Баян-Агт Сум

Баян-Агт — Булган аймгийн сум.

1925 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрх гүний хошууны нутаг. Сумын хүн амын тоо 2020 оны эцсээр 3362 байна.. Сумын нутаг дэвсгэр засаг захиргааны 6 багт хуваагддаг. Армийн 3 генерал, Хөдөлмөрийн баатар 3 тус тус төрөн гарсан нутаг. Генерал Ө.Чойжилсүрэн, Г.Түмэн, Л.Моломжамц, Хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бямбаа, барилгачин Д.Даваасамбуу, хоньчин С.Цэрэндорж нар бөгөөд Түүхийн ухааны доктор Л.Мөнх-Эрдэнэ, Түүхийн ухааны доктор На.Батболд нарын эрдэмтэд төрсөн нутаг юм.

Баян-Агт сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠠᠭᠲᠠᠰᠤᠮᠤ
УлсБаян-Агт Сум Монгол
АймагБаян-Агт Сум Булган
Байгуулагдсан1925 он
Сумын төвШарга
Газар нутаг
  Нийт3,079.70 км2 (1,189.08 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,375
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Сумын сургууль 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бямбаагийн нэрэмжит болж 2014 оноос Бүрэн дунд сургууль болсон, 2020 онд 536 сурагчтай байлаа.

Газар нутаг

Баруун захаас зүүн захын цэг хүртэл 73 км, Хойд захын цэгээс өмнөд захын цэг хүртэл 71 км орчим зайтай. Цагаан голын рашаан, Хануйн рашаан, Багануурын рашаан зэрэг том жижиг рашаан амралтын газруудтай. Шарга нуур, Цэгээн нуур, Бага нуур, Сэлэнгэ Хануй голуудын бэлчир, Хануй Цагаан голуудын бэлчир, Хануй Балиг голуудын бэлчир, Хануй гол дагасан хавцал, Зуунмод зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд элбэгтэй.

Мал аж ахуй

2020 оны жилийн эцсээр 244 мянган толгой мал тоолуулсан. Адуу 18738, үхэр 19205, тэмээ 42, хонь 121098, ямаа 85694 тоо толгой байсан.

Сумын нутгийн хойд багууд болох Баянхайрхан, Баянзүрх багууд үхрийн сүүнээс нэрдэг нэрмэл Монгол архиараа улсдаа алдартай. Энэхүү ундааг айл бүр хийж заншсан. Харин урд талын Дулаанхаан, Халтар, Шарга багийн малчид гүүний  айргаараа улсдаа алдартай.

Газар тариалан, төмс хүнсний ногоо

одоогоор 2 аж ахуйн нэгж нийт 3800 га эргэлтийн талбайд улаанбуудай, тосны ургамал, ногоон тэжээл тариалж байна. Баянхайрхан багийн Ногоо гэх газар, сумын төвд айлууд нийт 10 орчим га газар төмс, хүнсний ногоо тариалж байна.

Багуудын хүн ам
Багийн нэр Хүн ам
(2020 он)
1 Шарга 673
2 Баянзүрх 616
3 Баянхайрхан 695
4 Дулаанхаан 456
5 Халтар 277
6 Хүрэмт 645

Эх сурвалж

Tags:

Баян-Агт Сум Газар нутагБаян-Агт Сум Мал аж ахуйБаян-Агт Сум Газар тариалан, төмс хүнсний ногооБаян-Агт Сум Эх сурвалжБаян-Агт СумБулганСум

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хэнтий аймагТайваньУлс төрийн шинжлэх ухаанФранцӨнгөЧингисийн тоололБаянхонгор аймагМонгол-Хятадын харилцааЗохиомжХиймэл оюунОрхон голХөнгөн атлетикҮйлдлийн системУрлагХишгээгийн НямбаатарОдон орны нэгжГерманЗүг чигийн бэлгэдэлХатууБор гөрөөсБлумын таксономиМэргидИх Монгол улсын их хааны тамгаА бүлгийн стрептококкийн халдварАмин хүчилОйн цаа бугаАлтан ОрдАвстралиЗүчиХүлэгүБулчинЦэндийн ДамдинсүрэнУлаанбаатарХимийн индикаторБий биелгээНАТОПрокси серверЭртний ЕгипетШанхайн Хамтын Ажиллагааны БайгууллагаАдам СмитИндонезБондБөөрМонгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүдЦоохор ирвэсЭлсэн тасархайИх БританиДууны хурдЦагийн бүс2020 оны Улсын Их Хурлын сонгуульСонирхлын бүлэгМеталлСоронзон оронЭмиль ДюркгеймБаруун этгээдэд зорчсон тэмдэглэлҮнэнНийгмийн институтТэнгэр шүтлэгОрганик химиЗүүдХромосомАрабын Нэгдсэн Эмират УлсХөвсгөл нуурМонголын хүн ам зүйТарвагаШинэ ЗеландХөрсСонгинохайрханНүүрсустөрөгчМонгол түүхэн бичиг үсгүүдУлс орнуудын газар нутгийн хэмжээЦахилгаан цэнэгПольшЭкзистенциализмМаршаллын төлөвлөгөөЛитиКирилл үсэгАргын тоололМонгол улсын төрийн сүлд🡆 More