Зүүн Герман

Зүүн Герман буюу албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (герман.

Deutsche Demokratische Republik, товч. DDR) 1949 оны 10 дугаар сарын 7-ноос 1990 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Төв Европт оршиж байсан нэг намын тогтолцоо бүхий коммунист дэглэмтэй улс байсан юм. Албан бусаар Зүүн Герман (герман. Ostdeutschland) гэж нэрэлдэг байсан.

Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс
Deutsche Demokratische Republik
1949–1990
Flag of East Germany
Төрийн далбаа
(1959–1990)
Зүүн Герман улсын Сүлд (1955–1990)
Сүлд
(1955–1990)
Уриа: "Proletarier aller Länder, vereinigt Euch!"
("Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!")
Төрийн дуулал: "Auferstanden aus Ruinen"
("Балгасаас боссон")
1957 оны Зүүн Германы газар нутаг (ногоон)
1957 оны Зүүн Германы газар нутаг (ногоон)
ТөлөвБүрэн эрхт улс
Нийслэл
ба томоохон хот
Зүүн Берлин
52°31′N 13°24′E / 52.517°N 13.400°E / 52.517; 13.400
Албан ёсны хэлГерман хэл
Сорб хэл (зөвхөн Дрезден болон Коттбус хотын хэсгээр)
Шашин
Зүүн Герман дахь шашин шүтлэг
Ард түмний нэршил
  • Зүүн Германчууд
  • Германчууд
Төр засагХолбооны Марксист–Ленинист нэг-намын социалист бүгд найрамдах улс
(1949–1952)
Нэгдмэл Марксист–Ленинист нэг-намын социалист бүгд найрамдах улс
(1952–1989)
Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс
(1989–1990 оны 10 сар)
Ерөнхий Нарийн Бичгийн Дарга 
• 1946–1950
Вильхельм Пик ба Отто Гротеволь
• 1950–1971
Валтер Ульбрихт
• 1971–1989
Эрих Хонеккер
• 1989
Эгон Кренц
Төрийн тэргүүн 
• 1949–1960 (анхны)
Вильхельм Пик
• 1990 (сүүлчийн)
Сабине Бергманн-Поол
Засгийн газрын тэргүүн 
• 1949–1964 (анхны)
Отто Гротеволь
• 1990 (сүүлчийн)
Лотар де Майциере
Хууль тогтоох байгууллагаВолькскаммер
• Дээд танхим
Лендеркаммер
Түүхэн эринХүйтэн дайн
• Үндсэн хуулиа батлав
10 сарын 7, 1949
• 1953 оны бослого
6 сарын 16, 1953
5 сарын 14, 1955
• Берлиний хямрал
6 сарын 4, 1961
• ХБНГУ-тай үндсэн гэрээг байгуулав
12 сарын 21, 1972
• НҮБ-д элсэв
9 сарын 18, 1973
• Тайван хувьсгал
10 сарын 13, 1989
• Берлиний ханын нуралт
11 сарын 9, 1989
• Эцсийн шийдвэр
9 сарын 12, 1990
• Дахин нэгдэл
10 сарын 3, 1990
Газар нутаг
• Нийт
108,875 км2
Хүн ам
• 1950
18,388,000
• 1970
17,068,000
• 1990
16,111,000
• Нягтаршил
149/км2
ДНБ (ХАЧТ)1989 тооцоо
• Нийт
$525.29 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$26,631
ХХИ (1990 формула)0.953
маш өндөр
Мөнгөний нэгж
  • Зүүн Герман марк (1949–1990), албан ёсны нэр:
    • Deutsche Mark (1949–1964)
    • Mark der Deutschen Notenbank (1964–1967)
    • Mark der DDR (1967–1990)
  • Дойче Марк (1990 оны 7 сарын 1-ээс)
Цагийн бүс(UTC+1)
Жолооны талбаруун
Утасны томьёо+37
Домэйн нэр.dd
Өмнө нь
Дараа нь
Зүүн Герман Зөвлөлтийн эзэлсэн Германы бүс
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Зүүн Герман
ӨнөөдөрГерман
Зүүн Германы анхны далбааг 1949 онд баталсан ба Баруун Германы далбаатай адилхан байв. 1959 онд засгийн газар Зүүнийг Баруунаас ялгах зорилготой үндэсний сүлдтэй далбааны шинэ хувилбарыг баталсан.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа одоогийн Герман Улс нь дайнд ялсан холбоотнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Францын хяналтын бүсүүдэд хуваагдсан байлаа.

1949 оны 10-р сарын 7-нд ЗХУ-ын хяналтад байсан хэсэг нь коммунист дэглэмтэй, тусгаар улс болжээ. БНАГУ нь социалист орнуудын гол гишүүн орны нэг байсан бөгөөд Варшавын гэрээний орнуудын байгуулагын гишүүн байжээ. 1990 онд Берлиний хана нурж Герман Улс нэгдэх хүртэл оршиж байсан улс юм.

1973 онд БНАГУ, ХБНГУ бие биенээ хүлээн зөвшөөрсний дараа барууны улс орнууд БНАГУ-ыг хүлээн зөвшөөрч эхэлсэн бөгөөд 1973 онд ХБНГУ хоёулаа НҮБ-д элссэн байна.

БНАГУ байгуулагдсан үе:

1949 оны 5 дугаар сарын 23-нд батлагдсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуульд Зөвлөлтийн мэдэлд байсан бүсийн хэсэг Германы газар нутгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. 1949 оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Германы Ардын их хурлын төлөөлөгчдийн сонгууль болж, 1949 оны 5-р сарын 30-нд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Үндсэн хуулийг баталж, Зөвлөлтийн мэдэлд байсан таван газрын бүс нутаг хүлээн зөвшөөрөв. Батлагдсан Үндсэн хуулийн дагуу Зүүн Германы Төрийн Танхим, Зүүн Германы Ардын Танхим, Зүүн Германы Засгийн газар байгуулагдаж, Зүүн Германы Ерөнхийлөгчийн тамгын газар байгуулагдаж, 12 дугаар сарын 8-нд Ардын түр танхим тус тус хууль баталжээ. "Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Шүүхийн Дээд Шүүх ба Дээд Прокурорын Газрыг байгуулах тухай"-г үндэслэн Зүүн Германы Шүүхийн Дээд Шүүх, Зүүн Германы Дээд Прокурорын газар байгуулсан. Ийнхүү Зүүн Германы газар нутгийн улс төрийн нэгдэл албан ёсоор бий болжээ.

1953 оны 6 дугаар сарын 16-нд Зүүн Берлиний төвд жагсагчдын олон цугларалт эхэлж маргааш нь бүх нийтийн ажил хаялт болсон байна. Үймээн самуун Зүүн Германыг бүхэлд нь хамарчээ. Жагсагчид Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардаж байв. Улсын аюулгүй байдлын яам, Германы Социалист нэгдсэн намын дүүргийн хороод зэрэг олон нийтийн 250 барилгыг бүсэлж, дайран оржээ. Үд дундын орчимд Зөвлөлтийн цэргүүд жагсагчдын эсрэг гарч ирсэн байна. Үймээн самууныг дарахад нийтдээ зөвлөлтийн 16 дивиз оролцсоноос гурван дивиз 600 танктай Берлинд байв. 1956 онд Үндэсний Ардын арми, Усан Цэргийг байгуулж, БНАГУ-ын зэвсэгт хүчин, мөн Вилли Штоф тэргүүтэй Үндэсний Батлан ​​хамгаалах яамыг байгуулж, Карл Марон Дотоод хэргийн сайдаар томилогдсон байна.

БНАГУ нь 1968, 1974 онуудад Үндсэн хуулиа баталсан байна.

Хүн ам

1950 онд БНАГУ-ын хүн ам 18 сая 388 мянга байсан бол, 1960 онд 17 сая 188 мянга, 1970 онд 17 сая 68 мянга, 1980 онд 16 сая 739 мянга, 1989 онд 16 сая 433 мянга болж тогтмол буурч байжээ. Буурсан гол шалтгаан нь Баруун Берлин болон Баруун Герман луу иргэд олноороо цагаачилж болон зугтан нүүж байжээ.

Улс төрийн намууд:

  • Германы нэгдсэн социалист нам (ГНСН) — коммунист нам, 1950—1990 онд удирдах нам. 1969-1990 онд Үндсэн хуулиар тэргүүлэх байр суурийг баталгаажулсан.
  • Германы Христиан-ардчилсан холбоо нам (ГХАХН) — консерватив нам
  • Германы Либерал-Ардчилсан нам (ГЛАН) — либерал нам
  • Германы Үндэсний Ардчилсан нам (ГҮАН) — либерал нам
  • Германы Тариачны Ардчилсан нам (ГТАН) — хөдөө аж ахуйн консерватив нам

Тэмдэглэл

Цахим холбоос

Зүүн Герман  Commons: Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Зүүн Герман 
Wiktionary
Wiktionary: DDR – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж

Tags:

Зүүн Герман БНАГУ байгуулагдсан үе:Зүүн Герман Хүн амЗүүн Герман Улс төрийн намууд:Зүүн Герман ТэмдэглэлЗүүн Герман Цахим холбоосЗүүн Герман Эх сурвалжЗүүн ГерманГерман хэлКоммунизмТөв Европ

🔥 Trending searches on Wiki Монгол:

Умард СолонгосМонгол ноёдын цол хэргэмЧулууСингапурУсан мандалАмьтанМонгол улсын төрийн сүлдМашинГазар зүйн солбицлын системШатарНохойБайгалийн нөөцГазрын яст мэлхийВикипедиаЧингисийн чулууны бичигПотенциал энергиМонгол ардын аман зохиолАмьсгалах процессНомСяньбиШавжЭлэгний C вирусЭкваторХэнтийн нурууЦогт хунтайжНуклейн хүчилПарисын олимп (2024 он)Натурал тооВена (анатоми)АфрикЗигмунд ФройдИрвэсХААН БанкҮндэстэн дамнасан корпорациЭмээлҮнэнЗунХиагтын гэрээХэлБаримтЦайрДаралтОрганик химиЧингис хааны морьт хөшөөБарималТектоник хавтан13-р зуунХурдУур амьсгалын өөрчлөлтМандухай сэцэн хатан (кино)Увс нуурЭтиопХятадМэдлэгМонголын Нууц ТовчооБаян-Өлгий аймагАзарганы ноцолдоон (уран зураг)СудалгааНарБор гөрөөсЧингис хааны сургаалИррационал тооЧингис хааны дөрвөн нохойФизикАмарбаясгалант хийдВаско да ГамаЗүүнгарын Хаант УлсСэтгэл судлалТив тивийн улс орнуудМонгол улс ОлимподБулаг (усан мандал)Мэдээллийн аюулгүй байдалТаван хошуу малУрлагДэлхийн улс орны жагсаалтМонгол Ардын НамАтом🡆 More