Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч

Томас Жефферсон (Англи: Thomas Jefferson; 1743 оны 4-р сарын 13-нд Умард Америк дахь Британийн Эзэнт Улсын Виржини колонийн Шэдуэлл хотод төрж, 1826 оны 7-р сарын 4-нд АНУ-ын Виржини муж улсын Шарлотсвилл хотод нас барсан) нь Америкийн төрийн зүтгэлтэн бөгөөд АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал-ыг боловсруулсан хүмүүсийн нэг.

АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч юм.

Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч
АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч Томас Жефферсон

Түүний ерөнхийлөгч байх үеийн томоохон үйл явдлууд нь Францаас Луйзианаг худалдан авсан (1803), М.Льюис, У.Кларк нарын экспедиц (1804-1806) байв. 1778 онд тэрээр "Мэдлэгийг бүх нийтэд түгээх хуулийн төсөл"-ийг боловсруулсан. Нутгийн угуул индианчуудын оршуулгын газрыг судалж байсан.

Жефферсон Тусгаар тогтнолын тунхаглалыг боловсруулах хорооны дарга байсан. Түүнээс гадна тус хороонд Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Р.Ливингстон нарын 4 хүн орж байсан байна.

Тэрбээр Виржинийн Их Сургуулийн суурийг тавьж анхны хөтөлбөрийг нь боловсруулж байжээ.

Жефферсон Виржини муж улсын анхны захирагч (1779—1781), АНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн дарга (1789—1795), АНУ-ын хоёр дахь дэд Ерөнхийлөгч (1797—1801) бөгөөд АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч (1801—1809) байсан юм.

Тэрбээр агрономич, архитектор, археологич, палеонтологич, зохион бүтээгч, цуглуулагч, зохиолч зэрэг олон талын авьяастай эрдэмтэн байсан.

"Сүмийг төрөөс салгах" бодлого хэрэгжүүлэгчдийн нэг гэдгээрэээ олонд танигдсан юм.

Намтар

Томас Жефферсон 1743 оны 4-р сарын 13-нд Виржини колоний хамгийн алдартай хүмүүсийн ойр дотны гэр бүлд найман хүүхдийн гурав дахь нь болж мэндэлжээ. Түүний эцэг Уэльсээс гаралтай Питер Жефферсон нь Альбемарле мужид тариаланч, тариалангийн газар судлаач байсан. Түүний эх Жэйн Рандолф Жефферсон нь Тэнгисийн цэргийн ахмад, тариаланч Ишам Рандолфын охин бөгөөд Тивийн Конгрессын анхны дарга Пейтон Рандолфын ач охин байв. Жефферсоны гэр бүлийнхэн Такахо руу нүүжээ. 1752 онд тэдний гэр бүл Шадвеллд буцаж ирсэн бөгөөд 1757 онд эцэг Питер нас барав. Түүний эдлэн газар нь түүний хөвгүүд Томас, Рандолф хоёр хувааж авчээ.

Жефферсоны эцэг өөрөө бие дааж сурсан бөгөөд боловсрол дутмаг байгаад үргэлж харамсдаг байсан тул тэрээр Томасыг 5 настайд сургаж эхэлсэн байна. 1752 онд 9 настайдаа Жефферсон орон нутгийн бага сургуульд сурч, латин, грек, франц хэл сурч, морь унаж сурч эхэлжээ. 1758-1760 онуудад Жефферсон лам Жеймс Моригийн сургуульд үргэлжлүүлэн суралцжээ.

Гэр бүл

1772 онд Жефферсон өөрийн хоёр дахь үеэл, 23 настай бэлэвсэн эхнэр Марта Уэйлс Скелтонтой гэрлэжээ. Тэрээр түүнд зургаан хүүхэд төрүүлж өгчээ: Марта Жефферсон Рандолф (1772–1836), Жейн Рандолф (1774–1775), амьгүй төрсөн эсвэл төрснийхөө дараа шууд нас барсан хүү (1777), Мэри Вайлс (1778–1804), Люси Элизабет (1780–) 1781), Элизабет (1782-1785). Эхнэр Марта Жефферсон 1782 оны 9-р сарын 6-нд нас барсан бөгөөд Жефферсон түүнийг нас барсны дараа дахин гэрлээгүй.

Цахим холбоос

Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч 

Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч 

Энэ багшийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч 

Энэ эрх зүйчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч 

Энэ эдийн засагчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч 

Энэ зохиолчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч 

Энэ дипломат төлөөлөгчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч 

Энэ архитекторын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Томас Жефферсон: 1801-1809 онд АНУ-ын ерөнхийлөгч 

Энэ гүн ухаантны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Tags:

Англи хэлВиржини

🔥 Trending searches on Wiki Монгол:

Их Монгол улсын их хааны тамгаӨгөгдөлПуужингийн хөдөлгүүрӨнгөний бэлгэдэлГэрэлКирилл үсэгЦөсБодончарХовд аймагБилгийн тоололМинжиддоржийн ХанддоржМэдрэлийн системХидан УлсЕвропын орнуудын жагсаалтДорноговь аймагШагайн харвааНүүрсустөрөгчГенетикМонголын сонгуульХэрлэн голАтомын цөмНүдБоловсролӨвөрхангай аймагЧингисийн тоололИталиДөргөн нуурМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсНээлттэй ба чөлөөт эхийн програм хангамжБайгалийн хийЛатин үсэг (Монголд)Орхон голТокиогийн олимпод улс орнуудын авсан медалийн тооПалеолитНурхачАнгли хэлЛанТусгаар тогтнолШинэ засгийн бодлогоЗудХүннү улсПотенциал энергиАлгоритмУйгур улсХотон (ястан)Бямбасүрэнгийн ШаравӨвөр МонголХүлэгүВавилониХөдөлгөөн (физик)ШуургаБаян-Өлгий аймагБөөрХаммурапи хааны хуульЧойжин ламын сүм музейЦахилгаан гүйдэлРационализмҮйлдлийн системШашинYouTubeДүүрэгӨвөлМалгайМорины уралдаанАгаарын даралтБогд хааны Засгийн газарМэдээллийн технологиБэгзийн ЯвуухуланОлноо өргөгдсөн1945 оны чөлөөлөх дайнМэдээллийн аюулгүй байдалНомхон далайАлканЭтанолМитозГалт уул🡆 More