Отгоо: дуучин алтернатив

Отгоо нь (Хишигбаяр овогтой Отгончимэг) Монголын дуучин, дуу зохиогч.

Тэрээр Монгол улсын анхны рок, панк, альтернатив эмэгтэй дуучин юм. Мөн Монголын анхны пянз гаргасан эмэгтэй дуучин.

Хишигбаярын Отгончимэг
Отгоо: Бага нас, Хөгжмийн карьер, Хувийн амьдрал
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрОтгоо
Бүтэн нэрХишигбаярын Отгончимэг
Хоч нэрАльтернатив Отгоо
Төрсөн өдөр1978 оны 9 сарын 18 (1978-09-18) (45 настай)
Төрсөн газарМонгол улсын Улаанбаатар хот
Амьдарч буй газарУлаанбаатар
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэнОтгоо: Бага нас, Хөгжмийн карьер, Хувийн амьдрал Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйлДуучин
НөхөрЖ. Рэнцэн-Очир
Үр хүүхэд4
Дуулдаг хэлмонгол хэл
Урсгалальтернатив рок, панк рок
Танил үе1997-аад он — одоо
Төгссөн
сургууль
Соёл Урлагийн Их Сургууль
Алдар цол
Төр нийгмийн шан
СТА

Бага нас

Отгоо 1978 оны 9-р сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний бага нас Бага тойрууд өнгөрсөн. 1986 онд арван жилийн 5-р сургуульд элсэн орж 1996 онд дүүргэжээ. Багаасаа хөгжимд дуртай байсан бөгөөд зурагтаар MTV суваг үзэж “Sheryl Crow”,“Alanis Morissette”, “Depeche Mode”, “A-ha”, “The Smashing Pumpkins”, “The Cranberries" зэрэг хамтлаг дуучдын дуунуудад дурласан нь түүний дуу хөгжмийн сонирхол, урсгалыг нь тодорхойлж өгчээ.

Хөгжмийн карьер

Отгоо багаасаа дуулах дуртай байсан бөгөөд нэгэн ярилцлагад "Гэрээ цэвэрлэж байх үедээ жимсний тухай, аав ээжийн тухай гээд тухайн үед санаанд орж ирсэн зүйлийнхээ тухай дуу зохиогоод дуулчихна." хэмээн ярьж байсан. 1990 онд Монголын Хүүхдийн Ордны зохион байгуулдаг "Ая зохиогч багачууд" уралдаанд "Хариулж баршгүй ачтан" дууг дуулан оролцож, үзэгчдийн шагнал болон хүрэл медалаар шагнуулсан нь түүний анхны тэмцээн байжээ. Уг уралдаанд 1993 онд 3-р байр, 1995 онд 1-р байранд тус тус орсон. Анхны тайз 1997 онд дуулаачийн анхны багш, Монгол улсын дуучин Ариунаагийн төрсөн өдөр байсан бөгөөд өөрийн зохиосон “Би ч Үгүй” дуугаа дуулж байв. 1998 онд Соёл урлагийн их сургуульд элсэж МУГЖ Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин Ч.Насантогтох багшийн шавь болж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Түүнээс хойш ""Маргааш надад ирнэ" (2005), "Tentones" (2007), "Chill Out" (2014), "Otgoo" (2019) “Ганцхан үг” (2022) нэртэй сингл пянз хэвлүүлж нийт таван цомог гаргажээ.

Хувийн амьдрал

Дуучин Отгоо нь нөхөр Ж. Рэнцэн-Очир, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Гавъяа, шагнал

  • "Шилдэг дэбют дуучин". Пентатоник 2005 он
  • “Шилдэг дуучин”. Coke’n beat live music festival. 2008 он
  • “Тэргүүний залуу” алтан медаль. 2008 он
  • "Алдарт эх". 2018 он
  • “Шилдэг альбом” Улаанбаатар радио чарт. 2019 он
  • "Соёлын тэргүүний ажилтан". 2021

он

Уран бүтээлүүд

  • Маргааш Надад Ирнэ. 2005 он
  • Tentones. 2007 он
  • Chillout. 2014 он
  • Отгоо. 2019 он
  • Ганцхан үг. 2021 он

Тоглолт

  • “Маргааш надад ирнэ” цомгийн баяр 2005.
  • “Маргааш надад ирнэ” концерт 2008.
  • “Chillout” цомгийн баяр 2014.
  • “Отгоо” пянзны баяр 2019.
  • “Ганцхан үг” концерт 2022.

Оролцсон тоглолт

  • “Playtime” festival 2002, 2003, 2004, 2005, 2014, 2022.
  • “Coke’n beat” festival 2008.
  • “ Nis nis” festival 2010, 2012, 2016.
  • “ Харанга 25 жил” 2014.
  • “ Харанга 30 жил” 2019.
  • “ Соёл Эрдэнэ” хүндэтгэлийн тоглолт 2015.
  • “ Сарантуяа” хүндэтгэлийн тоглолт 2016.
  • “ Учралын блюз” Б. Долгион хүндэтгэлийн тоглолт 2019.
  • “ Сэтгэл догдлуулсан орой” хүндэтгэлийн тоглолт 2018.

Гадаад тоглолт

  • “ Хаврын баяр” Япон 2006.
  • “ Music day” Music& Ecoconcious Япон 2006.
  • “ Цагаан сар” Хурд, Чоно хамтлагтай Солонгос 2008.
  • “ The Lemons& Otgoo” Хятад 2008.
  • “ Хаврын баяр” Япон 2013.
  • “ Отгоо, Буянаа& Madness” Япон 2013.
  • “ Хонхон дуун” festival Хятад 2019.

Эх сурвалжууд

Tags:

Отгоо Бага насОтгоо Хөгжмийн карьерОтгоо Хувийн амьдралОтгоо Гавъяа, шагналОтгоо Уран бүтээлүүдОтгоо ТоглолтОтгоо Оролцсон тоглолтОтгоо Эх сурвалжуудОтгоо

🔥 Trending searches on Wiki Монгол:

ИмпортИх Юань улсын нэвтэрхий хуульУур амьсгалДорнод аймагЗавхан аймагПифагорын теоремБуган чулуун хөшөөПэлжидийн ГэндэнЁс суртахуунАлтКиргизЦэргийн цолХэлЧингисийн чулууны бичигХөвсгөл аймагБаядBlackPinkДэлхийн хоёрдугаар дайнВолейболБайгальНүүрс усХрист итгэлБайгалийн хийТүрүү булчирхайЭрдэнэтАлтан улсТахьСонгинохайрханГовьсүмбэр аймагСэргэн мандалтын үеБадминтонДартсХотон (ястан)Үр хөндөлтНүдХүчилМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтТэнгэрийн ванИхэр (орд)Ёлын амМонголын улс төрТунгалаг Тамир (кино)ИнновациМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхҮзэгдэх спектрЭдийн засагХөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламжКомпьютерын сүлжээГанхуягийн АнхмааЧойжин ламын сүм музейПунсалмаагийн ОчирбатНисэх онгоцХятадМорины уралдаанМэнэнгийн талКирилл үсэгЦаатанШашинКевин ДюрантДолгорсүрэнгийн ДагвадоржКофеМексикЕгипетЗэвЯпонТайваньДэндэвийн ПүрэвдоржОтгонтэнгэрМонгол ёс заншилЧингүнжавСүнсӨвчинҮндэсний Сагсан Бөмбөгийн ХолбооШинжлэх ухаанБөө мөргөлFacebookЭртний Египет🡆 More