Вишванатан Ананд (тамилаар விசுவநாதன் ஆனந்த்; 1969 онд төрж, Мадраст өссөн) — 2000-2002 онд ФИДЕ-гийн хувилбараар дэлхийн аварга, 2007 оноос 2017 он хүртэл 17 дахь дэлхийн аварга, их мастер, Энэтхэгийн шатарчин.
тамирчны тухай | |
---|---|
Төрсөн өдөр | 1969 оны 12 сарын 11 |
Төрсөн газар | Энэтхэг улсын Тамилнаду мужийн Майиладутурай балгас |
Улс, орон | Энэтхэг (БНЭУ) |
Тамир, спорт | шатар |
Цол, зэрэг | их мастер (1988) |
Оргил чансаа | 2817 оноо (2011 оны III сар) Дэлхийн дугаар 1 (2008 оны VII сар) |
2013-10-10-ны байдлаар мэдээлэв. |
Түүнийг 6 настай байхад эх нь анх шатар зааж өгчээ. 1983 онд 14 настайдаа Энэтхэгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 9-өөс 9 оноо авч түрүүлж, 1984 онд олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн хамгийн залуу энэтхэг тамирчин болжээ.
16 настайдаа тэрээр Энэтхэгийн шатарын аварга болж, дараа нь дахин хоёр удаа аварга болж байжээ. 1987 онд тэрээр залуучуудын дэлхийн аварга цолыг хүртсэн анхны Ази хүн болсон. 1988 онд тэр Энэтхэгийн анхны олон улсын их мастер болсон. Түүний уг амжилтын ачаар шатарын спорт эх оронд нь дахин их дэлгэрч эхэлсэн.
1980-аад оны сүүлчээс тэрээр дэлхийн хамгийн өндөр түвшинд тоглож эхэлсэн байна. 1991 оны 1-р сард тэрээр Реджио Эмилиад болсон тэмцээнд тэр үеийн хамгийн хүчтэй шатарчид болох Гарри Каспаров, Анатолий Карпов нарыг ялж түрүүлсэн. Мөн 1991 оны 8-р сард ширүүн тэмцэлд дэлхийн аваргын төлөө өрсөлдөж буй хүмүүсийн шөвгийн наймд Анатолий Карповт 3,5:4,5-аар ялагдсан. Тэмцээний явц болон Энэтхэгийн залуу их мастерын үзүүлбэр тухайн үед олныг гайхшруулж байсан: туршлагатай Карпов шинээр ирсэн тамирчинтай амархан харьцах ёстой гэж үзэж байсан юм.
Ананд 2000 онд Шэньян (Хятад), 2002 онд Хайдарабад (Энэтхэг) хотод болсон ФИДЕ-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. Ананд "Шатрын Оскар"-ын шагналыг 1997, 1998, 2003, 2004, 2007, 2008 онд зургаан удаа хүртэж байжээ.
Ананд маш түргэн боддог, сайн хамгаалдаг. Тиймдээ ч шатрын бүх төрлөөр дэлхийн аварга болжээ. 2008 онд Крамник, 2010 онд Топалов, 2012 онд Гельфандтай халз тоглож аваргаа хамгаалсан.
This article uses material from the Wikipedia Монгол article Вишванатан Ананд, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.