Су-27

Су-27 (Орос: Сухой Су-27, НАТО код: Flanker буюу жигүүр) нь Зөвлөлт Холбоот Улсын Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай 4-р үеийн тийрэлтэт олон талын зориулалттай, амдан-сөнөөгч онгоц.

Су-27 нь хүнд ангилалын, нарийн авиониктой бөгөөд маневр, аеро-динамик үзүүлэлт маш сайтай онгоц юм.

Су-27
Су-27
Үүрэг/төрөл Агаарт ноёлогч байлдааны онгоц
Гарал Зөвлөлт Холбоот Улс / Орос
Үйлдвэрлэгч Сухой
Анхны нислэг 1977 оны 5 сарын 20
Танилцуулагдсан 1984 оны 12 сар
Статус Ашиглагдаж буй
Гол хэрэглэгчид Оросын Нисэх Хүчин
Хятадын Нисэх Хүчин
Украйны Нисэх Хүчин
Үйлдвэрлэгдсэн 1984–одоо
Үйлдвэрлэсэн тоо 680
Нэгжийн өртөг US$30 сая
Хувилбарууд Су-30
Су-33
Су-34
Су-35
Су-37
Шэньян Ж-11

Су-27 загварын онгоц дээр тулгуурлан бусад өөр зориулалттай олон онгоц зохион бүтээсэн. Тэдгээрээс заримыг нь дурдвал Су-27УБ (байлдаан, сургуулилтын хосолсон зориулалттай), Су-33 (нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцоос хөөрч буух зориулалттай), Су-30 (голдуу экспортын зориулалтаар тухайн орны шаардлага, нөхцөлд зориулж тусгайлан өөрчилсөн 2 нисгэгчийн суудалтай онгоц. Жишээлбэл, Энэтхэг Улсад зориулсан Су-30МКИ, БНХАУ-д зориулсан Су-30МКК, Малайзи Улсад зориулсан - Су-30МКМ), Су-35, Су-34 (хөнгөн бөмбөгдөгч) зэрэг онгоцууд байна.

Мөн түүнчлэн БНХАУ Су-27 онгоцонд суурилан Шеньян J-11 онгоц үйлдвэрлэж эхэлсэн.

Түүх

1960-д оны сүүлд АНУ агаарт ноёлох зориулалт бүхий дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоцны F-15 төсөл нууцаар боловсруулж байсан бөгөөд ЗХУ хариу болгож өөрийн дөрөв дэх үеийн сөнөөгч онгоц бүтээх ажилд орсон байна. Су-27 загвар онгоц 1977 онд анх Т-10 хэмээх индекстэй туршилтын нислэгээ хийсэн бөгөөд одоогийнхоос харьцангуй том далавчтай анхны загварт нилээд өөрчлөлт, засвар оруулсны эцэст Т-10С загварыг батлаж, 1984 оноос эхлэн зэвсэглэлд ашиглаж эхэлсэн.

Байлдаанд ашигласан байдал

ОХУ

Чечений 1,2-р дайны үед агаарын цохилт өгөх, бүслэн хаах ажиллагаанд өргөн ашигласан. 1993 оны 3-р сарын 19-ны өдөр Абхаз-Гүржийн дайны үед ОХУ-ын нисэх хүчний хоёр Су-27 онгоц агаарын байг амдахаар хөөрсөн боловч байгаа ололгүй буцах замдаа нэг нь зенитын пуужинд С-75 өртөж унасан байна.

2008 оны Орос-Гүржийн дайнд ОХУ өөрсдийн Су-27-г МиГ-29 онгоцны хамт Цхинвали болон Гүржийн бусад нутгаар агаарын цохилт өгөх, агаарын орон зайд хяналт тогтооход ашигласан.

Этиоп Улс

1999-2000 онуудад Этиоп-Эритрийн дайны үеэр Этиопын нисэх хүчний Су-27 онгоцууд Эритрийн нисэх хүчний хоёр МиГ-29 онгоцыг пуужингаар устгаж, нэгийг ойрын зайн байлдаанаар устгасан байна. Этиоп Улс өмнө нь МиГ-21 онгоц ашигладаг байсан бөгөөд тэдгээрийг шинээр Су-27 онгоцоор орлож, 2006 оноос хойш босогчдын байг устгах, агаарын орон зайг хянахад ашиглаж байна.

Ангол Улс

Ангол Улс 2000 оны дунд үеэс өөрийн зэвсэглэлдээ Су-27 онгоц ашиглаж эхэлсэн. 2000 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр нэг онгоц зурваст буух үед буудуулж осолдсон.

Цахим холбоос

Су-27  Commons: Сухой Су-27 – Викимедиа зургийн сан

Tags:

Су-27 ТүүхСу-27 Байлдаанд ашигласан байдалСу-27 Цахим холбоосСу-27Зөвлөлт Холбоот УлсОрос хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Барон Унгерн фон ШтернбергХөвсгөл нуурБүдүүн гэдэсИх Монгол УлсСловакМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаЦахилгаан эсэргүүцэлМухулайҮндэсний бөхМаркетингЦөсБромЛитрСанжаасүрэнгийн ОюунХүлэгүТромбоцитопениСүхбаатар аймагЮНЕСКОМанжууд хятадыг эзэлсэн ньНойр булчирхайНүүр хуудасИоны нэгдэлСэнгийн ЭрдэнэДамдины СүхбаатарНохойАбтай сайн ханАтлантын далайГомеостазПотенциал энергиНирун улсХурдны хэмжээМанжуудЦусны цагаан эсИндонезҮелэх системТайхар чулууБайгалийн гамшигҮет хөлтөнОлон улсын нэгжийн системЧингис хааны дөрвөн нохойАвстралиДэлхийн улс орны жагсаалтЗахчинМонгол гутлын угалзШүлтийн металлЭсийн бөөмБайгалийн шалгаралМонгол орны гол мөрдӨвөр МонголЦахилгаан гүйдэлМитозЦусНҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлХөдөлмөрийн зах зээлСудалгааМонголчуудын Япон руу хийсэн довтолгооШоргоолжДөрвөлжин бичигЦагаан баавгайНьютоны хуулиудХабул ханТүүхСолонгосын дайнНуклейн хүчилАргальРенчиний ЧойномХүннү улсҮндсэрхэг үзэлИнсулинИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактУлсын утасны кодуудын жагсаалтСингапурСарЕсөн эрүүХүүхэдТэрхийн цагаан нуурХөвчтөн🡆 More