Харчин

Харчин — Монгол үндэстний нэгэн ястны нэр.

Юан улсын үед хааны ундааны хар айраг нийлүүлэгсэдийг "харчин" хэмээн нэрлэжээ. Хар айраг гэдэг нь тусгай аргаар ямар ч хольцгүй, дан ганц сүүгээр исгэсэн онц сайн чанарын айраг юм. Бас Харчин гэдэг нь харц (эгэл ард, хар түрүүтэн) гэсэн үгээс гаралтай хэмээн зарим эрдэмтэд тайлбарласан байдаг. Харчин аймгийн дунд бас Асуд, Кипшак мэтийн сартуул иргэд ихэр холилдсон байдаг.

Харчин ястан
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд — 593 Мянга. Үүнээс:
Харчин Хятад (БНХАУ) — 593 Мянга
Монгол Монгол (МУ) — 152 (2010)
Хэл аялгаМонгол хэл (дорнод аялгуу)
Бичиг үсэгХудам монгол үсэгт монгол бичиг
ШүтлэгХарчин Буддын шашны буяны ёс (шарын шашин),
Тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөлХорчин зэрэг бусад Монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан (Монгол төрлийн хэлтэн)


Батмөнх даян хааны үед

Батмөнх даян хааны үед Монгол Улсыг зургаан түмэнд хуваасны баруун гурван түмний нэг Дун Их Юншээбүү, Асуд, Харчин аймаг нийлж нэг түмэн болж байв. Харчин аймаг нь Даян ханаас урьд Зэлмэ ноёны удмын ноёд захирч байгаад 1530-аад оны үеэс Харчины нэг хэсэгт Даян хааны хөвгүүн Барсболд жононгийн 4 хөвгүүн Байсахал хөндлөн хан эзэн сууж эхэлсэн. Энэ үеэс Харчин аймгийн ноёдыг угсаа гарвалаар нь Шарнууд Харчин, Борнууд Харчин, Харнууд Харчин гэж гурван хэсэгт хувааж эхэлжээ. Шарнууд Харчин болбоос Боржигины цагаан яст Байсахал хөндлөн ханы үр хойчисын захирсан хэсгийг хэлнэ, Борнууд Харчин болбоос Урианхайн Зэлмэ ноёны удмын ноёдын удмыг хэлнэ, Харнууд Харчин хэмээх нь монгол, хятад холилдсон харц гарвалтай ардыг зааж байх юм. Шарнууд Харчины ноёд Чин гүрэнд дагаар орсны дараа манж найман хошуунд уусав. Борнууд Харчины ноёд Зостын чуулганы Харчины хоёр хошууг байгуулжээ.

Алдартай хүмүүс

  • Болай тайш (1450-1465 онд Харчин аймгийг захирч байсан)
  • Байсахал хөндлөн хан (1531-1572 онд Харчин аймгийг захирч байсан ноён)
  • Байхундай хөндлөн хан (1572-1600? онд Харчин аймгийг захирч байсан ноён)
  • Харчин гүн Баянтөмөрийн Хайсан (Богд хаант Монгол Улсын улсад туслагч гүн, Тусгаар тогтнолын гармагай зүтгэлтэн)
  • Шударга баатар Бавуужав (Богд хаант Монгол улсын цэргийн зүтгэлтэн)
  • Гүүш Лувсанданзан (Алтан товчийг зохиогч)

Холбоотой утга

Эх сурвалж

Tags:

Харчин Батмөнх даян хааны үедХарчин Алдартай хүмүүсХарчин Холбоотой утгаХарчин Эх сурвалжХарчинМонгол үндэстэнЯстан

🔥 Trending searches on Wiki Монгол:

Нийгмийн институтМонголын намын жагсаалтДамдины СүхбаатарУргамлын тэжээлЗүрхУрлагИталиХлорНеонацизмЗорголхайрхан уулМоскваЗэлмэДотоодын нийт бүтээгдэхүүнЭртний ЕгипетХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазЗасаг захиргааны зохион байгуулалтМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаТэмээПабло ПикассоФосфорЭрдэнэтДуурьБогд хан уулМонголын Нууц ТовчооБуриадЭссеСүүЦагаан сар ба хар нулимсӨнгөМакедоны АлександрНар хиртэлтЦагадайКапитализмУвс аймагЧихрийн шижинБөөрЧингис хаанХалимНүүрс усХиймэл оюунХүлэмжийн хийАварга хулсны баавгайШувууХоол боловсруулалтШатарЦагаан сарГэрэл зурагHTMLМөнгөНацагийн ЖанцанноровПольшУлсын Их ХуралРНКельвин1 дүгээр сургуульУлс орнуудын газар нутгийн хэмжээ1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаСонгуульХимийн тайлбарХэрлэн голТулуйБлокчэйнОзоны давхаргаДашдоржийн НацагдоржНэгдсэн Үндэстний БайгууллагаГэрээГэрэлТөв цэнгэлдэх хүрээлэнГалын ханаХатуу дискТөгөлдөр хуурХангайн нурууГар, хөл, амны өвчинЦагаан дарь эхСар хиртэлтНАТОТусгаар тогтнолАдольф Хитлер🡆 More