Булга

Булга (Martes zibellina) нь суусрын нэг зүйл бөгөөд Оросын Уралын нуруунаас Сибирь, Монголын хойд хэсэг, Хятад, Японы Хоккайдод амьдарна.

Мөн Польш, Скандинавын орнуудад тархжээ. Эрт дээр үеэс агнан, өндөр үнэ хүрдэг арьсыг нь авч байсан бөгөөд өдгөө ч тансаг хэрэглээнд тооцогддог. Орост зэрлэг булгыг агнасаар байгаа ч, үслэг эдлэлийн зах зээл дэх арьсны ихэнх нь булганы фермээс нийлүүлэгдэж байна.

Булга
Булга
Ховордолтын зэрэглэл
Булга
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрын
Төрөл: Martes
Зүйл: M. zibellina
Латин нэр
Martes zibellina
Карл Линней, 1758

Гадна төрх

Булга нь хүйсийн ялгаатай төрхтэй амьтанд орно. Эр булганы биеийн урт 38-56 см, сүүл нь 9-12 см, 880-1800 гр жинтэй. Эм нь 7.2-11.5 см сүүлтэй, биеийн урт 35-51 см. Өвлийн арьс нь урт сортой, гялалзсан, зуныхаас илүү тансаг байдаг. Өөр өөр дэд зүйлс нь газар зүйн бүсээс хамааран ялгаатай өнгийн арьс, үстэй. Булга нь ойн суусартай гадаад төрхөөр маш төстэй ч, арай урт чих, толгой харьцангуй богино сүүлтэй юм.

Зан авир, идэш тэжээл

Голын эргийн ойролцоох нүх, модны үндэс бүдүүн хэсгийн үүр хонгилд амьдардаг. Тэд хад цохио болон модонд маш сайн авирна.

Булга нь холимог тэжээлтэй, улирлын байдлаар идэш тэжээл нь өөрчлөгдөнө. Зун их хэмжээний туулай, бусад жижиг сээр нуруутан амьтад барьж иддэг. Өвөл цагт цас, хүйтнээс болон түгжигдмэл байдалд орсон үедээ зэрлэг жимс жимсгэнээр хооллоно. Мөн тэд үен, хотны үен, зарим шувууг ангуучилдаг аж. Заримдаа чоно, баавгайн мөрийг даган явж, тэдний барьсан амьтдын үлдэгдлийг иддэг. Бас авгалдай зэрэг нялцгай биетэн, мөн урд савраараа загас барьж иднэ.

Үржил

Газар зүйн байршлаас хамааран 6-8 сарын дундуур үед үржилд орно. Эмэгчингийн төлөө ширүүн өрсөлдөөн явагддаг. Модны навч, хөвд, хуурай өвс дэвссэн нүхэнд төрнө. 250-300 хоног хээлээ тээх ба ихэвчлэн 2-3 зулзага гаргадаг. Эр нь үүр, эзэмшил газраа хамгаалан, идэш тэжээл зөөдөг. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниатай, тачир үстэй, 25-35 гр, 10 см урт байдаг аж. 30-36 хоногийн дараа нүдээ нээх ба 2 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг.

Гадаад холбоос

Булга  Commons: Булга – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

Булга Гадна төрхБулга Зан авир, идэш тэжээлБулга ҮржилБулга Гадаад холбоосБулгаМонголОросПольшСибирьСкандинавСуусарУралын нурууХоккайдоХятадЯпон

🔥 Trending searches on Wiki Монгол:

НянСонгинохайрханМөнгө (химийн элемент)Эсэн тайшОй тогтоолтАзиАрван хоёр цагЗамын-Үүд сумМонголын түүхХүнсний нэмэлт бүтээгдэхүүнЧин улсХар тамхиХондурасМөнх хаанМонголчуудЛГБТМодМин улсХамаг МонголАлтУнгарТоргоны замИрландЭрээн хотХиагтыг чөлөөлөх тулалдаанСүбэдэй баатарМарксист эрх зүйн философиДэлхийн царцдасАлтай Таван БогдБондАж үйлдвэрХиймэл оюунШээсний шинжилгээМонгол-Оросын 1921 оны гэрээМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаНүүрстөрөгчЯмааКарл МарксШавжЯпон хэл290 (рэппер)Хүний нөөцВатт (нэгж)ӨвчинХонконгДалайн ванGoogleSARS-CoV-2Киви хамтлагАгаарын бохирдолАгаарын даралтСургалтын хөтөлбөрЗүүдДөрвөн Ойрадын холбооБаянзүрхМонгол орны гол мөрдМонгол Улсын аймгуудЭнэтхэгНаадамСоёмбоХовд аймагПифагорын теоремБогд хааны ордон музейЭзлэхүүнХүлэмжийн хийСугарНомин талстХүнсний ногооны жагсаалтBlackPinkЕсөн эрүүГүюг хаанТүүхЖоульМонгол ёс заншилУргамлын амьдралын хэлбэрХалхын голын байлдаанЦонжин болдог🡆 More