Хятадын Коммунист Нам

Хятадын Эв Хамт Нам буюу Хятадын Коммунист Нам 1921 оны 7-р сард байгуулагджээ.

Хятадын Коммунист Нам /ХКН/ 76 сая гаруй гишүүнтэй, дэлхийн улс төрийн хамгийн том байгууллага. 2017 оны 10-р сард зохион байгуулагдсан 19-р Үндэсний Конгрессоос сонгогдсон Ши Жиньпин өнөөгийн тэргүүлэх удирдагч юм.

Хятадын Коммунист Нам
中国共产党
Zhōngguó Gòngchǎndǎng
Ерөнхий нарийн бичгийн даргаШи Жиньпин
Байнгын хороо
Байгуулагчид
  • Чэнь Дусю
  • Ли Дажао
... ба бусад
  • 1-р Үндэсний Их хурлын төлөөлөгчид:
  • Хенк Сневлит
  • Владимир Нейман [de; zh]
  • Ли Да
  • Ли Ханжунь
  • Жан Гуотао
  • Лю Ренжин [zh]
  • Мао Зэдун
  • Хэ Шухэн
  • Дун Биву
  • Чэнь Таньчю
  • Ван Жиньмэй
  • Ден Энмин [zh]
  • Чэнь Гунбо
  • Жоу Фохай
  • Бао Хуйсэн [zh]
Байгуулагдсан
  • 7 сарын 23, 1921; 102 жилийн өмнө (1921-07-23) (1-р Үндэсний Их Хурал)
  • Хятадын Коммунист Намын Үндэсний Анхны Их Хурлын Байр, 106 Rue Wantz, Шанхайн Францын концесс
Төв байрЖуннаньхай, Шичен дүүрэг, Бээжин
СонинАрдын өдөр тутмын
Залуучуудын жигүүр
  • Хятадын Коммунист Залуучуудын Холбоо
  • Хятадын Залуу Пионерууд
Зэвсэгт жигүүр
Ажилчдын жигүүрБүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Хэвлэлийн жигүүрХятадын Медиа Групп
Судалгааны газарБодлогын Судалгааны Төв Газар
Гишүүдийн тоо (2022) 96,710,000
Үзэл баримтлал
Хятадын онцлогтой Социализм
  • Коммунизм
  • Марксизм-Ленинизм
  • Мао Зэдуны Онол
  • Дэн Сяопины Онол
  • Гурвалсан төлөөлөл
  • Ши Жиньпины Онол
  • Социалист эх оронч үзэл
  • Хятадын үндсэрхэг үзэл
Үндэсний харъяалалНэгдсэн Фронт
Олон улсын харъяалал
  • КАНОУУ
  • ОУКС (татан буугдсан)
Өнгө(нүүд)     Улаан
Уриа"Ард түмэнд үйлчил"
(хят. 为人民服务)
Дуулал"Интернационал"
(хят. 国际歌)
Ардын төлөөлөгчдийн их хурал (13-р)
2,090 / 2,980
АТИХ-ын байнгын хороо
118 / 175
Намын туг
Хятадын Коммунист Нам
Цахим холбоос
cpc.people.com.cn

ХКН-ын туйлын зорилго бол коммунист нийгэм байгуулах явдал юм. Хятадын Коммунист Нам үйл ажиллагаандаа "Марксизм-Ленинизм, Мао Зэдуны үзэл баримтлал", Дэн Сяопиний онол, Зяан Зэминий "Гурван төлөөллийн онол" , "шинжлэх ухааны үзэл баримтлал" -аар удирдуулж байгаагаа тунхаглаж байна. "Ху Зинтао ба Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа зэрэг юм. Оросын 1917 оны Октябрын хувьсалын нөлөөгөөр Коминтерний тусламжтайгаар марксизм-ленинизмын үзэл санааг Хятадад түгээж үндэсний хувьсгалт хөдөлгөөн өрнүүлж Хятадын Коммунист нам 1921 оны 7 дугаар сард байгуулагдсан ажээ.

ХКН-ыг 1921-1927 онуудад намыг тэргүүлж байсан Чень Дусю тэргүүтэй хэсэг нөхдүүд байгуулсан байна.

ХКН-ын Анхдугаар их хурлыг 1921 оны 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр Шанхай хотод 12 төлөөлөгчтэй нууц байдалтай зохион байгуулсан байна. Хурлаар Хятадад социализм байгуулах намын эцсийн зорилгыг тунхаглав. Хятадын зүүний үзэлтэй сэхээтний төлөөллөөс бүрдсэн "дугуйлан" -аас дэлхийн хамгийн том улс төрийн нам болтлоо өргөжсөн юм.

ХКН-ын түүхийг дараах үе шатанд хувааж болно.

  1. Гоминдантай нэгдэн милитарист бүлэглэлүүдийн эсрэг фронтын үе (1922-1927).
  2. Хятад дахь Зөвлөлт Бүгд Найрамдах Улс буюу улс орны эрх мэдлийн төлөө Гоминдантай хийсэн тэмцлийн үе (1927-1937).
  3. Японы түрэмгийллийн эсрэг тэмцэл, Хоёрдугаар Гоминдантай нэгдсэн фронтыг байгуулсан үе (1937-1945).
  4. Хятад дахь иргэний дайн (1946-1949) - Гоминдантай хийсэн дайны үе.
  5. Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс байгуулагдсаны дараа үе(1949 оноос хойш) - нам улс орондоо эрх баригч нам болон төлөвшсөн үе.

Гишүүд

ХКН 2015 оны байдлаар 86 сая, 2022 оны байдлаар 96,7 сая гишүүнтэй байна. Үүүнээс:

    • тариаланчид -25,9 сая
    • удирдах бөгөөд техник ажилтнууд -12,5 сая
    • намын ажилтнууд -9 сая
    • албан хаагчид - 7,4 сая
    • ажилчид - 7,3 сая

Удирдлага

Хятадын Коммунист Нам 
Ши Жиньпин

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны өнөөгийн гишүүд нь:

Ши Жиньпин - ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга.

Ли Көцян - БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд

Ли Жаншу - БХАТИХ-ын Байнгын хорооны дарга

Ван Ян - Бүх хятадын ардын улс төрийн Зөвлөлдөх үндэсний хорооны дарга

Ван Хунин - ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга

Жао Лэжи - ХКН-ын Сахилга бат шалгах төв комиссын дарга

Хан Жэн - БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч


ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн газрын гишүүд:

  • Ван Хунин
  • Дин Сюэсян
  • Ян Сяоду
  • Чэнь Си
  • Го Шэнкунь
  • Хуан Куньмин
  • Ю Цюань

ХКН-ын ХХ дугаар Их хурал

Хятадын Коммунист намын ХХ дугаар Их хурал Бээжин хотноо 2022 оны 10-р сарын 16-22-ны өдрүүдэд болов.

1977 оноос хойш 5 жил тутам болж БНХАУ-ын улс төрийн амьдралыг тодорхойлдог ирсэн Хятадын Коммунист намын Тус Их хуралд 2296 төлөөлөгч оролцсон байна.

Цахим холбоос

Эшлэл

Tags:

Хятадын Коммунист Нам ГишүүдХятадын Коммунист Нам УдирдлагаХятадын Коммунист Нам ХКН-ын ХХ дугаар Их хуралХятадын Коммунист Нам Цахим холбоосХятадын Коммунист Нам ЭшлэлХятадын Коммунист НамШи Жиньпин

🔥 Trending searches on Wiki Монгол:

Газрын зурагЦусны цагаан эсСолонгос үсэгПолимеразын гинжин урвалЦээрлэх ёсонYouTubeЖэки ЧанРибонуклейн хүчилНьютон (нэгж)Тэнгэрийн ванБаянзүрхОролт гаралтТаван замын байлдаанМутацЭнергиАлтТөв аймагПрограм хангамжГенийн инженерчлэлВикиНар хиртэлтҮрэвсэлӨмнөговь аймагФранцНийгэмБаян-Өлгий аймагМотивациҮелэх системКанадХар тугалгаГэвшХорвоотой танилцсан түүхЗүрхАзотын хүчилЗах зээлийн сегментчлэлДэлхийн гайхамшгуудМонгол-Оросын 1912 оны гэрээХөдөө аж ахуй290 (рэппер)Архангай аймагНатриӨмнөд СолонгосБөө мөргөлИмпульсХидан УлсЗүүнгарын Хаант УлсКиданчуудЧихрийн нишингэЁс зүйДархан (хот)Стефен КарриАнхны тооМонгол-Хятадын дайнуудМөнгөн тэмдэгтийн жагсаалтУзбекистанАммиакАмбагай ханДеонтологиҮр хөндөлтЦагаадайн УлсДээлСолонгосын дайнОй тогтоолтХамаг МонголХонконгДүүрэгБельгиЦамбагаравБоловсролУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтМөнгөн усБавуугийн Лхагвасүрэн20-р зуунЭрдэнэт үйлдвэрИмпортДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)ЭссеПсихоанализЕвропын Холбоо🡆 More