Иерусалимын Хотын Галт Тэрэг

Иерусалимын хотын галт тэрэг (еврей.

Одоогийн байдлаар зөвхөн Улаан шугам нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ирээдүйд хэд хэдэн шинэ шугамыг нээхээр төлөвлөсөн байна.

Иерусалимын хотын галт тэрэг
הרכבת הקלה בירושלים
Иерусалимын Хотын Галт Тэрэг
Үндсэн мэдээлэл
ЭзэмшигчCityPass Consortium
ХотИерусалим
Тээврийн төрөлТрамвай
Шугамын тоо1 (Улаан шугам)
Зогсоолын тоо23
Өдөрт үйлчилдэг130,000 (2013)
Жилд үйлчилдэг42.457 сая (2017)
Цахим хуудасwww.citypass.co.il
Үйл ажиллагаа
Нээгдсэн2011 оны 8 сарын 19 (туршилт)
2011 оны 12 сарын 1 (бүтэн)
ОператорCityPass
Техник мэдээлэл
Системийн урт13.8 км
Царигийн өргөн1,435 мм
стандарт цариг
Цахилгааны систем750 В ТГ OHLE
Дундаж хурд50 км/ц

Улаан шугамын барилгын ажил 2002 онд эхэлж, 2010 онд дуусан туршилтын үе эхэлсэн. Улаан шугмыг CityPass Consortium барьсан бөгөөд үүнийг ажиллуулах 30 жилийн концесстэй юм. Төслийн хувьд Иерусалимын Чавхдаст гүүр болон Иерусалимыг тойрон шинэчлэн барих төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагтай байв.

Археологийн нээлт, техникийн асуудлаас болж удаа дараа хойшлогдсоны дараа 2011 оны 8 сарын 19-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн. 2011 оны 12 сарын 1-нд бүрэн ашиглалтад орсон. Шугам нь 13.9 км урт, 23 зогсоолтой. Одоогийн байдлаар Израилын Неве Яаков суурин, баруун өмнөд хэсэгт орших Хадасса Эйн Керем эмнэлэг хүртэл улаан шугамын өргөтгөлийг барьж байна. 2021 онд ашиглалтад орох үед энэ нь Улаан шугамын уртыг 22.5 км хүртэл нэмэгдүүлэх болно.

Улаан шугамын эхний хэсгийн нийт өртөг нь 3.8 тэрбум (1.1 тэрбум орчим $) болсон ба уг төсөл нь төсвийн хэтрүүлэг, Зүүн Иерусалимын еврей хорооллуудад үйлчилдэг, барилгын ажлын үеэр агаарын ба дуу чимээний бохирдол үүсгэсэн гэх шүүмжлэлд өртсөн.

Ногоон шугамын төлөвлөгөөг Иерусалим хотын захиргаа баталж, замын цэвэрлэгээний ажил эхэлсэн. Ногоон шугамын ба Улаан шугамын өргөтгөлийн ажлын тендерийг 2019 оны 8-р сард CAF ба Shapir Engineering компаниудын харъяа TransJerusalem J-Net Ltd. авсан. Цэнхэр шугамын төлөвлөгөөний батлах ажил саяхан эхэлсэн.

Барилгын ажил

1990-ээд онд хотын төв хэсгээр дамжин өнгөрөх нийтийн тээврийн хэрэгслийг хурдан, бохирдолгүй болгох, тодорхой төвүүдийн уналтыг зогсоох хэрэгсэл болгон хөнгөн төмөр замын системийг санал болгосон. Тусгайлан байгуулагдсан CityPass консорциум нь 1-р шугамыг ("Улаан шугам") барьж ашиглалтад оруулах 30 жилийн концесс авсан. CityPass нь Харел (20%), Polar Investments (17.5%) болон Израилын дэд бүтцийн сан (10%), Аштром (27.5%) Alstom (20%), үйлчилгээний операторууд - Connex (5%) зэрэг санхүүжүүлигчдаас бүрддэг.

Гэсэн хэдий ч Дан автобусны компанитай байгуулсан үндсэн гэрээ хэрэгжээгүй. Veolia Egged компанитай дахин нэг үндсэн гэрээ байгуулсан. Veolia нь CityPass дахь хувьцаа болон хөнгөн төмөр замын засвар үйлчилгээ хийх гэрээнд хувьцаагаа Egged компанид зарсан. Гэрээнд Veolia компани шаардлагатай мэргэжлийн мэдлэг олж авах хүртэл Egged компани зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр заагдсан. Дан автобусны компани үндсэн гэрээнээс гарсан тул Veolia-г шүүхэд өгсөн.

1-р шугамыг 2002 онд DTC (Голландын трамвайны компани) барьж эхэлсэн. 1-р шугамыг "Улаан шугам" гэж нэрлэсэн бөгөөд энэ нь анх 1435 мм (стандарт цариг) хоёр эгнээ бүхий 13.8 км-ийн урттай, 23 станцтай байжээ. Энэ нь зүүн хойд Иерусалим дахь Писгат Цеэв суурингаас урагш 1-р зам дагуу (хот хоорондын) Яфогийн зам (Рехов Яфо) хүртэл явдаг. Тэндээсээ Яфогийн замаар баруун тийш Иерусалимын Төв Автобусны Буудал руу явж, баруун урагшаа үргэлжлүүлэн, Герцлийн өргөн чөлөөний дагуу Чавхдаст гүүрийг гатлан Бейт-ха-Керем хороолол руу орон, Бейт-ве-Ганы хойд захад Герцль уулын ар талд дуусдаг. Энэ чиглэл ийн анхны туршилтыг 2010 оны 2 сарын 24-нд хийсэн. Төмөр замын зам тавих ажил 2010 оны 6 сарын 15-нд дууссан.

Үйл ажиллагаа

Яфо гудамж дээрх трамвай
Трамвайн бичлэг

CityPass-ийн хувьцааны 5%-ийг эзэмшдэг Францын Veolia Transport компани нь хөнгөн төмөр замыг ажиллуулах зорилготой байсан. Гэсэн хэдий ч Boycott, Divestment ба Sanctions кампанит ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан Derail Veolia нэгдсэн бүлгүүдийн шахалтаас болж 2009 оны 9-р сард Veolia төсөл дэх хувьцааныхаа хэсгийг Дан автобус компанид 15-20 сая доллараар зарахаар тохиролцсон. Энэхүү худалдаа нь амжилтанд хүрээгүй тул Veolia 2010 оны 10-р сард өөрийн хувьцаагаа Egged-д зарахаар болсон. 2011 оны 12-р сарын байдлаар Egged компаний хувьцаа худалдах ажлыг Израилын засгийн газар хариуцаж байсан гэж мэдээлсэн.

Улаан шугамаар бүхэлд нь буюу Писгат Цеэвээс Герцль уул хүртэл явхын тулд 42 минут шаардагдана. Энэхүү шугам нь Ням гарагаас Пүрэв гараг хүртэл, 5:30-аас 23:30 хүртэл ажилладаг ба Баасан гарагт нар жаргахаас 1 цагийн өмнө, Шаббат ба еврейчүүдийн баярын өдрүүдийн үеэр ажилладаггүй ба Шаббат ба амралтын өдөр дууссанаас хойш 1 цаг 30 минутын дараа эргэн ажилдаа ордог.

2015 оны 8 сарын 2-ноос эхлэн ачаалал ихтэй үед 3 минут тутамд ба өдөр, шөнийн цагаар 6 минут тутамд галт тэрэг ирдэг болсон. Өглөөний ачаалал ихтэй үед цагт 23000 хүртэлх зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байна. Хөнгөн төмөр зам хамгийн ихдээ 50 км/цагийн хурдтай ажилладаг. Засгийн газраас тээврийн хэрэгслүүд хөнгөн төмөр замтай яаж харьцах талаархи шинэ хууль дүрмийг баталсан.

2011 онд хөдөлмөрийн маргаан нь үйл ажиллагаанд нөлөөлсөн. 2012 оны 5-р сард аюулгүй байдлын ажилтнууд ажлын нөхцөл байдал муу, ажил олгогчид ил тод бус байна гэж гомдол гаргасан бөгөөд аюулгүй байдлын компаниас үүнийг няцаажээ.

Үнийн тариф

Шекель дээрх стандарт үнэ:

Төрөл Энгийн тариф Хөнгөлөлттэй тариф
Нэг удаагийн ₪5.90 ₪3.00
10-удаагийн ₪47.20 ₪29.50
15-удаагийн
(оюутнууд ба тохирсон хүмүүст)
- ₪59.00
20-удаагийн ₪94.40 ₪59.00
Хязгааргүй сарын тасалбар ₪213.00 ₪106.50
Оюутны (семестер) ₪582.00 (A семестер)
₪646.00 (B семестер)
Оюутны (жилийн) ₪1,410.00
Эх сурвалж: CityPass, Egged (for the current regional Student pass fares)

Эшлэл

Цахим холбоос

Иерусалимын Хотын Галт Тэрэг  Commons: Иерусалимын хотын галт тэрэг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Иерусалимын Хотын Галт Тэрэг Барилгын ажилИерусалимын Хотын Галт Тэрэг Үйл ажиллагааИерусалимын Хотын Галт Тэрэг ЭшлэлИерусалимын Хотын Галт Тэрэг Цахим холбоосИерусалимын Хотын Галт ТэрэгЕврей хэлИерусалимИзраил

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХалхХөнгөн атлетикЖоульЭрчимжсэн фермийн аж ахуйИмпортУлсын нийслэлийн жагсаалтБулган голАзиЭтанолНэгдсэн Үндэстний БайгууллагаЭх оронч үзэлСэтгэл судлалМорин хуурЖимсЭлектронГэр бүлХархорумБогд хан уулБилгийн тоололБоорчиМөнгөн тэмдэгтийн жагсаалтУвс аймагМашинИнсулинПарламентын засаглалын системДезоксирибонуклейн хүчилЕсөн цагааны албаМонголын энхтайванХиймэл оюунБаянхонгор аймагАрмениСоёмбо тэмдэгМикро эдийн засагДаяарчлалДулдуйтын ДанзанравжааУсэйн БолтЗөвлөлт Холбоот УлсАлканХөвсгөл аймагНайрал дууИонУмард СолонгосОрхон голАльберт ЭйнштейнДиодГиппократын тангарагХатуу дискАмин хүчилУлс төрийн намМонгол хаадын ургийн хэлхээТарвагаОлноо өргөгдсөнБөөрЛГБТУчиртай гурван толгойЦагаан сарДөрвөн Ойрадын холбооХотПрограм хангамжДэлхийДоржшүгдэнЭнэтхэгийн философиТунгалаг Тамир (кино)FacebookТөгөлдөр хуурАмерикЕгипетийн пирамидуудӨнгөний бэлгэдэлСэлэнгэ мөрөнМеталлын холбооМонгол овог аймгуудын жагсаалтМонгол үндэстний хувцасОролт гаралтРомЗүүдИх БританиЗудЭнэтхэг🡆 More