Чосон

1392 оноос 1897 оны хооронд Солонгост Чосон улс (засгийн шинжээр нь Чосоны вант улс гэж бичнэ; сол.

Өмнө нь байсан Курё улсын жанжин И овогт Сон-ге 1388 онд төрийг эргүүлж 1392 онд шинэ улсыг эмхлэн байгуулж Чосоны Тайзу (эхний хаан) гэгдэв. Чосон улс ихэнх дээр үеийн улс гүрний адил хаант засагтай улс (эзэнт улс) бaйв. Улсын эзэн нь ван (왕 wang) учир вант улс гэж нарийвчилж ойлгоно.

Их Чосон
조선국
(1392–1894)
朝鮮國

대조선국
(1894–1897)
大朝鮮國
1392–1897
Чосон улсын далбаа
Чосон
Дээд тал: Туг (1883–1897)
Доод тал: Хааны далбаа
Чосон улсын Хааны сүлд Сүлд (c. 1884–1897)
Хааны сүлд
Чосон
Сүлд
(c. 1884–1897)
Тамга
Чосон
1433 онд Сэжун ван Зүрчидийг байлдан дагуулсны дараах Чосоны нутаг дэвсгэр
1433 онд Сэжун ван Зүрчидийг байлдан дагуулсны дараах Чосоны нутаг дэвсгэр
ТөлөвМин ба Чин улстай алба гувчуурын харилцаа
(1401–1895)a

Чин улсын хараат улс
(1882–1895)

Японы эрх мэдлийн нөлөөний дор
(1895–1897)
НийслэлГол :
Ханьсон
(одоогийн Сөүл) (1394–1399/1405–1897)
Түр :
Кэгён
(1392–1394/1399–1405)
Албан ёсны хэлДундад Солонгос,
Эрт орчин үеийн Солонгос хэл,
Сонгодог Хятад хэл:243,  329:74
Шашин
Күнзийн сургаал
(төрийн үзэл суртал)
,
Буддизм,
Шаманизм,
Бомбын шашин,
Христ
(1886 онд хүлээн зөвшөөрөгдсөн)
Ард түмний нэршилСолонгосчууд
Төр засагХэмжээгүй эрхт хаант засаг
Ван (王) 
• 1392–1398
Тэжу (анхны)
• 1864–1897
Кожон (сүүлчийн)
Төрийн тэргүүний зөвлөх 
Хууль тогтоох байгууллагаБайхгүй (зарлигаар захирах) (1894 он хүртэл)
Jungchuwon [ko] (1894 оноос)
Түүх 
• Тэжу хаан ширээнд залрав
8 сарын 5, 1392
• Солонгос цагаан толгойн дэлгэрүүлэлт
10 сарын 9, 1446
• Японы довтолгоонууд
1592–1598
1627, 1636–1637
• 1876 оны Японы-Солонгосын гэрээ
2 сарын 26, 1876
• Шимоносекийн гэрээ
4 сарын 17, 1895
10 сарын 13, 1897
Хүн ам
• 1432
766,000
• 1519
3,300,000
• 1669
5,018,000
• 1721
6,970,000
• 1864
6,830,000
Мөнгөний нэгжМүнь
(1423–1425, 1625–1892)
Ян
(1892–1897)
Өмнө нь
Дараа нь
Чосон Курё
Чосон Тамна
Солонгосын эзэнт улс Чосон
ӨнөөдөрУмард Солонгос
Өмнөд Солонгос
Орос (Ноктундо)
  1. Хятадын алба гувчуурын систем нь гадаад улс орнууд болон Хятадын төрөл бүрийн гүрнүүд хоорондын худалдаа, гүн ухааны харилцааны үндэс суурьтай, гол төлөв Күнзийн дэлхийн дэг журам байв. Дорнод Азийн дипломат тогтолцоо нь шаталсан бөгөөд зарим муж улсын бүрэн эрхт байдал нь уян хатан, олон талт байсан. Чосон Солонгос, Япон зэрэг томоохон улсууд дотоод, гадаад харилцааны аль алинд нь бүрэн эрх мэдэлтэй байсан бөгөөд тэдний олон улсын статусыг "хараат улс" гэж үзэх боломжгүй юм. Гэвч 1882 онд болсон Имогийн үйл явдлын дараа Чин улс тайван бодлогоо орхиж, 1882 оны Хятад-Солонгосын гэрээнд гарын үсэг зурж, Жусоны хэрэгт шууд оролцох болжээ. "Хятадын бодлогыг эрс өөрчилсөн" нь Европын хүчирхэг гүрнүүд болон Японы Солонгост үзүүлэх нөлөө нэмэгдэж байсантай холбоотой юм. Чин улсын улс төрийн нөлөө 1895 онд Шимоносекийн гэрээгээр дуусгавар болсон.
Солонгос нэр
Хангыл
Ханжа
Шинэ латинчлалJoseon
Маккьюн–РайшауэрChosŏn
IPAЗагвар:IPA-ko
Умард Солонгос нэр
Хангыл
Ханжа
Шинэ латинчлалJoseon Bonggeon Wangjo
Маккьюн–РайшауэрChosŏn Ponggŏn Wangjo
Албан ёсны нэр
Хангыл
Ханжа
Шинэ латинчлалDaejoseon(-)guk
Маккьюн–РайшауэрTaejosŏn'guk
IPAЗагвар:IPA-ko

Курёгийн нийслэл Кэгён (Gaegyeong, өнөө Кэсон) байсан бол шинэ улс Ханян (Hanyang)-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (Hanseong), өдгөө Сөүл гэх нэртэй болсон билээ. Сэжун, Сонжун хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд Зүрчидийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чосон, өнөөгийн Солонгосын хил Түмэн гол, Ялу гол гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Сэжун ван өмнөдөд "Хангөл" (оросоор Хангыль), умардад "Чосогөл" (оросоор Чосонгыль) гэгдэх Солонгос үсгийг зохиосон нь чухал үйл юм. Гэвч XX зууны хагас хүртэл Солонгост ханз үсэг голлож байжээ. Чусон улсад Күнзийн суртал нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.

Чосон улсын хүн амын тооны талаар баттай мэдээ байхгүй. Саяхны нэгэн судалгаанд 1392 оны үед 6 сая, 1750 оны үед 18 сая байсан гэж багцаалжээ. 1810-1850 оны хооронд хүн амын тоо 10%-иар буурсан гэж үзэх нь бас бий. XX зуун гарч орчин үеийн эмнэлэг нэвтрэхээс өмнө солонгос хүний дундаж нас (дундаж наслалт биш шүү) нь эрэгтэйд 24, эмэгтэйд 26 байжээ.

Чосон хоёр удаа хүчирхэг дайсны өөдөөс тосон байлдсан. Эхлээд Японы цэргийн эрхтэн Тоётоми Хидэёшийн удирдсан тэнгисийн болоод хуурай замын цэргүүд Солонгосын өмнөд нутаг болон Ханьсон, Пён-Ян хоёр том хотыг эзлэж авсан. Үргэлжлээд "кобүксонь" (Geobukseon, «яст мэлхий онгоц», «хуягт онгоц») гэх их буут онгоц бүтээсэн Чосоны далайн жанжин И Сүн-шин Японы хөлөг онгоцуудыг удаа дараалан сүйрүүлэв. Эцэстээ Мин улс Чосонд хамсаж өгч байж Япончуудыг хариулсан энэ дайн 1592-1598 оны хооронд явагджээ.

Хориод жилийн дараа умраас хүчирхэгжсэн нүүдэлчин Зүрчид Мин улстай дайтан ирэв. Уламжлал, соёл, харилцааны үүднээс Чосон Мин улсыг дэмжиж байснаас шалтгаалж 1627 онд Нурхачын төрлийн Амин 3 түмэн цэрэгтэй ирж, дараа нь 1636 онд 12 түмэн цэрэг Манжаас дайлан Чосоны цэргийг даржээ. Үр дүнд нь Чосоныхан Мин улсыг бус Манж Чин улсын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, алба барих болж найрамджээ. Үүний дараа Японы адилаар гадаад ертөнцөөс ангид дайнгүй амар амгалан 200 жилийг өнгөрөөв.

Европын зэвсгээр зэвсэглэсэн Япон хүчирхэгжин нөлөөлж 1897 онд Солонгосын эзэнт улсыг зарлан ёслуулснаар Чусоны вант улсын үе төгсчээ.

Мөн үзэх

Тэмдэглэл

Эх сурвалж

Tags:

Англи хэлВанВант улсИ СонгеКурёОрос хэлСолонгосСолонгос хэлУлсХаант засаг

🔥 Trending searches on Wiki Монгол:

БудМонгол бахархлын өдөрМухулайБоловсролЗэсҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрЦогт хунтайжийн хадны бичээсДотоодын нийт бүтээгдэхүүнАлтан улсДамдины СүхбаатарБеларусьХархорумын мөнгөн модВэб сайтСловакХар-Ус нуурСоронзИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтШинэ засгийн бодлогоЭлсэлтийн Ерөнхий ШалгалтФилиппинНомНьютоны хуулиудУлсын утасны кодуудын жагсаалтХар-Ус нуурын шагшуургаМонгол Улсын Засгийн ГазарДоголон ТөмөрМона ЛизаКиргизЧарльз ДарвинАнтибиотикАтлантын далайПенициллинӨөлдДэлхийн улс орны жагсаалтХишгээгийн НямбаатарЗасгийн газрын төсөвЭдип хаанСалхины эрчим хүчАрсланМонгол УлсИрландБөртэ ЧиноТоргоны замХалтмаагийн БаттулгаАрд АюушАмьтанАргын тоололГеологийн цаг тоололТайландЦоохор ирвэсКапитализмӨвөрхангай аймагНуклейн хүчилКарл МарксЯдууралГэсэрНаполеонЭрдэнэтХөвсгөл аймагАлканМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхКонусdt691Сүбэдэй баатарБондМонголын түүхАбтай сайн ханОрхон голНАТОМөнх хаанХөлбөмбөгӨмнөговь аймагЧанарын судалгааМонголын Нууц ТовчооХатанбаатар МагсаржавҮндэстэн дамнасан корпорациШарын шашинТоннМонголын Ардчилсан Холбоо🡆 More