Болтон Уондерерс

Хөлбөмбөгийн Болтон Уондерерс клуб (Англи: Bolton Wanderers Football Club) нь Английн баруун хойд нутгийн нийслэл Их Манчестерын Болтон дүүргийн харъяа хөлбөмбөгийн клуб юм.

2001 оноос Премьер лигт тогтмол өрсөлдөж байгаа. Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн ахмад «Английн хөлбөмбөгийн лиг»-ийн анхны 12 клубийн нэг билээ.

АнглиБолтон Уондерерс
Болтон Уондерерсийн тэмдэг
Бүтэн нэрХөлбөмбөгийн Болтон Уондерерс клуб
Хоч нэрХатираа морьд, Хэсүүлчид, Цагаан хувцастнууд, Цагаан хүн
Байгуулагдсан1874 он (Christ Church FC)
Цэнгэлдэх хүрээлэнРибок, Болтон, Англи
(Багтаамж: 28 723)
ЭзэнЭдди Дэвис
ЕрөнхийлөгчАнгли Фил Гартсайд
МенежерХойд Ирланд Оуэн Койл
АхлагчАнгли Кевин Дэвис
Лиг1 лиг
2018–1923-р байр
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Болтон Уондерерс
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл

Түүх

Энэ клуб нь 1874 онд «Христ Чёрч ФК» нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд 1877 онд «Bolton Wanderers Football Club» хэмээн нэрээ өөрчилсөн түүхтэй. 1881-82 оны Английн хөлбөмбөгийн холбооны цомын «Игли ФК» клубтэй 5-5 харьцаагаар тэнцсэн нэгдүгээр шатны тоглолт нь Болтон клубийн анхны цомын тэмцээн байсан байна. Харин хоёрдугаар шатанд Блэкберн Роверс клубт 6-2 харьцаагаар хожигдож тэмцээнээ орхиж байв.

Дараагийн цомын 1882-83 оны ээлжит тэмцээний эхний шатанд «Бутл ФК» клубийг 6-1 харьцаагаар, «Ливерпуль Рэмблерс ФК» клубийг 3-0 харьцаагаар тус хожин гуравдугаар шатанд өрсөлдөгчтэйгөө тэнцэж тэмцээнээ орхисон.

1883-84 оны АХХ-ны цомд нэгдүгээр шатанд «Болтон Олимпик ФК» клубийг 9-0 харьцаагаар, «Болтоны Ассоциаци ФК» клубийг 3-0 харьцаагаар, «Ирвел Спринг» клубийг 8-1 тус тус хожин дөрөвдүгээр шатанд «Ноттс Каунти ФК» клубтэй тэнцэн нэмэлт тоглолт хийн хожигдож тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болж болсон байна.

1886-87 оны Английн цомд эхний шатанд «Саут Шор ФК» клубийг 5-3 харьцаагаар, дараагийн шатанд «Порт Вейл ФК» клубийг 2-3 харьцаагаар тус тус хожин гуравдугаар шатанд «Дарвин ФК» клубт 4-3 харьцаагаар хожигдож байжээ.

1888 онд 12 багийн дунд анхны лигийн тэмцээн явагджээ. Болтон анхны лигийн тэмцээндээ 6 хожил, 5 хожигдолтойгоор 5-р байранд орсон байна.

1889-90 оны АХХ-ны цомын эхний шатанд «Лисберн Дистиллери ФК» клубийг 10-2 харьцаагаар, хоёрдугаар шатанд «Шеффилд Юнайтед» клубийг 13-0 харьцаагаар, гуравдугаар шатанд «Престон Норт Энд» клубийг 2-3 харьцаагаар тус тус хожин хагас шигшээд «Шеффилд Уэнсдей» клубт 2-1 харьцаагаар хожигдож байсан бол 1893-94 оны АХХ-ны цомд «Смолл Хит ФК»(одоогийн Бирмингем Сити), Ньюкасл Юнайтед, Ливерпүүл клубүүдийг хожин хагас шигшээд дахин «Шеффилд Уэнсдей»-тэй таарч 2-1 харьцаагаар хожин аваргын төлөөх тоглолтонд «Ноттс Каунти ФК» клубт 4-1 харьцаагаар хожигдон тухайн үеийн оргил амжилтаа үзүүлж байлаа.

Болтон Уондерерс 
Болтоны Уондерерс клубийн 1889-2015 оны лигүүдийн үзүүлэлтүүд.

1895-96 оны улиралд «Бери ФК» клубийг 2-0 харьцаагаар хожин хагас шигшээд шалгарснаас хойш 1900 оныг хүртэл Английн цомд амжилт гаргаагүй юм.

20-р зуун

Болтон Уондерерс 
«Reebok» цэнгэлдэх хүрээлэн.

1997 онд 102 жилийн туршид Болтон Уондерерс клубийн гэр болж байсан «Бурнден Парк»-аа «Рибок» (Англи: Reebok stadium) цэнгэлдэх хүрээлэнгээр сольжээ. Тэд шинэ цэнгэлдэхийн анхны тоглолтоо 1997 оны есдүгээр сарын 1-нд Эвертон клубтэй хийж 0-0 харьцаагаар тэнцэж, дараагийн тоглолтоо найман өдрийн дараа Манчестер Юнайтедтай хийж гоолгүйгээр тэнцэж байв.

Болтон 2004-05 оны тэргүүн лигт клубийн түүхэн амжилтаа үзүүлэн 6-р байраар шалгаран УЕФА-гийн цомд анх удаагаа оролцон шигшээ 16-д шалгарчээ.

2007 онд Болтон клубийг дасгалжуулахаар ирсэн Англи мэргэжилтэн Гари Мегсон Шведийн довтлогч Йохан Элмандерийг 8.2 сая фунтээр Францын лигээс худалдан авсан нь клубийн түүхэн наймаа юм.

Тоглогчид

    2010 оны наймдугаар сарын 12-ны байдлаар.

Одоогийн бүрэлдэхүүн

Болтон Уондерерс 
Болтон Уондерерс клубийн ахлагч Кевин Дэвис.

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч









Д. Байрлал Тоглогч








Зээллэгээр ирсэн

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч

Алдартай тоглогчид

  • Болтон Уондерерс Николя Анелька (2006-2008)
  • Болтон Уондерерс Гупни Бергссон (1995–2003)
  • Болтон Уондерерс Харед Боргетти (2005-2006)
  • Болтон Уондерерс Брайан Борроуз (1955-1964)
  • Болтон Уондерерс Тед Визард (1910–1931)
  • Болтон Уондерерс Рой Гривз (1965-1980)
  • Болтон Уондерерс Эйдур Гудйонсен (1998–2000)
  • Болтон Уондерерс Жулиан Дарби (1986–1993)
  • Болтон Уондерерс Дэвид Жек (1920–1928)
  • Болтон Уондерерс Юри Жоркаефф (2002–2004)
  • Болтон Уондерерс Марио Жардел (2004-2005)
  • Болтон Уондерерс Клаус Йенсен (1998–2000)
  • Болтон Уондерерс Фернандо Йерро (?)
  • Болтон Уондерерс Иван Кампо (2002–2008)
  • Болтон Уондерерс Брайан Кидд (1980–1982)
  • Болтон Уондерерс Оуэн Койл (1993–1995)
  • Болтон Уондерерс Жим Кэссиди (1889–1898)
  • Болтон Уондерерс Нат Лофтхаус (1946–1960)
  • Болтон Уондерерс Жейсон Макатир (1992–1995)
  • Болтон Уондерерс Жон Макгинли (1992–1997)
  • Болтон Уондерерс Хидетоси Наката (2005-2006)
  • Болтон Уондерерс Бруно Н’Готти (2001–2006)
  • Болтон Уондерерс Жей-Жей Окоча (2002–2006)
  • Болтон Уондерерс Миксу Паателайнен (1994–1997)
  • Болтон Уондерерс Рэй Пэрри (1953-1960)
  • Болтон Уондерерс Питер Рид (1974–1982)
  • Болтон Уондерерс Майкл Риккетс (2000–2003)
  • Болтон Уондерерс Жон Ритсон (1966-1978)
  • Болтон Уондерерс Жо Смит (1908–1927)
  • Болтон Уондерерс Гари Спид (2004–2008)
  • Болтон Уондерерс Алан Стаббз (1990–1996)
  • Болтон Уондерерс Стиг Тёфтинг (2002-2003)
  • Болтон Уондерерс Стив Томпсон (1982-1991)
  • Болтон Уондерерс Энди Уокер (1992–1994)
  • Болтон Уондерерс Фрэнк Уортингтон (1977-1979)
  • Болтон Уондерерс Алек Финни (1922-1937)
  • Болтон Уондерерс Пер Франдсен (1996–1999)
  • Болтон Уондерерс Фрэнсис Ли (1959-1967)
  • Болтон Уондерерс Рой Хартл (1951-1966)
  • Болтон Уондерерс Аза Хартфорд (?)
  • Болтон Уондерерс Эдди Хопкинсон (1952–1970)
  • Болтон Уондерерс Питер Шилтон (1995)
  • Болтон Уондерерс Себастьян Пюигренье (2009)

Шагналууд

  • АХХ-ны цом
    • Түрүү: 1923, 1926, 1929, 1958
    • Хоёрдугаар байр: 1894, 1904, 1953
    • Хагас шигшээ: 1889, 1896, 1915, 1935, 1946, 2000
  • Лигийн цом
    • Хоёрдугаар байр: 1995, 2004
    • Хагас шигшээ: 1977, 2000
  • АХХ-ны Коммунити Шиелд
    • Түрүү: 1958
  • Хоёрдугаар дивиз/Тэргүүн дивиз
    • Түрүү: 1908–09, 1977–78, 1996–97
    • Хоёрдугаар байр: 1899–1900, 1904–05, 1910–11, 1934–35
    • Плей-оффийн түрүү: 1995, 2001
    • Плей-оффийн хоёрдугаар байр: 1999
    • Плей-оффийн хагас шигшээ: 2000
  • Гуравдугаар дивиз/Хоёрдугаар дивиз
    • Түрүү: 1972–73
    • Хоёрдугаар байр: 1992–93
    • Плей-оффийн хоёрдугаар байр: 1991
    • Плей-оффийн хагас шигшээ: 1990
  • Доод лигүүдийн цом
    • Түрүү: 1989
    • Хоёрдугаар байр: 1986
    Бусад
  • Football League War Cup Winners (1) – 1945
  • Football League War Cup North Winners (1) – 1945
  • FA Premier League Asia Trophy Winners (1) – 2005
  • Peace Cup Runners up (1) – 2007
  • Lancashire Cup Winners (11) – 1886, 1891, 1912, 1922, 1925, 1927, 1932, 1934, 1948, 1988, 1990
  • Central League Champions – 1955, 1995
  • Premier Reserve League North Champions – 2007

Тоглолтын хувцасны ивээн тэтгэгчид

  • 1874–1980: байгаагүй.
  • 1980–1981: Knight Security.
  • 1981–1982: Bolton Evening News.
  • 1982–1983: TSB (Trustee Savings Bank).
  • 1983–1986: HB Electronics.
  • 1986–1990: Normid Superstore.
  • 1990–2009: Reebok.
  • 2009–: 188BET.

Эшлэл

Холбоос

Tags:

Болтон Уондерерс ТүүхБолтон Уондерерс 20-р зуунБолтон Уондерерс ТоглогчидБолтон Уондерерс Алдартай тоглогчидБолтон Уондерерс ШагналуудБолтон Уондерерс Тоглолтын хувцасны ивээн тэтгэгчидБолтон Уондерерс ЭшлэлБолтон Уондерерс ХолбоосБолтон УондерерсАнглиАнгли хэлАнглийн Премьер лигХөлбөмбөг

🔥 Trending searches on Wiki Монгол:

КальциЗэвАтомын цөмУсэйн БолтХагас дамжуулагчХангайн нурууХлорКалиА бүлгийн стрептококкийн халдварЦагаан хэрэмХар-Ус нуурын шагшуургаМаршаллын төлөвлөгөөАрдчилалМонгол хаадын ургийн хэлхээХромосомБерлинЦагаан баавгайЦайрАмьсгалах процессЗарим амьтны насны нэрсДулдуйтын ДанзанравжааТажикистанДундговь аймагИммануэл КантЖимсВолейболХимийн элементМашинДөргөнэИнтернэтГидрометаллургВьетнамБайгалийн гамшигТахьАрван хоёр цагГар, хөл, амны өвчинДалайМэдээллийн технологиЧингис хаанБиомассБулган аймагСяньбиХэрэйдЗасгийн газрын төсөвАвтомашинДундад зуунЛувсанжамбын МөрдоржМонгол ёс заншилМэлхийУзбекистанБямбасүрэнгийн ШаравЭмээлСаратовМорины уралдаанМонгол Улсын Үндсэн хуулийн цэцСагсан бөмбөгМонгол Улсын ЕрөнхийлөгчОй тогтоолтМандухай сэцэн хатанБүгд Найрамдах Алтай УлсЁс суртахуунАзийн орнуудын жагсаалтИх Монгол Улсын товч түүхБар хэвлэлПарламентын засаглалын системМонгол орны уулсРомХоол боловсруулалтТэрхийн цагаан нуурЦэндийн ДамдинсүрэнЦагаан сарНамсрайн СувдЛодонгийн ТүдэвМөлхөгчЛ.Мөрдорж Миний эх орон нэгдүгээр симфониГовьсүмбэр аймагСоциализм🡆 More