Ленинград муж (Орос: Ленинградская область) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт харьяалагдах муж юм.
Мужийн төв нь Санкт-Петербург боловч засаг захиргааны хувьд Санкт-Петербург нь Холбооны хотын статустай, мужаасаа тусдаа болно. Мужийн нэр нь тус улсын хувьсгалч Владимир Лениний нэрээс улбаатай. Тус мужийн баруун хэсэг нь Ингерманланд буюу Ингриа гэж нэрлэгддэг байв.
Ленинград муж | |
---|---|
Ленинградская область | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Баруун Хойд |
Эдийн засгийн бүс | Баруун Хойд |
Засаг захиргааны төв | Гатчина |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль тогтоох хурал |
• Захирагч | Александр Дрозденко |
Газар нутаг | |
• Нийт | 83,908 км2 (32,397 миль2) |
• Байр | 38-р байр |
Хүн ам (2021 Тооллого) | |
• Нийт | 2,000,997 |
• Тооцоо (2018) | 1,813,816 |
• Байр | 23-р байр |
• Нягтрал | 24/км2 (62/миль2) |
• Хотын нутаг | 67.3% |
• Хөдөө | 32.7% |
Цагийн бүс | UTC+3 () |
ISO 3166 код | RU-LEN |
Улсын дугаар | 47, 147 |
OKTMO ID | 41000000 |
Албан ёсны хэл | Орос хэл |
Вэб сайт | http://www.lenobl.ru |
Баруун талаараа Финийн булангаар хүрээлэгдэж, Балтын тэнгист гарна. Мөн Финланд, Эстони улсуудтай хиллэнэ. ОХУ дотроо өмнө талаараа Новгород муж, Псков муж, зүүн талаараа Вологда муж, хойд талаараа Бүгд Найрамдах Карель Улстай хил залгана.
Тус мужийн нутагт 1,800 гаруй нуур байдаг. Карельтай залгаа хил нь Европын хамгийн том нуур болох Ладога нуур юм. Мөн Нева мөрөн, Волхов голууд Ленинград мужийн нутгаар урсана. Нийт газар нутгийн 55.5% нь ой хөвч болно.
5-р зууны үеэс одоогийн Ленинград мужийн нутагт Угро-Фин угсааны үндэстнүүд оршин сууж байв. 8-р зуунд славууд суурьшжээ.
750-аад оны үед Оросын баруун хойд хэсэг дэх хамгийн эртний оросуудын суурин Ладога (18-р зуунаас хойш Старая Ладога буюу Хуучин Ладога) бий болжээ. 9-10-р зууны орчмоос Ладога нь эртний Оросын улс төр, эдийн засгийн төвүүдийн нэг болсон байна.
12-р зуунд Новгород хот улс төрийн хувьд бие даасан байдалтай болоход Финляндын булангийн орчмын нутаг дэвсгэр Новгородын Вант Улсын мэдэлд оров. 13-14-р зуунд тэрхүү нутагт эрх мэдэл олж авахын тулд Ливони, Швед улсууд өрсөлдөж байв. Тэр үед хил хязгаараа хамгаалахын тулд Новгородын вант улс хэд хэдэн цайз барьж байгуулсан байна.
1617 онд Шведэд эзлэгдсэн ч Умардын их дайн (1700 - 1721)-д Орос улс ялж, эргүүлэн авчээ.
1703 онд Их Петр одоогийн Санкт-Петербург хотын нутагт Петропавловск цайзыг барьж эхэлснээс хойш ойр орчим нь түргэн хөгжжээ.
1708 онд Оросын Хаант Улс Губерны зохион байгуулалтад шилжихэд Ингерманланд губерн гэгдэх болж байгаад 1710 онд Санкт-Петербург губернд нэгтгэгджээ.
1812 онд нийслэл нь Москвагаас Санкт-Петербургт шилжиж ирсэн.
1927 онд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болсон байна.
1929-1939 онд Баруун муж (Орос: Западная область), Калинин муж (одоогийн Калининград мужаас ялгаатай), Вологда муж, Мурманск мужууд шинээр байгуулагдахад Ленинград мужийн нутгаас тасалж өгч байв. Мөн 1931 онд Ленинград хот буюу одоогийн Санкт-Петербург хотыг улсын статустай болгож, тус мужаас салгажээ.
1940 оны Өвлийн дайныг дуусгасан Москвагийн энхийн гэрээ ёсоор Финландаас шилжүүлж авсан газар нутгаас Карелийн зурвас Ленинград мужид нэгтгэгдсэн юм. Тэр нутгийн Угро-фин угсааны оршин суугчид Финлянд руу дүрвэж, оросууд эзэмшсэн байна.
1941 онд эхэлсэн Аугаа их эх орны дайнаар нэг хэсэг Нацист Германд эзлэгдэж, Ленинградын бүслэлт болж байв. Мөн онд Финлянд алдагдсан газар нутгаа эргүүлж авахаар Үргэлжлэл дайныг эхлүүлж, эргүүлж авч чадсан ч буцааж алдсан юм.
Мужийн хилийн зурвас яг одоогийнхоороо тогтсон үе нь 1978 он болно.
1991 онд Ленинград хот нэрээ Санкт-Петербург болгож, хуучин нэрээ сэргээсэн ч Ленинград мужийн нэр тэр хэвээрээ үлджээ.
Ленинград муж нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст хамаарна. Зуны цагийн үедээ UTC+4 болно.
This article uses material from the Wikipedia Монгол article Ленинград муж, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.