Дэниел Крэйг

Дэниел Роутон Крэйг (англи.

Daniel Wroughton Craig; 1968 оны 3-р сарын 2-нд Английн Честер хотод төрсөн) — Британийн жүжигчин, продюсер. Жеймс Бондын дүрээрээ алдартай болсон.

Дэниел Крэйг
Дэниел Крэйг

Намтар

Дэниел Крэйгийн эцэг Тим Крэйг загас агнуурын усан онгоцны ажилтан, төмөр хайлшны инженер, паб буюу шар айргийн газрын эзэн зэрэг олон мэргэжил сольсон хүн байсан. Д.Крэйг айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн.

16 настайдаа Крэйг сургууль болон дуртай регбигээ орхиод Лондон хот руу явж Үндэсний залуучуудын театрт ажилд орсон. Мөн Гилдхоллын Хөгжим, драмын сургуулийг төгсжээ. Тэнд тэрээр шотланд жүжигчин Фиона Лоудонтой (англи. Fiona Loudon) танилцаж гэрлээд, 1992 онд охин Элла Лоудон мэндэлсэн байна. Гэрлэлт хоёр жилийн дараа 1994 онд дууссан.

Тэрээр 1992 онд Британийн телевизэд зориулсан жижиг хэмжээний кино, олон ангит кинонуудаар жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд хэд хэдэн дүр нь жүжигчинд тодорхой хэмжээний алдар нэрийг авчирсан.

Крэйгд өргөн алдар нэрийг авчирсан дүр бол 2006 оны "Казино Рояль" (англи. Casino Royale) киноны агент 007 Жеймс Бондын дүр юм: энэ төрөл жанрыг тодорхойлсон дүрд маш удаан сонгон шалгаруулалт явуулсны дараа цувралын продюсерууд Дэниел Крэйгийг сонгосон байна. Тэрээр 2021 он Жеймс Бондын тухай 25 дахь цуврал «Үхэх цаг болоогүй» (англи. No Time to Die) кинонд тогложээ.

2010 онд алдарт жүжигчин маань Рэйчел Ханна Вайс (англи. Rachel Hannah Weisz)-тай танилцаад, 2011 оны 6-р сарын 22-нд хоёр дахь удаагаа гэрлэж, 2018 онд дундаасаа охинтой болжээ.

Tags:

Англи хэлЖеймс Бонд

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монголын банкны жагсаалтИнтернэтХүрэл зэвсгийн үеДорнод аймагАлтан Ордны улсын үйсэн дээрх бичигЖоульМеталлАлтан ОрдЭсэн тайшСур харвааRokit BayТемпературХөдөө аж ахуйТөв мэдрэлийн тогтолцооДорноговь аймагЕвропын орнуудын жагсаалтБалбаМонгол-Оросын харилцааЭнэтхэгДүүрэгМэдээллийн аюулгүй байдалШинэ засгийн бодлогоЦусны бүлэгБитХөнгөн цагаанАлтай Таван БогдМонгол уран бичлэгИх ХуралдайЕсөн эрдэнэУргамлын тэжээлБөө мөргөлИнч (нэгж)Эргүнэ хунгийн домогХур тунадасХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалМонголын музейн жагсаалтAppleГомбожавын ЗанданшатарЗэсШвейцарЦахиагийн ЭлбэгдоржМонгол орны томоохон нууруудДулдуйтын ДанзанравжааЭрдэнэс Тавантолгой ХКХөвсгөл нуурСүхбаатарын БатболдҮзэмчинЛазерМонгол хэлИх Монгол УлсХандгайИнтерференцЦэргийн цолОзоны давхаргаЦагаан дарь эхХалхЭмээлБохир усЭтанолСоёлБор гөрөөсБавуугийн ЛхагвасүрэнЭнзимТрансформаторБурхан Халдун уулРомын эзэнт гүрэнАзи Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааМонгол цаг тоололДаралтМонгол Улсын төрийн дуулалХүн амын нягтралМэдрэлийн системСаятан хотын жагсаалтХоёртын тооллын системДавтамжТогоонтөмөр хаанНягтКроносЧинагийн Галсан🡆 More