Аннэгийн өдрийн тэмдэглэл нь Аннэ Франкийн бичсэн өдрийн тэмдэглэлээр бүтээгдсэн ном бөгөөд 1947 онд нидерланд хэлээр хэвлэгдсэн (1952 онд англи хэлээр орчуулагдан хэвлэгдсэн) ба номын агуулга нь Нацизмын дарлал дор Нидерландад амьдарч байсан охины өдрийн тэмдэглэл юм.
Дэлхийн II дайн дууссаны дараа Аннэ Франкийн эцэг охиныхоо дурсгалд зориулж хэвлэн гаргасан.
Аннэгийн өдрийн тэмдэглэл | |
---|---|
Зохиолч | Аннэ Франк |
Анхны нэр | Het Achterhuis |
Орчуулагч | Б.М Моояаарт |
Хавтасны зургийг зурсан | Helmut Salden |
Улс | Нидерланд |
Хэл | Нидерланд Англи |
Субъект | Дэлхийн II дайн, Нидерланд дахь Нацизмын дарангуйлал |
Урсгал | Намтар |
Хэвлэгч | Contact Publishing |
Хэвлэсэн огноо | 1947 он |
Хэвлэгдсэн Монголоор | 2010 он |
OCLC дугаар | 1432483 |
Анхны хэвлэл нь "Нууц өрөө: 1942.06.12 - 1944.08.01-ний өдрийн тэмдэглэл" гэдэг нэртэйгээр хэвлэгдэн Амстердамд борлуулагджээ. Англи хэлний хувилбар нь "Аннэ Франк: Залуу охины өдрийн тэмдэглэл" нэртэйгээр 1952 онд Vallentine & Mitchell хэвлэлийн компани хэвлэн гаргаснаар олон түмэнд маш хурдтайгаар түгсэн. Үүний дараа Францес Гүүдрич болон Алберьт Хаккет нар 1955 онд өмнөх хувилбарыг хянан засварлаж хэвлэсэн бөгөөд 1959 онд олны хүртээл болгожээ. Уг ном нь 20-р зууны нэн чухал номуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
This article uses material from the Wikipedia Монгол article Аннэгийн өдрийн тэмдэглэл, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.