Пётр Ильич Чайковский (1840 оны 5 сарын 7 – 1893 оны 11 сарын 6 ) нь Романтик үеийн Оросын алдарт хөгжмийн зохиолч, багш, хөгжмийн удирдаач.
Чайковскийн хүн төрөлхтөнд 10 дуурь, 3 балет, 7 симфони (зургаан дугаартай ба Манфредийн симфони), 104 романс, хэд хэдэн хөтөлбөрийн симфони бүтээл, концерт, танхимын хөгжмийн чуулга, найрал дууны бүтээл, кантата, төгөлдөр хуурын бяцхан жүжиг, төгөлдөр хуур зэрэг бүтээлүүдийг үлдээжээ.
Чайковский бол дэлхийн хамгийн агуу хөгжмийн зохиолчдын нэг, хөгжмийн романтизмын нэрт төлөөлөгч, амьдралын ээдрээтэй, зөрчилдөөний сэтгэл зүйг гүнзгийрүүлсэн хөгжмийн шилдэг зохиолч, жүжгийн зохиолч-сэтгэл судлаачдын нэг юм.
Тэрээр 1840 онд Вятск мужийн Воткинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд төрсөн. Пётр Чайковский хүүхэд ахуйдаа тааруухан яруу найраг зохиодог байсан бөгөөд голдуу франц хэлээр бичдэг байжээ. Тэрээр хуулийн сургуульд элсэн орж суралцсан. Пётр Чайковский Хууль зүйн сургуулийг төгсөөд тэр даруй Хууль зүйн яамны нэгдүгээр хэлтэст ажилд орсон. Ажлынхаа чөлөөт цагаар дуурийн театрт зочилдог байв. Хөгжимд сонирхолтой Пётр 1861 оны 9-р сард Петербургийн хөгжмийн дээд сургуульд суралцаж, 1866 оноос Москвад багшлах болжээ.
1870-аад оны эхэн үе хүртэл Чайковский консерваторийн боловсролын үйл явцыг зохион байгуулах, боловсролын хөтөлбөр, заавар боловсруулахад идэвхтэй оролцож, Профессоруудын зөвлөлд орсон байна. Дотоодын хөгжмийн боловсрол, арга зүйн уран зохиолын хомсдол нь П.И.Чайковскийг гадаадын хөгжим судлаачид, онолчдын бүтээлийг орчуулах (франц, герман хэлнээс)-аас гадна өөрийн сурах бичиг бичихэд хүргэв. Профессор П.И.Чайковскийн эрчимтэй, үр бүтээлтэй ажлыг түүний үеийнхэн өндрөөр үнэлэж байжээ.
Тэрээр "Могучая кучка" нэртэй эх оронч хөгжмийн зохиолчдийн нэг байгаагүй ч гэсэн нижигнэсэн, эргэцүүлсэн, хөгжмийн хуваариар илэрхийлэгдсэн уянга аялгуу ба нийцэлтэй маш их орос маягийн хөгжим зохиодог байжээ.
| ||||
Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай. |
| ||||||||||||
Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай. |
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
This article uses material from the Wikipedia Монгол article Пётр Чайковский, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.