Виктор Оладипо: Америкийн сагсан бөмбөгчин

Виктор Оладипо (Англи: Victor Oladipo, 1992 оны тавдугаар сарын 4-нд Мэриленд мужийн Дээд Мальборо хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин.

Коллежийн Индиана Хузерс багт байхдаа Дуэйн Уэйд болон Майкл Жордан нарын тоглолттой адил чадварлаг байж, үндэсний коллежийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчид олгодог хэд хэдэн шагналын эзэн болж байлаа.

2013 онд НБА-гийн драфтад хоёроор шалгарч, Орландо Мэжик багт элссэн.

Намтар

Викторын эцэг, эх Нигери үндэстэн ажээ. Тэр төрж өссөн Мэриленд мужийнхаа ДеМата бага сургуульд суралцаж байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэн,сургуулийн шигшээгийн түлхүүр тоглогчийн хувиар бүсийн түрүү авчирсан жилдээ 11,9 оноо, 10,3 бөмбөг авалт, 3,6 хаалт дунджилж байжээ. Энэ мэт олон амжилтыг үзүүлсэн авъяаслаг тоглогч жаалыг үндэсний хэмжээнд мэдэх болжээ.

Оладипо Блумингтон хотод байрлалтай Индианагийн их сургуульд элсэж,

2013 онд Коди Зеллер, Оладипо нарын амжилттай хослон тоглолтын ачаар Индианагийн их сургууль бүсээ (Big Ten) магнайлсан байна. Оладипо улирлын турш 61,4 хувьтай шидэлт гүйцэтгэж, 16 жилийн өмнөх коллежийн түүхэн амжилтыг давтсан байна. Түүнчлэн довтолгооны бүсээс бөмбөг авч 73,9 хувьтай оноо болгосон нь нэгдсэн улсын түүхэнд эхний аравт бичигдсэн үзүүлэлттэй байв. Ийнхүү 13.7 оноо, 6.2 бөмбөг авалт, 2.2 бөмбөг таслалт дунджилж оюутан тоглогчид олгодог улирлын бүхий л шагналыг Зеллерийн хамт хүртсэн юм.

2013 оны дөрөдүгээр сарын 9-нд НБА-гийн драфт нэр дэвшсэн байна. Мэргэжилтнүүд Оладипог эхний зургаад өнгөлнө хэмээн таамаглаж байсанчлан хоёроор шалгарч, Орландо Мэжик багт элссэн билээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 3-нд өөртэй нь ижил шинэ тоглогч Майкл Картер-Уильямс ба түүний Филадельфия-76 багт 125-126 харьцаагаар ялагдсан тоглолтонд Оладипо 52 минут тоглохдоо 26 оноо, 10 бөмбөг авалт, 10 дамжуулалтаар анх удаагаа трипл-дабл хийсэн юм. Майкл Картер-Уильямс мөн трипл-дабл хийж, нэг тоглолтонд хоёр шинэ тоглогч ийм амжилт гаргасан хоёрд дахь тохиолдол болжээ. Анх 1964 оны гуравдугаар сарын 14-нд Донни Батчер, Рэй Скотт нарын эсрэг багийн тоглогчид трипл-дабл хийж байжээ.

Эшлэл

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

ЗүйлМонголын түүхэн он дараалалАгаарын даралтМонголын замын хөдөлгөөний тэмдэгМонголын Нууц ТовчооЦагаан толгойОлон улсын нэгжийн системХөлбөмбөгАвга болон нагацБиохимиВольтЗүүдБат хаанТуужХагийн хар нуурЦахилгаан гүйдэлУсИранМонгол Улсын төрийн дуулалГэрээӨгэдэй хаанНацагийн БагабандиЭкзистенциализмШинэ ЗеландДээд палеолитЭрдэнэ Зуу хийдАргентинХоол боловсруулалтБайгалийн нөөцТүүхэн эх сурвалжБарагшунМонголын сонгуульМонголын банкны жагсаалтХемоглобинУлс орнуудын хүн амын тооМонголын хамтлагуудНойр булчирхайЭнергиОнги голЕвропын ХолбооНэгжАлун Гуа эхийн домогНирун улсТэмбүү/1Нуклейн хүчилМитозКарл МарксУлс төр12 сарын 22НуурХөвсгөл нуурЗанабазарШанхайн Хамтын Ажиллагааны БайгууллагаПольшМонгол орны тусгай хамгаалалттай газар нутагХар тамхиЭр бэлгийн эсДолгионы уртГурванзагал сумДээлХүрэл зэвсгийн үеМонгол Улсын Үндсэн ХуульНьютон (нэгж)Есөн эрүүМанжуудЧацарганаКазахуудЭкспортСтратегийн ордуудХүлэгүЭквадорҮет хөлтөнНохойНьютоны хуулиудАтлантын далайХөвчтөнБиотехнологиИракСэлэнгэ аймаг🡆 More