Терроризм

Байнга системтэй террор буюу бусдыг айлган сүрдүүлэх бодлого явуулж хэрэгжүүлэхийг Терроризм (Англи: Terrorism, латин хэлний «айдас, аймшиг» гэх утгатай террор хэмээх үгнээс гаралтай) гэнэ.

Яг тогтсон тодорхойлолт байхгүй боловч товчдоо терроризм гэж хүч хэрэглэх замаар улс төр, үзэл суртал, эдийн засаг, шашны үзэл бодлын зорилгод хүрэхийг хэлнэ. Энэ үг буюу ойлголт Францын хувьсгалын дараа улс орнуудад тархаж өргөн хэрэглэгдэх болсон.

АНУ-ын хууль тогтоомжид "Холбооны болон улсын хэмжээнд үндэстэн дамнасан бүлэг эсвэл нууц байдалд буй этгээд, байгууллагуудаас ихэвчлэн нийгмийн сэтгэл санаанд нөлөөлөх зорилгоор энгийн иргэд эсвэл байгууллагын эсрэг зориуд үйлддэг улс төрийн зорилготой хүчирхийлэл" гэж үздэг байна.

Терроризм
Нью-Йорк террорист халдлага, 2001.09.11

1960-аад онд олон улсын терроризм гэж онцлог үзэгдэл дэлгэрч эхэлсэн байна.

Терроризмын хэлбэрүүд

Терроризм үйлдэж буй этгээд талаасаа хоёр хуваагддаг:

  1. Зохион байгуулалтгүй буюу ганцаарчилсан (ганц хүний терроризм) - Энэ нөхцөлд террорист үйлдэл (ганц удаагийн үйлдэл, олон удаагийнх цөөн байдаг) ард нь ямар нэг байгуулагга байхгүй ганц хоёр хүн үйлддэг (Дмитрий Каракозов, Вера Засулич, Равашоль, Тимоти Маквей зэрэг). Иймэрхүү террорист үйл ажиллагааг сэтгэцийн өвчтэй хүмүүс үйлддэг;
  2. Зохин байгуулалттай, олуулаа - ямар нэг байгууллагын зохион байгуулалттай төлөвлөж хэрэгжүүлдэг террорист ажиллагаа юм (Ирландын Арми, Аль-Каида, Улаан террор зэрэг юм). Зохион байгуулалттай терроризм бол орчин үед ихэд дэлгэрээд байна.

Зорилгоороо дараах хэсэгт хуваагддаг:

  1. Үндэсний - Салан тусгаарлах болон үндэсний эрх чөлөөний төлөө зорилготой байдаг;
  2. Шашны - өөр шашин хоорондын (хинду ба исламын, ислам ба иудеи), нэг шашин доторх (католик-протестантууд, суннит-шийтууд) шашны эрхэнд гаргах зорилго агуулах;
  3. Үзэл суртлын болон нийгмийн тогтолцооны өөрчлөлт хийх - улс төр, эдийн засгийн үндсэн буюу зарим өөрчлөлт хийх зорилготой, нийгмийн анхаарлыг тодорхой асуудалд хандуулах зорилготой. Иймэрхүү төрлийн терроризмыг хувьсгалын терроризм гэдэг. Үүний жишээ бол фашист, Улаан террор, байгаль экологийн терроризм зэрэг юм.

Кибертерроризм

Кибертерроризм нь террорист бүлэглэлүүдээс үзэл суртлын болон улс төрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд мэдээллийн технологийн саад тотгорыг ашиглах явдал юм. Энэ нь сүлжээнүүд, компьютерийн систем, харилцаа холбооны дэд бүтцэд халдлагын хэлбэрийг бий болгодог.

Цахим холбоос

Терроризм 
Wiktionary
Wiktionary: Терроризм – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Терроризм  Commons: Терроризм – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Англи хэлФранцын хувьсгал

🔥 Trending searches on Wiki Монгол:

Аж үйлдвэрийн хувьсгалСингапурМеханик хөдөлгөөнМонгол улсын их дээд сургуулиудТүнхэлЭнэтхэгийн философиНамбарын ЭнхбаярМонголын Ардчилсан ХолбооШагайн харвааХархорумын мөнгөн модУлс төрийн намДөрвөн Ойрадын холбооШвейцарОлноо өргөгдсөнБуриад ястанШувууМонгол Улсын ЕрөнхийлөгчНягтГовьВольтМэдлэгМэдээллийн системДолоннуурын чуулганАвга болон нагацМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтОрганик химиДуурьБалбаГэрээТайваньУхаалаг гар утасЭмээлНүүр хуудасӨртөөЮнителБатмөнх Даян хаанЭрээн хотИранЦусны цагаан эсХүннү улсТод бичигНирун улсБразилНаадамСүхбаатарын БатболдСоронзУлс орнуудын газар нутгийн хэмжээВ эсНуклейн хүчилАгаарын даралтКазахстанСэлэнгэ аймагФторЦэндийн ДамдинсүрэнДархлаа судлалОюуны өмчПенициллинХлорУлсын Их ХуралАтлантын далайМонголчуудын Хорезм рүү хийсэн дайралтПунцагийн ЦагаанБорооЗүрхАлгоритмЗүүдГерманГомбожавын ЗанданшатарМонголын өндөр байшингийн жагсаалтЭнергиХоол боловсруулалтЦоохор ирвэсДундад зуунӨвгөн хуурч (уран зураг)Тамгагүй төрЦус багадалтСарХятадМандухай сэцэн хатан🡆 More