Бронислав Малиновски (пол.
Тэрээр 3000 метрийн саадтай гүйлтийн төрлөөр ЗХУ-ын Москва хотноо зохиогдсон 1980 оны зуны олимпын аварга болжээ. Олимпын аварга цол хүртсэнээсээ жилийн дараа Малиновски 30-хан насандаа автомашины ослоор нас нөгчжээ.
| ||||||||||||||||||||||
|
Малиновски Германы Мюнхенд болсон 1972 оны зуны олимпод 4-р байр эзэлсэн бол 1974 оны хөнгөн атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан байна. Тус тэмцээнээс 1976 оны зуны олимп хүртэлх хугацаа нь Малиновски болон Шведийн Андерс Гёрдеруд нарын хооронд ширүүн өрсөлдөөн болж байсан үе бөгөөд Монреалийн олимпод Гёрдеруд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлэхэд Малиновски мөнгөн медаль зүүжээ.
Гёрдеруд 1976 онд зодог тайлсны дараа Малиновскид Кенийн Хенри Роно хэмээх шинэ өрсөлдөгч гарч ирсэн. Роно 1978 онд дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. 1978 оны намар Малиновски Европын аварга цолоо хамгаалж чадсан. 1980 оны зуны олимпод Кени улс оролцоогүй тул Роно түүнийг алтан медаль хүртэхэд саад болж чадаагүй билээ.
Малиновскигийн аав нь польш, ээж нь шотланд юм. Нас барахаасаа өмнө тэрээр улс төрийн дарамт шахалтаас болж Шотланд руу дүрвэх талаар бодож байсан гэдэг.
This article uses material from the Wikipedia Монгол article Бронислав Малиновски, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.