Хорчин

Хорчин бол Хавт Хасарын угсааны Монгол аймаг билээ.

Хорчины ноёд нь цөм Хавт Хасарын үр хойчис болох учраас бусад аймгууд Хорчиныг хүндэтгэж зарим үед бас Авга Хорчин гэж дуудаж байв.

Хорчин ястан
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд — 1,347 Сая. Үүнээс:
Хорчин Хятад (БНХАУ) — 1,347 Сая
Хэл аялгаМонгол хэл (дорнод аялгуу)
Бичиг үсэгХудам монгол үсэг
ШүтлэгХорчин Буддын шашны буяны ёс (шарын шашин),
Тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөлХарчин зэрэг бусад Монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан (Монгол төрлийн хэлтэн)

Түүхэн тойм

Умард Юань улсын үед Хорчин түмэн их хааны ноёрхлыг дэмжиж хааны эсрэг явуулсан янз бүрийн хямрал бослогыг дарахад идэвхтэй оролцож Монгол улсын эв нэгдлийг бататгахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Хорчин аймаг 1626 онд хожуу Алтан улсад дагаар орсны дараа Жиримийн чуулганд нийт 10 хошуу байгуулсан. Тэдгээр нь Хорчины баруун гарт баруун гарын өмнөд, дундад, хойд хошуу, Дөрвөд хошуу, Жалайд хошуу; зүүн гарт зүүн гарын хойд, дундад, өмнөд хошуу, Горлосын хоёр хошуу болой.

Үүнээс хорчины зургаан хошуу нь дараах ноёдын удмаас бүрдэж байв.

1. Хорчин баруун гарын дунд хошуу: Түшээт чин ван Уубагийн удам

2. Хорчин баруун гарын өмнөд хошуу: Засагт жүн ван Будачи

3. Хорчин баруун гарын хойд хошуу: Зоригт чин ван Огшааны удам

4. Хорчин зүүн гарын хойд хошуу: Түшээ гүн Мянган дархан баатарын хүү Донгор түшээ гүний хошуу (хожим Бодлоготой чин ван болж өөрчлөгдсөн)

5. Хорчин зүүн гарын дунд хошуу: Дархан чин ван Манзуширийн удам

6. Хорчин зүүн гарын өмнөд хошуу: Бинт чин ван Хонгорын удам

Мөн Зуу Удын чуулганд Ар Хорчин хошуу байв. Хорчин монголчууд бол өвөрлөгч ястны дотор хүн амаар хамгийн олонд тооцогдох бөгөөд бүрэн бус бүртгэлээр нэг сая найман зуун мянга гаруй хүн байгаа бөгөөд Өвөр Монголын Тунляо хот, Хянган аймагт төвлөрөн суухаас гадна олонх хошуу нутгаар тархан сууж байна.

Алдартай хүмүүс

Tags:

МонголХавт Хасар

🔥 Trending searches on Wiki Монгол:

ТобаСүрьеэХүчиллэг борооӨнцөг (геометр)Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхУлаан лоольАбтай сайн ханУлсын Их ХуралУлс орнуудын хүн амын тооХөлбөмбөгВитамин АХүйтэн оргилАлтан загасМэргидХоньБүгд Найрамдах Монгол Ард УлсМөнгөн модМонгол Улсын Үндсэн ХуульДеонтологиТэмбүүБөө мөргөлУур амьсгалШирэмШанхайн Хамтын Ажиллагааны БайгууллагаХугацааИх Монгол Улсын цэргийн зэвсэг, зэвсэглэлМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсМөнгөн тэмдэгтВитамин DМонголын Нууц ТовчооПолимеразын гинжин урвалМакро эдийн засагУсан мандалВикиЛГБТАрсланМөнгөТоргоны замСтратеги (Ерөнхий ойлголт)Оросын Украин руу хийсэн довтолгоо (2022)Увс аймагКиргизАлтан загасны үлгэрУмард СолонгосОдон оронТархиӨэлүнСэргэн мандалтын үеЯлгаварлан гадуурхалтХромМонгол бөөгийн шашны үүсэл хөгжилИндукци1 дүгээр сургуульТунгалаг Тамир (кино)АзотВолейболЗудӨндөгСүнсУлсОрхон голАрван хоёр жилАзийн орнуудын жагсаалтЛас-ВегасЦаг агаарЕсүс ХристХойд АмерикХөх Түрэгийн хаант улсҮр хөндөлтХайлуур жоншХүлэмжийн хийДэлхийн царцдасКофеХүний нөөцЛитрНирун улсЦельсийн градусБельги🡆 More