Хүний Нөөцийн Бүртгэлийн Систем

Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем нь ажилтны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын байрны тодорхойлолт, ажилтан албан тушаалтныг үнэлэх үнэлгээний бодлого зэрэг хүний нөөцийн хэлтсийн бүхий л үйл ажиллагааг хамруулсан бөгөөд зохион байгуулалтыг оновчтой болгох, хяналтыг сайжруулах, удирдлагын зардлыг бууруулах, ажилтан бүрийн бүтээмжийг сайжруулах зэрэг олон давуу тал, боломжийг бий болгох систем юм.

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ

Систем нь хүний нөөцийн дараах үндсэн функцуудын дагуу бүртгэл хийнэ.

Үүнд:

  • Бүрдүүлэлт
  • Үнэлгээ
  • Төлөвлөлт
  • Сургалт
  • Сонгон шалгаруулалт – функцыг удахгүй системд нэмж оруулна.

Системийн боломжууд

  • Байгууллагын онцлогоос хамаарсан ажилтны талаарх анкетын дэлгэрэнгүй бүртгэлийг динамикаар нэмж үүсгэх боломжтой.
  • Ажилтны талаар оруулсан бүх мэдээллээ хайлт шүүлтийн олон нөхцлүүд ашиглан ямар ч хэлбэрээр програмаас гаргах боломжтой.
  • Хөдөлмөрийн гэрээг ажиллах хэлбэрээс нь (үндсэн, туршилтаар, гэрээгээр) хамааруулан хэдэн ч янзаар MSWORD загвараар хэвлэх боломжтой.
  • Шинээр орсон ажилтнуудад хийгдэх ёстой ажлууд ямар түвшинд явж байгааг хянах боломжтой.
  • Хамт олны үнэлгээ буюу 360 градусын үнэлгээ хийх боломжтой.
  • Гадаадад суралцах, банкнаас зээл авахад тухайн ажилтныг байгууллагад ажилладаг тухай тодорхойлолт шаардагддаг. Харин HRMS систем нь ямар ч төрлийн тодорхойлолтыг хүссэн загвараараа угсран хэвлэх боломжтой.
  • Ээлжийн амралт, арга хэмжээ, шилжилт хөдөлгөөн, шагнал урамшуулал, томилолт, чөлөө зэрэг хүний нөөцийн системд хийгддэг бүх бүртгэлүүдээс MSWORD загвар угсран хэвлэх боломжтой.
  • Ажилтан шинээр шалгаруулж авахад тухайн хүн уг ажлын байранд тохирох эсэхийг асар богино хугацаанд мэдэх боломжтой.
  • Албан тушаалын тодорхойлолт дээр үндэслэн ажлыг гүйцэтгэхэд ямар мэдлэг, ур чадвар, чадамж хэрэгцээтэйг тодорхойлох боломжтой.
  • Ажилтан өөрийн анкетын мэдээлэлд орсон өөрчлөлтийг заавал хүний нөөцийн менежерт очихгүйгээр вэбээр өөрчлөх боломжтой.
  • Төрийн албан хаагчийн анкетын загвар болон цалингийн шатлалтай.

Системийн үндсэн модулиуд

1. Бүрдүүлэлт

Ажилтны анкетын мэдээллийг програмд оруулсан бүртгэлүүдийн дагуу хийхээс гадна өөрийн байгууллагын онцлогт тохирсон үзүүлэлтүүдийг програмд динамикаар үүсгэн оруулж өгөх боломжтой.

  • Ажилтны бүртгэл
  • Үндсэн ажилтны анкет
  • Ажлын байр хүсэгчийн анкет
  • Ажилтны тодорхойлолт

2. Ажилтны үнэлгээ

Ажилтныг гүйцэтгэлийн үзүүлэлтээр үнэлэхээс гадна вебээр авсан санал, 360 градусын болон бусад бүх төрлийн үнэлгээний хэлбэрээр үнэлж болно. Байгууллага тань ажилтнуудаа ямар ч үнэлгээний үзүүлэлт, ямар ч хэв маягаар үнэлдэг байсан систем нь хэрэгцээ шаардлагад тань бүрэн зохицож ажиллана.

  • Үнэлгээний бодлого
  • Үнэлгээний үзүүлэлт
  • Үнэлгээний үечлэл

3. Төлөвлөлт

Ээлжийн амралт, чөлөө, жирэмсэний амралт, шилжилт хөдөлгөөний төлөвлөгөө, ажилтнуудыг судалгааны дагуу ажилд авах, цомхотгох, сургалт семинарт хамруулах, ажилтнуудыг хөгжүүлэх зэрэг хүний нөөцийн төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулж, хүний нөөцийн хэлтэс, менежерүүдийн үйл ажиллагааг хөнгөвчилнө. Ингэснээр ажилтнуудаа илүү үр ашигтай зохион байгуулах, удирдах боломж бүрдэх юм.

  • Ээлжийн амралт
  • Шилжилт хөдөлгөөн
  • Хэлтэс тасгийн шилжилт
  • Албан тушаалын шилжилт
  • Чөлөө олголт
  • Томилолт
  • Жирэмсний амралт
  • Акттай ажилчид
  • Арга хэмжээ авах
  • Ажлаас чөлөөлөх

4. Сургалт

Ажилтнуудаас авсан төрөл бүрийн судалгаа, ирсэн хүсэлтийн дагуу програм нь ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, ямар сургалтанд хэн гэдэг хичнээн хүн хамрагдахыг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулна.

  • Сургалтын хэрэгцээний бүртгэл
  • Сургалтын бүртгэл
  • Сургалтын төсвийн бүртгэл
  • Сургалтын бэлтгэл ажлын бүртгэл
  • Сургалтын бүлэг

5. Хайлтын систем

Манай компанийн бүх бүтээгдэхүүний хувьд шаардлагатай мэдээллээ хүссэн хэлбэрээрээ хормын дотор шүүж харах гайхалтай шүүлт, хайлтын системтэй бөгөөд энэхүү чанарыг та Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн системийг ашиглаж өөрийн нүдээр харж, ач холбогдолыг нь мэдрэх боломжтой.

Системд урьдчилан тодорхойлсон маш олон тайлангийн загваууд байх бөгөөд эдгээр загварын дагуу та шаардлагатай тайлан мэдээгээ авч болох ба байгууллагынхаа онцлогоос хамаарсан нэмэлт тайлангуудыг хүссэн хэлбэрээрээ үүсгэх боломжтой:

    Ажилтны ерөнхий мэдээллийн тайлан – 5ш
    Судалгааны тайлан – 12ш
    Шагнал, амралтын тайлан – 3ш
    Үнэлгээний тайлан – 2ш

Системийг ашигласнаар үүсэх давуу тал

  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах, сунгах, цуцлах үйл ажиллагааг хөдөлмөрийн гэрээний хуультай холбож өгснөөр шинээр ажилтан ажилд авах, халах үед систем өөрөө тухайн хүний талаарх шийдвэр хуулийн дагуу зөв эсэхийг мэдэгдэж удирдлагыг хууль зөрчсөн буруу шийдвэр гаргахаас сэргийлнэ.
  • Хүний нөөцийн менежерт тухай бүрт нь ямар ажилтны гэрээ нь байгуулагдаагүй, хугацаа нь дуусч байгаа, ээлжийн амралттай, чөлөөтэй, томилолттой, жирэмсний амралттай байгаа болон хэзээ ажилдаа эргэн орж ирэхийг сануулснаар ажил гээгдэж орхигдохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
  • Байгууллага нь тодорхой хугацааны үечлэлээр ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэлд үнэлгээ өгөх нь ажлын идэвхийг сайжруулах, өндөр чанартай гүйцэтгэлийг бий болгох, улмаар амжилтыг хангах үндэс болно.
  • Үнэлгээний явцад ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин тодорхойлогддог тул тэднийг сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэлтэйгээр тодорхойлох боломжтой болно.
  • Цалин хөлс болон нэмэлт шагнал урамшуулал олгох, тусламж дэмжлэг үзүүлэх, арга хэмжээ авах бодитой үндэслэл тогтооно.
  • Хүний нөөцийн ажилтан ажилтнуудтай холбоотой асуудлуудыг илрүүлэн гаргах, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар дээд түвшний менежерүүдэд үр дүнтэй заавар зөвлөгөө өгөх нөхцөл бүрдэнэ.
  • Хүний нөөц, цалин хөлс тооцооллын үйл явцыг автоматжуулснаар үргүй зардлыг багасгаж, ашигт үйл ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлнэ.
  • Ажилтнуудад өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээнд гарах зардлыг нь хянаснаар ажилтнуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Үнэн зөв, бодитой, цагаа олсон тайлан, шинжилгээний тусламжтайгаар ажилтнуудын талаар хамгийн зөв, оновчтой шийдвэр гаргах үндэслэл болно.
  • Байгууллагын одоогийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд ажилтан шинээр шалгаруулж авах, ажилтныг хөгжүүлэх, шаардлагатай ур чадвар, мэдлэг мэргэшилтэй ажилтныг авч үлдэх ажиллагааг сайжруулна.

Холбогдон ажиллах системүүд

  • Санхүү НББ-ийн систем
  • Цалингийн тооцооны систем
  • Цаг бүртгэлийн систем
  1. [1]
  2. https://www.eway.mn/product/e-hr/

Монголд хөгжүүлж буй компаниуд болон програмууд

IT Zone LLC нь Green HRM хөгжүүлдэг бөгөөд, түлхүү групп компаниуд ашигладаг бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл дараах линкээр орж танилцана уу. Website: https://www.itzone.mn/page/green-hrm

Efficient Way LLC нь 2016 оноос хүний нөөцийн менежментийн систем хөгжүүлж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл дараах линкээр орж танилцана уу. Website: https://www.eway.mn/product/e-hr/

Жишээ програм хангамжийн системүүд

  • Green HRM - IT Zone
  • E-HR and Recruitment System - Efficient Way LLC
  • Odoo ERP

Tags:

Хүний Нөөцийн Бүртгэлийн Систем ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМХүний Нөөцийн Бүртгэлийн Систем Системийн боломжуудХүний Нөөцийн Бүртгэлийн Систем Системийн үндсэн модулиудХүний Нөөцийн Бүртгэлийн Систем Системийг ашигласнаар үүсэх давуу талХүний Нөөцийн Бүртгэлийн Систем Монголд хөгжүүлж буй компаниуд болон програмуудХүний Нөөцийн Бүртгэлийн Систем Жишээ програм хангамжийн системүүдХүний Нөөцийн Бүртгэлийн Систем

🔥 Trending searches on Wiki Монгол:

БаядАж үйлдвэрийн хувьсгалДэлхийн гайхамшгуудХар нүхСүнсХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалУзбекистанЕсөн эрүүНүүрс усОросын Холбооны УлсСяньбиАбтай сайн ханЗасагт хан аймагСанчирБарон Унгерн фон ШтернбергЕсүхэй баатарВирусСүхбаатарын талбайVandeboШатарГазрын зурагДэндэвийн ПүрэвдоржФинландМонгол ВикипедиаСорхагтани БэхиТив тивийн улс орнуудСиньхайн хувьсгалДулдуйтын ДанзанравжааИх Монгол УлсСоциал демократИнерт хийУвс аймагЗах зээлийн сегментчлэлГэрВики1990 оны Монголын ардчилсан хувьсгалАргын тоололИсламСүн ҮкүнБавуугийн ЛхагвасүрэнШуурхай санах ойСүхбаатар аймагЭрдэнэ Зуу хийдЖүгдэрдэмидийн ГүррагчааБуган чулуун хөшөөДезоксирибонуклейн хүчилАмерикийн Нэгдсэн УлсОролт гаралтМонголын үндэсний түүхийн музейФотосинтезТүрүү булчирхайДундад зууны монгол аймгуудОзоны давхаргаУлсын Их ХуралМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьСаудын АрабНисдэг тэрэгХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цааз290 (рэппер)Стефен КарриОпционДархлалын олдмол хомсдолДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)ҮнэнХар тамхиШирэмУвс нуурДотоодын нийт бүтээгдэхүүнЦельсийн градусХүннү улсЭрдэсМасштабГерц (нэгж)Нойр булчирхайПольшДемокрит2016 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнСанжаасүрэнгийн Зориг🡆 More