсэн Францын эсрэг боссон юм. Эдгээр оюутнууд нь германы газар бүрээс ирсэн сайн дурынхан байсан учраас тэдэнд дүрэмт хувцас гэж байхгүй, янз бүрийн өнгөтэй дүрэмт болон энгийн хувцастай ирсэн тул тэднийг удирдаж байсан Пруссийн хошууч Адольф фон Лютцов нэг өнгөтэй болгохын тулд бүгдийнх нь хувцсыг хараар буджээ. Дээрээс нь шар (зэсэн өнгө) өнгийн товч, улаан өнгийн ханцуйны нударга ба хувцасны энгэрийн зөрүүлэгийн дарах талыг улаан болгов. Үүнийг нийтийн хүртээл болоход нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь эдгээр өнгө нь Ариун Ромын Эзэнт Гүрний тугны өнгөтэй ижил байсантай холбоотой аж.

Энэ өнгөний хослол нь чөлөөлөх дайны дараа ардын дунд хэлц болон үлджээ:

„Боолчлолын харанхуйгаас (хар) цуст (улаан) тулалдаанаар дамжин гэрэлт (шар) эрх чөлөө рүү
(Герман: Aus der Schwärze (schwarz) der Knechtschaft durch blutige (rot) Schlachten ans goldene (gold) Licht der Freiheit.“

Германы Төрийн Далбаа 
Хамбахын баяр дээрх далбаа, шар нь дээрээ (1832 он). Энэ зургийн эх хувь нь хар цагаан зураг бөгөөд магадгүй өнгө оруулахдаа буруу оруулсан байх гэж үздэг.

Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдааны дөрвөн жилийн ойн өдөр буюу 1817 оны аравдугаар сарын 18-нд германы өнцөг булан бүрээс ирсэн хэд хэдэн их сургуулийн багш, таван зуу гаран оюутны хамтаар улаан-хар-улаан далбаан дор «бүрэн бүтнээрээ л зөвхөн энх тунх оршино» гэсэн лоозонтойгоор Айзенахын Вартбург руу (Вартбургийн баяр) нэгдсэн эзэнт улс, эрх чөлөөнийхөө төлөө жагсчээ. Уг далбааны дундах улаан хэсэг дээр «Германы эргэн төрөлт» гэсэн бичээстэй байсан нь оролцогчдын зорилго нь герман үндэстний улсыг байгуулахыг санаархсан санаархал гэдэг нь ойлгомжтой байлаа.

Германы Холбоо

Хар-улаан-шар далбаа нь 19-р зууны эхний хагаст Германы Холбооны (1815-1866 он) үед л германчуудын үндэсний өнгө болон хэвшин тогтжээ. 1848 оны гуравдугаар сарын 9-нд болсон Бундестагийн хурал дээр албан ёсоор улсын далбааны өнгө болгон, өнгөний судлыг хэвтээ чигт байхаар тогтов.

1860-аад оны сүүлээр Хунтайж Адальберт фон Прусс Германы төрийн далбааны янз бүрийн хувилбарыг бүтээсэн байдаг.

Хойд Германы Холбоо ба Германы Эзэнт Гүрэн

1866 оноос хойш герман улсууд дотроос хамгийн нөлөө бүхий улс нь Прусс байсан ба Германы нэгдсэн улсыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн байгуулахыг зорьж байлаа. Үүнд хүрэхийн тулд хийсэн хамгийн том алхам бол 1867 онд Хойд Германы Холбоог байгуулсан явдал байв.

Мөн үзэх

  • Пруссийн төрийн далбаа
  • Германы Хаант Улсын төрийн далбааны жагсаалт
  • Ваймарын Бүгд Найрамдах Улсын төрийн далбааны жагсаалт
  • Германы төрийн далбааны жагсаалт

Цахим холбоос

Германы Төрийн Далбаа  Commons: Германы төрийн далбаа – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Tags:

Германы Төрийн Далбаа Төрийн далбааны хийц ба бэлгэдэлГерманы Төрийн Далбаа ТүүхГерманы Төрийн Далбаа Мөн үзэхГерманы Төрийн Далбаа Цахим холбоосГерманы Төрийн Далбаа ЭшлэлГерманы Төрийн ДалбааГерманГерман хэлМонгол хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Сэтгэл судлалЦаазаар авах ялМонгол овог аймгуудын жагсаалт1945 оны чөлөөлөх дайнЗуны олимпСолийн ДанзанХиагтын гэрээМальдивАжилгүйдэлНамсрайн СувдУнцВанчинбалын ИнжаннашСарГүн ухаанЛиберализмМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсЭнзимЭсДулдуйтын ДанзанравжааСоёмбо тэмдэгТөрМонгол орны гол мөрдПолимеразын гинжин урвалУлсын Их ХуралЭлэгний B вирусОзоны давхаргаЭрээнхүү ОдгэрэлУур амьсгалын өөрчлөлтНатурал тооХүчдэлТүүхБагануурЦогт хунтайжНүүрстөрөгчАмарбаясгалант хийдТемпературСар (тоолол)Алтай Таван БогдДамдины СүхбаатарФинландӨвчинБогд хаанСоёмбоХимийн тайлбарИонBlackPinkУрлагАльберт ЭйнштейнИзотопМагсаржаламын БаярмагнайНэгдсэн Үндэстний БайгууллагаЭртний ЕгипетЭсэн тайшСоронзТокиоМонгол-Оросын 1921 оны гэрээМонгол хаадХар тугалгаХенри Эгард УоллесБайгалийн гамшигВатт (нэгж)НянВирусБериллиМонгол улс ОлимподМонгол үхэрЭрдэнэ Зуу хийдВавилониКомпьютерын сүлжээХүлэмжийн хийКомпьютерХүний нөөцЦайр1913 онСэргээгдэх эрчим хүчХархорин сумАригбуха хаанХугалах илтгэгч🡆 More