Александр Квасньевски

Алекса́ндр Кваснье́вски (пол.

1995-2005 онд Польшийн ерөнхийлөгч байсан (2000 онд дахин сонгогдсон).

Александр Квасньевски
Александр Квасньевски

Гданьскийн Их сургуулийг 1977-1981 онд сурч төгсөөд Польшийн оюутны социалист холбоонд ажилласан. 1979 онд тэрээр Иоланта Квасньевскатай гэрлэсэн (1981 онд охин нь Александра төрсөн). 1981-1984 онд тэрээр оюутны долоо хоног тутмын "Идд" сэтгүүлийн ерөнхий редактор, дараа нь алдартай "Штандар Млодых" сонинд (1984-1985) ажиллаж байв.

1985 оноос - Залуучуудын асуудал эрхэлсэн сайд, 1987-1990 онд Бүгд Найрамдах Польш Улсын Залуучуудын асуудал, спорт, биеийн тамирын хорооны дарга, 1988-1991 онд Польшийн Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч.

1977-1990 онд ПАНН-ын /Польшийн Ажилчны Нэгдсэн нам/ гишүүн байсан.

Бүгд Найрамдах Польш Улсыг татан буулгасны дараа тэрээр Польшийн Социал-демократ намын зүүн жигүүрийн удирдагч, хуучин эрх баригч Польшийн ажилчдын нэгдсэн намын залгамжлагч үе, Ардчилсан зүүний холбоог үүсгэн байгуулагчдын нэг болжээ.

1991-1995 онуудад Польшийн Сеймын гишүүн. Квасньевски шашинд үл итгэх үзэлтэй.

1995 онд ерөнхийлөгчөөр сонгуулийн хоёр дахь шатанд Лех Валенса-г ялж Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2000 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон.

Квасньевскийн эдийн засгийн бодлогын чиглэл бол зах зээлийн ардчилал, Европын холбоо, НАТО -д элсэх, төрийн өмчийг хувьчлах явдал байсан юм. Олон талаараа хууль батлах нь сөрөг хүчний давамгайлалаас болж хүндрэлтэй байв. 1997 оны 7 дугаар сарын 16-нд Польшийн шинэ Үндсэн хуулийг бүх нийтийн санал асуулгаар баталсан нь Польш дахь олон улс төрийн хүчний дунд маргаан үүсгэсэн юм.

Польш Улс 1997 онд Чех, Унгарын хамт НАТО-д элссэн бөгөөд 2004 оны 5 дугаар сарын 1-нд Европын Холбоонд элсэв.

Парламентын ээлжит бус 2007 оны сонгуулиар Квасньевски «Зүүнүүд ба ардчилагчид» (польш. Lewica i Demokraci, LiD) блок тэргүүлж орсон боловч ялагдал хүлээсэн байна.

2014 оноос Украины байгалийн хий олборлдог «Burisma Group» компаний захирлуудын Зөвлөлд байгаа.

Tags:

Польш хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Аварга хулсны баавгайХүйтэн оргилШохойн чулууХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалРибонуклейн хүчилХалхын голын дайнХимиТранспирациМонголчуудҮелэх системХүрэл зэвсгийн үеХорлоогийн ЧойбалсанХимийн урвалӨвөр МонголХархорин сумЭнергиБямбын РинченВ эсЛитиБаруунтанӨгий нуурОнон голГалогенМазаалайМассҮндсэн хуульМонгол наадгайЭдийн засгийн шинжлэх ухаанТемпературХүний нөөцийн менежментХовордсон зүйлТатарХулан хатанУхаалаг гар утасГанМонголын үндэсний түүхийн музейБат хаанЧингисийн тоололЧингис хааны дөрвөн хүлэг баатарБөө мөргөлНянФотосинтезМатематикМанжуудХимийн нэгдэлГэр бүлБалтиморХемоглобинДорнод аймагВэб сайтДе-фактоСолонгоЦахилгаан сөрөг чанарЛодонгийн ТүдэвДотоод сүлжээБогд хааны ордон музейЗүүнгарын Хаант УлсНүүрсГовьВирусНомАмперАнхны долооУмард МакедонУстөрөгчТуркМиеэгомбын ЭнхболдИзобар процессЦусны даралтЦөлжилтНимбэгЮань УлсТангуд улсМонгол Улсын ЕрөнхийлөгчАзийн орнуудын жагсаалтКоммунизмЗүрхИсланд🡆 More