Дүүжлэх Ял

Дүүжлэх ял гэдэг нь шийтгүүлэгчийг дүүжлүүрээс хүзүүгээр нь дүүжлэн боож алах ялыг хэлнэ.

Дүүжлэх Ял

Түүх

Эртний кельтууд хамгийн анх дүүжлэх цаазыг хэрэглэж байв, энэ нь Есүс Христэд хүмүүсийг тахилга болгох маягаар хэрэглэж байв. Үүний талаар Сервантес (XVII зуун) бүтээлдээ дурьдсан байдаг. Орост дүүжлэх ял нь эзэнт гүрний үе (жишээ нь: декабристуудын цааз) ба иргэний дайны үед ашиглагдаж байв.

Сүүлд дэлхийн хоёрдугаар дайны үеэр болон дайн дууссаны дараах хэсэг хугацаанд ашиглагдаж, дайсны цэргүүд болон нацистуудад тусалсан хэрэгт (дүүжлэгдсэн хүмүүсээс дурдвал генерал Власов, Краснов, Шкуро, дэслэгч Султан-Гирей Клыч, атаман Семёнов, Краснодарын хэргийн туслагчид) хэрэглэж байв (Фашистын Германы гэмт хэрэгтнүүдэд оноох шийтгэлийн тухай тогтоолыг үзнэ үү). Нюрнбергийн шүүхээр Гуравдугаар Райхын дээд тушаалын 12 удирдагч дүүжлэгдэх ялаар шийтгүүлэн цаазлуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германчууд эзэлсэн нутагтаа партизануудыг дүүжлэн хороож байв. Мөн Японд 1944 онд Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргег дүүжлэв.

Англид дүүжлэх нь хамгийн хүнд ял байв. Ухаан алдуулахгүйн тулд яллагдагчийг маш богино хугацаанд дүүжлэх тавцанд байлгадаг байсан дараа нь оосрыг нь авч, амьдаар нь гэдэс дотрыг нь гарган, эрүү шүүлт хэрэглэж байв.

Дүүжлэхэд ихэвчлэн дүүжлүүрийг хэрэглэж ирсэн ба зарим үед гэрлийн шон, өргөгч кран ба модыг ашиглаж байв.

Төв Европын зарим улсад (Герман, Австри, Швейцар зэрэг) дундад зуун ба шинэ үед дүүжлэн хороох газрыг "дүүжлүүрт толгой" гэсэн утгатай "Галгенберг" (Галгенхюгель, Галгенбюль) гэж нэрлэдэг байв.

Өнөө үед дүүжлэх ял нь Япон, Иран, Ирак, Афганистан, хоёр Солонгос, АНУ-д цаазын ялыг гүйцэтгэх цорын ганц эсвэл хэд хэдэн аргын нэг болон ашиглагдаж буй.

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол Улсын Зэвсэгт ХүчинМуурСэлэнгэ мөрөнТуйлын туулайМонгол бөөгийн шашны үүсэл хөгжилАзийн орнуудын жагсаалтГанхуягийн АнхмааМонголын буддизмХөвсгөл аймагХатуу дискТүрүү булчирхайЦусЦонжин болдогТөрБиотехнологиХүрэл зэвсгийн үеБуддын шашинЕгипетМонголын үндэсний түүхийн музейОрхон аймагОросын Украин руу хийсэн довтолгоо (2022)Байгалийн хийХондурасУнцХувьсах хүчдэлДизайнФизикБарМин улсОтгонтэнгэрУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтМитозВолейболНомхон далайИзраилДэлхийн агаар мандалКомпьютерын сүлжээАрхангай аймагТүрэгЦагаан хэрэмСингапурЭрдэнэт үйлдвэрПарисАфрикГүржАвга болон нагацХандгайДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Монгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтМонгол дохионы хэлДундад Иргэн УлсЭдийн засагИспаниЧулуун зэвсгийн үеМайкл ЖорданЖэки ЧанНарны аймагЯс13-р зуунСүхбаатарын талбайТулуйIP хаягОлноо Өргөгдсөн Монгол УлсАуксинЦахилгаан дамжуулагчШарын шашинСтандарт урьдчилан сэргийлэх арга хэмжээУураг (молекул)ВьетнамНүүрсАлун Гуа эхийн домогОлон улсын нэгжийн системЗавхан аймагЗудНисдэг тэрэгЛев ТолстойАбтай сайн ханМонгол орны томоохон нууруудХонь (одны орд)🡆 More