Цельсийн Градус

Цельсийн градус нь температурын хэмжилтийн нэгж юм.

Цельсийн градус
Нэгжийн систем СИ-н уламжлагдсан нэгж
Хэмжигдэхүүн Температур
Тэмдэглэгээ
Нэрлэгдсэн Андерс Цельс
Томьёоны тэмдэглэгээ
Шилжүүлэг
1 нь...
   СИ-системд   

Тодорхойлолт

Температур цельс нь термодинамикийн температуртай эквивалент:

    Цельсийн Градус 

Цельсийн температурын тоон утга болон түүнд хамаарах термодинамикийн температурын хооронд дараах харилцаа үйлчилнэ:

    Цельсийн Градус 

(Угалзан хаалт нь цельсийн градус болон кельвин нэгжүүдийг хэрэглэх үед зөвхөн тоон утга байгааг илэрхийлнэ)

Шинэ тодорхойлолтоор усны хайлах болон буцлах цэгийн цельсийн болон кельвиний хэмжээсийг яг 0 °С болон 100 °С хэм биш харин 0,002519 °С болон 99,9839 °С хэм гэж тогтоосон байна.

Түүх

Цельсийн хэмжээсийг анх 1742 онд шведийн астрономич Андерс Цельс нь температурын скалаг зуу хуваан танилцуулж байжээ. Tогтмол цэгээр 1730 онд танилцуулж байсан Реомюра-хуваарилалтыг ашигласан ба энэ нь усны хөлдөх температураас буцлах температурын хооронд даралтыг хэвийн даралтанд буюу агаарын даралт нь 1013,25 гектопаскал эсвэл 760 миллиметр мөнгөн усны баганаар. авчээ. Энэ сонгож авсан хэсгийн хоорондоx зайг 100 ижил зайд хувааснаа град хэмээн нэрлээд мөнгөн усны термометрээр хэмжсэн байна. Үүнээс уламжлан "зууны хуваарилалттай термометр" хэмээн түүхэнд нэрлэгдэх болов. Өнөөгийн хэрэглэж байгаа цельсийн хуваарилалтаас Цельсийн хуваарилалт нь 0° утганд усны буцлах температур, харин 100° утганд хөлдөх утгыг хэрэглэж байснаараа өөр байжээ. Ингэснээр биетийг халаах тусам температурын тоон утга нь буурч байв.

Орчин үеийн цельсийн температурын хуваарилалтанд буцлах температурын утгыг 100° болон хөлдөх температурын утгыг 0°-р хэрэглэдэг бөгөөд үүнийг Цельсийн найз Карл фон Линне түүнийг нар барсны дараахан буюу 1744 онд өөрчлөн хэрэглэжээ.

1948 онд буюу бараг 200 жилийн дараа олон улсын 9 дэх хэмжилт болон жингийн нэгдсэн хуралдаанаар Цельсийн хийсэн ажилд хүндэтгэл үзүүлэн тэр хүртэл хэрэглэж ирсэн температурын хуваарилалтын хоорондын зай центиградусыг өөрчлөн цельсийн градус болгон хэрэглэх болжээ.

Термодинамикийн температур болон цельсийн температурын томьёоны тэмдэглээ

Цельсийн температурын томьёоны тэмдэг нь Цельсийн Градус  (ялгах зорилгоор бас Цельсийн Градус  хэрэглэнэ) (тета) болон жижиг "т" үсэг нь стандарт бөгөөд мөн том Т үсгийг буруугаар хэрэглээд байдаг. Том Т үсэг нь уг нь абсолют температурыг "кельвинээр" илэрхийлдэг юм.

Температурын өөрчлөлт

Температурын өөрчлөлт Цельсийн Градус  гэдэг нь цаг хугацаа эсвэл газрын байршлаар ялгаа бүхий хоёр хэмжилтийн цэгийн температурын ялгааг хэлнэ.

Температурын өөрчлөлтийн нэгжийг олон улсын нэгжийн системд кельвинээр хэрэглэнэ.

Кельвин болон цельсийн градусын нэгжийн тоон утгууд нь температурын өөрчлөлт дээр хэрэглэхэд хоорондоо таардаг:

    Цельсийн Градус 
    Жишээлбэл
    Цельсийн Градус  хоёр температурын өөрчлөлтийг олох байлаа гэж бодъё Цельсийн Градус  бол Цельсийн Градус .
    Эндээс:
      Цельсийн Градус 

Температурын хуваарилалт

Температурын хуваарилалтын тойм хүснэгт
Нэгж Нэгжийн­ тэмдэг доод тогтоосон цэг F1 дээд тогтоосон цэг F2 Хуваарилалтын интервал Нээгч Нээгдсэн жил Хэрэглээний тархалт
Кельвин K T0 = 0 K Tгфц(H2O) = 273,16 K Цельсийн Градус  Уильям Томсон 1848 дэлхий даяар (СИ-нэгж)
Цельсийн градус °C Tx.цэг(H2O) = 0 °C
Tб.цэг(H2O) = 100 °C
Цельсийн Градус  Андерс Цельс 1742 дэлхий даяар
Фаренгейтын градус °F Tхөрг. = 0 °F
Tхүн = 96 °F
Цельсийн Градус  Даниель Фаренгейт 1714 АНУ
Ранкины градус °Ra, °R T0 = 0 °Ra Цельсийн Градус  Уильям Ранкин 1859 АНУ
Делислийн градус °De, °D Tx.цэг(H2O) = 150 °De Tб.цэг(H2O) = 0 °De Цельсийн Градус  Жосеф-Николас Делисле 1732 ОХУ (19-р зуун)
Реомюрагийн градус °Ré, °Re, °R Tx.цэг(H2O) = 0 °Ré Tб.цэг(H2O) = 80 °Ré Цельсийн Градус  Рене Антуан Ферчаүлт де Реомюр 1730 Баруун европ, 19-р зууны сүүл хүртэл
Ньютоны градус °N Tx.цэг(H2O) = 0 °N Tб.цэг(H2O) = 33 °N Цельсийн Градус  Исаак Ньютон ≈ 1700 байхгүй
Рёмерийн градус °Rø Tx.цэг(Нуур) = 0 °Rø
Tб.цэг(H2O) = 60 °Rø Цельсийн Градус  Оле Рёмер 1701 байхгүй

Температурын харьцуулалт

Сонгож авсан температурын утгуудыг төрөл бүрийн нэгжээр
Хэмжилтийн утга \ Нэгж Фаренгейтын градус Ранкины градус Реомюра Цельсийн градус Кельвин
Нарны гадаргуу дээрх дундаж температур 9 941 °F 10 400 °Ra 4 404 °R 5 505 °C 5 778 K
Төмрийн хайлах температур 2 795 °F 3 255 °Ra 1 228 °R 1 535 °C 1 808 K
Хар тугалганы хайлах температур 621,43 °F 1081,10 °Ra 261,97 °R 327,46 °C 600,61 K
Усны буцлах цэг (хэвийн даралтанд) 212 °F 671,67 °Ra 80 °R 100 °C 373,15 K
Хамгийн өндөр гадна агаарын хэмжсэн температур 136,04 °F 595,71 °Ra 46,24 °R 57,80 °C 330,95 K
Хүний биеийн температур фарангейтаар 96 °F 555,67 °Ra 28,44 °R 35,56 °C 308,71 K
Усны гурван фазын цэг 32,02 °F 491,69 °Ra 0,01 °R 0,01 °C 273,16 K
Усны хөлдөлтийн цэг (хэвийн даралтанд) 32 °F 491,67 °Ra 0 °R 0 °C 273,15 K
Мөнгөн усны хайлах температур −37,89 °F 421,78 °Ra −31,06 °R −38,83 °C 234,32 K
Хамгийн бага гадаа хэмжсэн агаарын температур −128,56 °F 331,11 °Ra −71,36 °R −89,2 °C 183,95 K
Этанолын хөлдөлтийн цэг −173,92 °F 285,75 °Ra −91,52 °R −114,40 °C 158,75 K
Азотын буцлах цэг −320,44 °F 139,23 °Ra −156,64 °R −195,80 °C 77,35 K
Абсолют тэг хэм −459,67 °F 0 °Ra −218,52 °R −273,15 °C 0 K
Тайлбар: Саарал дэвсгэрээр тэмдэглэсэн нүднүүдээр тухайн нэгжийн уламжлалт тогтоосон цэгийг тодорхойлон тэмдэглэв.

Эшлэл

Tags:

Цельсийн Градус ТодорхойлолтЦельсийн Градус ТүүхЦельсийн Градус Термодинамикийн температур болон цельсийн температурын томьёоны тэмдэглээЦельсийн Градус Температурын өөрчлөлтЦельсийн Градус ЭшлэлЦельсийн ГрадусТемператур

🔥 Trending searches on Wiki Монгол:

ШвейцарЗанабазарХүнсний нэмэлт бүтээгдэхүүнФотосинтезRokit BayТайваньАтомИхэр (орд)МанжуудНайдангийн ТүвшинбаярКонстантинополийн уналтСэлэнгэ аймагТэнхлэгийн гүрнүүдХасарҮхэрГэр бүлЕвропАнаашРенчиний ЧойномХүйтэн оргилГазрын тосБатын ХурцДархлаа судлалДундад зууны монгол аймгуудДэд бүтэцИнч (нэгж)АзотТом 4 толгойУргамлын тэжээлХүний эрхЛигдэн хаанХүчиллэг борооАргын тоололМонгол Улсын Их СургуульДөрвөлжин бичигГазрын зурагСөнөсөн тэнгисАммиакЖон Мейнард КейнсТан улсХлорАрабын Нэгдсэн Эмират УлсБөөрөлжүүтийн цахилгаан станцГар утасЧингүнжавТунгалаг Тамир (кино)МесопотамиМандухай сэцэн хатан (кино)ЧулууМөнгөХар ХиданБуган чулуун хөшөөМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхФторАмарсанааТектоник хавтанШувууГомосексФосфорДөрвөдБаянхонгор аймагӨнгөСоциал демократЁс зүйБулчинСар (тоолол)Ургамлын амьдралын хэлбэрМонгол орны гол мөрдВ эсМонголын үндэсний түүхийн музейЦахилгаан цэнэгЧингис хааны дөрвөн хүлэг баатарДөрвөлжин булшДиализ эмчилгээМалайзМуурМонгол хэл🡆 More