Кэйт Уинслет: Английн жүжигчин эмэгтэй

Кэйт Элизабет Уинслет (Англи: Kate Elizabeth Winslet, 1975 оны аравдугаар сарын 5-нд төрсөн) нь Английн жүжигчин эмэгтэй юм.

Кэйт Уинслет
Оны гуравдугаар сарын 18 2014 оны Divergent-ийн киноны нээлтийн үед Winslet
Оны гуравдугаар сарын 18 2014 оны Divergent-ийн киноны нээлтийн үед Winslet
Танилцуулга
Бүтэн нэрангл. Kate Elizabeth Winslet
→ Кэйт Элизабет Уинслет
Төрсөн өдөр1975 оны 10 сарын 5 (1975-10-05) (48 настай)
Төрсөн газарИх Британи улсын Англи орны
Беркшир хошууны Рединг балгас
Улсын иргэнКэйт Уинслет: Товч намтар, Сонирхолтой баримтууд, Цахим холбоос Их Британи (ИБУИНВУ)
Ажил үйлжүжигчин, дуучин
НөхөрЖим Триплтон (1998-2001)
Сэм Мендес (2003-2010)
ТөрөлУСК, ОАК
Танил үе1991 он — одоо
Алдар цол
Ажил мэргэжлийн шан
Оскарын шагнал
Шилдэг эмэгтэй жүжигчин (2008)

Товч намтар

Кэйт Английн зүүн өмнөд нутгийн Беркшир тойргийн Рединг хэмээх Англидаа багавтар хотууддаа томоохонд тооцогддог хотод Салли Брижес, Рожер Уинслет нарын охин болон мэндэлжээ. Бет Уинслет болон Анна Уинслет нарын хоёр эгчтэйгээ жүжигчиний мэргэжлийг сонгосон Кэйт 1991 онд Английн нэгэн телевизээс ажлын гараагаа эхлүүлж, 1994 онд анхныхаа дэлгэцийн томоохон бүтээл болох «Огторгуйн бүтээл» кинонд тоглож байжээ.

Кэйт Уинслет Оюун санааны мэдрэхүй (1995) киноны Мэриэн Дэшвудын дүрээр "туслах", Титаник (1997) киноны Розагийн дүрээр "гол", Айрис (2001) киноны Айрис Мёрдокын дүрээр "туслах", Ариун санааны гэрэл (2004) киноны Клементина, Бяцхан хүүхэд (2006) киноны Сара Пирсийн дүрээр "гол" дүрийн номинацид тус тус нэр дэвшиж, 2008 онд бүтээсэн Уншигч кинонд өмнө нь Нацист Германы бөөнөөр хорих лагерийн хянагч байсан бичиг үсэг мэддэггүй Ханна Шмиц гэх эмэгтэйн дүрийг тун зоримог бүтээж Оскарын шагналын "Шилдэг эмэгтэй дүрийн" шагналыг хүртсэн билээ. Мөн тэрээр Алтан бөмбөрцөг (2009) болон BAFTA шагналыг (1996, 2009) тус бүр хоёр удаа хүртэж байжээ. Кэйт 2000 онд Listen to the Storyteller хэмээх багачуудын үлгэрийн цомгоороо Грэммийн шагналыг хүртэж байв.

Дашрамд дурдахад Кэйт жүжигчин Леонардо Ди Каприотой Титаник болон Өөрчлөлтийн зам (2008) зэрэг уран бүтээлээрээ урт хугацааны хамтрагч байсныг энд онцлох нь зүй.

Кэйт Уинслет: Товч намтар, Сонирхолтой баримтууд, Цахим холбоос 
2006 оны Торонтогийн Кино наадмын үеэр.
Кэйт Уинслет: Товч намтар, Сонирхолтой баримтууд, Цахим холбоос 
2007 онд

Сонирхолтой баримтууд

  • Уинслетийн төрхийг өнгөлөг үс, цагаан царай илэрхийлдэг тул түүнийг английн сарнай гэх нь бий..
  • 1996 онд Уинслет «дэлхийн хамгийн сайхан 50 бүсгүйн» нэгээр Америкийн алдарт People сэтгүүлээс нэрлэгдэж байв.
  • Кэйт өөрийнхөө бүтээсэн Ариун санааны гэрэл киноны Клементина болон Титаник киноны Розагийн дүрээ хамгийн сайн тоглолт гэж үздэг.
  • Кэйт жүжигчин Гвинет Пэлтроу, дуучин Селин Дион, жүжигчин Леонардо Ди Каприо болон жүжигчин Жүүд Лоу нартай найзууд.
  • Дээд амжилтын эздийг бүртгэдэг Гинессийн номонд, Кейтийг Оскарын шагналд хамгийн залуудаа хамгийн олон удаа нэр дэвшсэн гэх үзүүлэлтээр бүртгэн авчээ.
  • Кэйтийн өндөр 169 см.
  • Тэрээр нийтдээ 49 кинонд тоглоод буй.
  • Кэйт Уинслет нь цагаан хоолтон юм..

Цахим холбоос

Кэйт Уинслет: Товч намтар, Сонирхолтой баримтууд, Цахим холбоос  Commons: Кэйт Уинслет – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

Кэйт Уинслет Товч намтарКэйт Уинслет Сонирхолтой баримтуудКэйт Уинслет Цахим холбоосКэйт Уинслет ЭшлэлКэйт УинслетАнглиАнгли хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол бичигАмиа егүүтгэхЦагаан толгойУстөрөгчБуддын шашинБату ХасиковИмпортӨвөр МонголМасштабМонгол ёс заншилДулдуйтын ДанзанравжааПунсалмаагийн ОчирбатНарны аймагТоёота ПриусМонгол хэлАрга зүйЭссеМэдээлэлМатематикХархорин сумЦэргийн цолХэнтий аймагБарон Унгерн фон ШтернбергХөвсгөл нуурПроцессорХөрсЦусКристиано РональдоАнаксимандрСоёны нурууИнч (нэгж)ЗанабазарТэнгэрийн ванМодун шаньюйСэцэн хан аймагГерманШавжГар, хөл, амны өвчинСэргээгдэх эрчим хүчСолонгос үсэгАбтай сайн ханКанадМонгол овог аймгуудын жагсаалтНатурал тооМорин хуурСолийн ДанзанАмин хүчилҮр хөндөлтХөнгөн цагаанЦагаан зээрМонгол орны уулсКоминтернЦахилгаан гүйдэлЗүрхИнновациНүүрс усДизайнЦаг хугацааЦагаадайн УлсТоннХятадын түүхДэлхийн гайхамшгуудНийгмийн ажилЛао-цзыАрсланПалеолитБохир усТрансляциТоргоны замСургалтын хөтөлбөрМонголын өндөр байшингийн жагсаалтИталиНамсрайн СувдГлюкозГаутама БуддаМассТогоонтөмөр хаанНисэх онгоц🡆 More