Ялтсан Хуяг

Ялтсан хуяг (Англи: Plate Armor) нь нимгэн металл хавтангуудаас тогтох, бүтэн биеийн хуягт өмсгөл юм.

Европд дундад зууны сүүлчээр, ялангуяа Зуун жилийн дайны үед ялтсан хуягийг ихээр хөгжүүлж, хөө хуягийн гадуур өмсөх байдлаар хэрэглэдэг байжээ.

Ялтсан Хуяг
Бүрэн ялтсан хуяг

Европын ялтсан хуягууд нь өмсөгчийн биеийг 1-4 миллиметр зузаантай металл хавтангуудаар толгойноос хөл хүртэл бүрхэн хамгаална. 15-25 килограмм жинтэй учир хөнгөнөөс гадна гүйх үсрэх зэрэг хөдөлгөөнд хүндрэл учруулдаггүй давуу талтай. Хамгийн гол нь нимгэн ч гэсэн хүнд алхнаас бусад бараг бүхий л зэвсгээс хамгаалах чадалтай байлаа.

Ялтсан хуяг нь хүлэг баатруудын хувьд хамгийн хүндэтгэлтэй, үнэт зүйл нь байв. Нэр төр, хөрөнгө, нийгмийн статусын илэрхийлэл болдог учир тэд хуягаа үргэлж зүлгэн, гялалзсан байдалд нь санаа тавьдаг байлаа.

Ялтсан Хуяг
Цээжний түгжээ

Европд, ялтсан хуягийн оргил үе нь 15-р зууны сүүл, 16-р зууны эхэн байв. Иймд сүүл үеийн ялтсан хуягууд нь Дундад зууны дархны урлал, Сэргэн мандалтын үеийн уран хийцийн хослол болдог юм. 1650 оноос хойших цахиур бууны хөгжүүлэлттэй холбогдуулан уг хуягийн хэрэглээ хурдацтай багассан. Улмаар 18-р зуун гэхэд ердөө л цээжний хуягийг нь хантааз маягаар хэрэглэх болжээ. Иймээс ялтсан хуяг бол хүн төрөлхтний хэрэглэж байсан хамгийн сүүлийн хийгээд хамгийн боловсронгуй хүлэг баатрын өмсгөл юм.

Эртний түүх

Ялтсан Хуяг 
Эзэн хаан I Фердинандын хуяг дуулга

Цээж болон доод мөчүүдийг хамгаалах хүрэл хавтан бүхий ялтсан хуягуудыг эртний грекчүүд хүрэл зэвсгийн үеэс хэрэглэж байжээ. Тэдний өмсгөлийг Дендра хуяг (Англи. Dendra Panoply) гэх ба Дендра нь хүзүү, мөр, их бие болон гуя хэсгийг хамарна. Грекийн уг загварын хөдлөхөд арай эвтэйхэн хувилбарууд нь сонгодог эртний үед өргөн хэрэглээ байлаа. Ялтсан өмсгөлийг ромчууд боловсруулан өөр нэгэн төрлийг гарган авсан нь Лорика Сегментата (Латин. Lorica Segmentata) байсан бөгөөд НТӨ 1-р зуунаас НТ 4-р зуун хүртэл 500 жилийн турш Ромын Эзэнт гүрний цэргүүд хэрэглэж байжээ. Ромын эзэнт гүрний дараа Европд ялтсан хуягаас илүү хөө хуяг түгээмэл хэрэглэгдэж байсан ч Зуун жилийн дайны нөлөөгөөр буюу 13-р зууны сүүлчээр ялтсан дуулга ахин хэрэглэгдэх болсон байна. Дундад зууны ялтсан хуяг нь хөгжлийнхөө эхэн үедээ их үнэтэй байсан ба зөвхөн хаад, феодал ноёд, эсвэл чинээлэг иргэд л авч хүрдэг байж. Учир нь ялтсан дуулга нь хийхэд бэрх, технологи нь болхи тул цөөн тоогоор, биеийн тодорхой хэсгийг л урладаг байлаа. Гэвч дундад зууны сүүлчээр түүний үйлдвэрлэл хөгжихийн хэрээр үнэ нь бууж, хэсгүүд нь бага багаар нэмэгдсээр эцэст нь гарын хуруунд хүртэл зориулагдсан хэсэг бүхий битүү хуяг болтлоо хөгжсөн байна.

Дундад зууны сүүлч

1420 он гэхэд Европд ялтсан хуягийн иж бүрэн өмсгөл бий болжээ. Энэ үеэс энгийн явган цэрэг хүртэл бүтэн хуягийг хэсэг хэсгээр авч хүрдэг болов. Хуяг үйлдэрлэл нь ашигтайн дээр үнэхээр өргөн тархсан байлаа.

Tags:

Англи хэлДундад зуунЕвропЗуун жилийн дайнМеталлХөө хуяг

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол бахархлын өдөрУур амьсгалын өөрчлөлтМонголчуудын Япон руу хийсэн довтолгооДавсны хүчилАлун Гуа эхийн домогМонгол хоолДезоксирибонуклейн хүчилМонгол үхэрЦэндийн ДамдинсүрэнГенҮндэстэн дамнасан корпорациГол мөрөнХААН БанкМонгол Улсын аймгуудДүүрэгНягтМонгол гутлын угалзАлтайн УрианхайИх Монгол УлсМенежментУлсын утасны кодуудын жагсаалтҮлэг гүрвэлИргэний нийгэмЭмээлГазрын яст мэлхийЦогт хунтайжийн хадны бичээсАнхны долооТамгагүй төрНүүр хуудасМонголын сонгуульХимийн тайлбарБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжМазаалайХумхааРомбБодисын төлөвУсан мандалВекторБуддын шашинДууҮндсэн хуульМонголын улс төрИнерт хийЗүүнгарын Хаант УлсКоммунизмДээлийн бүсХубилай хаанНАТОБоржигинТиаминДархан (хот)МономерОлон улсын харилцааМексикТүүхЦагаан сарХайрМөлхөгчЗавхан аймагХур тунадасКоминтернЦагаан хэрэмСугарНүдТуул голАрабын Нэгдсэн Эмират УлсЯлтын уулзалтТивХатанбаатар МагсаржавМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедГэсэрМонгол орны гол мөрдСутай хайрханМухулайНайдангийн ТүвшинбаярХашбаатарын ЦагаанбаатарАнтибиотикГлюкоз🡆 More