Батбилэгийн Мөнхбаатар

Батбилэгийн Мөнхбаатар (1985 оны 01 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотноо төрсөн) нь уул уурхайн ашиглалтын инженер, эрхзүйч мэргэжилтэй.

Б.Мөнхбаатар нь Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын гишүүн юм.

Батбилэгийн Мөнхбаатар
Co-Founder of Treelings

Намтар

Б.Мөнхбаатар 1985 оны 01 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2 дугаар төрөх газарт мэндэлсэн. Хүүхэд насаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн I хороололд өнгөрүүлсэн. Тэрбээр 1992 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуульд элсэн орж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийг 2002 онд төгссөн.

Боловсрол

1992 - 2002 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийг төгссөн.

2002 - 2008 онд ОХУ-ын Санкт Петербург ( https://spmi.ru/ ) хотын Уул уурхайн сургуульд Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. (Уг уул уурхайн их сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат мөн төгссөн.)

2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Ажлын түүх

ОХУ-ын Санкт Петербург хотын Уул уурхайн инститэд 2008 оноос уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгалж ирээд стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК-д Уул уурхайн инженерээр ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн. УлмаарТавантолгой төслийг эхлүүлэх түүхэн үйлсэд өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажиллаж хувь нэмрээ оруулсан.

2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдахад уул уурхайн ашиглалтын инженерээр шилжин ажиллаж эхэлсэн бөгөөд ерөнхий инженер, уурхайн дарга, төслийн удирдагч, уул уурхайн газрын захирал, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал хүртэл дэвшин ажилласан.

2022 оноос Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, Улаанбаатар  хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулсан “Эрдэнэс Баянбогд” ХХК-д Гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан.

Ажилласан байдал

  • 2008 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн уул уурхайн инженер, ( www.erdenesmongol.mn )
  • 2010 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уул уурхайн инженер
  • 2016 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий инженер, Уурхайн дарга, Төслийн нэгжийн захирал, Уул уурхайн газрын захирал, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч ( www.ett.mn )
  • 2022 оноос “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ( www.erdenesbayanbogd.mn )
  • 2024 оноос “Блокчейн Эко Парк” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2024 оноос “Мон Бийф Катл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2024 оноос Хариуцлагатай нүүдэлчин хоршооны тэргүүнээр тус тус ажиллаж байна.
  • Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болохуйц “Treelings” төслийг санаачлан мод тарих, ургуулах, хянах оролцогч талуудыг холбон бүртгэлжүүлэх ажлыг технологийн шийдэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол орны ойн санг блокчейн технологиор бүртгэлжүүлснээр төр, засгийн бодлого шийдвэр оновчтой гарах, мод тарих ажил улс орон даяар эрчимжих боломжтой болно.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ суманд нутгийн малчин өрхүүдтэй хамтран нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйн хосолсон жишиг аж ахуйг байгуулан 40 жилийн түүхтэй Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржил селекци болон хүнс тэжээлийг сайжруулах замаар үнэ цэн бүхий үхрийг бий болгох, цаашлаад хэрэглэгчдийг эрүүл, чанартай, баталгаатай хүнсээр хангахаар зорин ажиллаж байна. Малын удмын сан, махны гарал үүслийг бүртгэлжүүлснээр монгол мал, малчин хүний хөдөлмөр үнэ цэнтэй болох төдийгүй монголчууд эрүүл хүнсээр хангагдах үндэс бүрдэх юм.

Tags:

Батбилэгийн Мөнхбаатар НамтарБатбилэгийн Мөнхбаатар БоловсролБатбилэгийн Мөнхбаатар Ажлын түүхБатбилэгийн Мөнхбаатар Ажилласан байдалБатбилэгийн МөнхбаатарМонголМонгол Ардын Нам

🔥 Trending searches on Wiki Монгол:

Их БританиАнхны долооБөө мөргөлКристиано РональдоЦагаан зээрБайгалийн гамшигМатематикЕсөн эрүүЭрдэнэт үйлдвэрТрансляциМонголын сэтгүүл зүйн түүхэн тоймБрижит БардоЗигмунд ФройдТаван хошуу малТулуйДундад Иргэн УлсДиализ эмчилгээСанчирЖоульЗүйлЧойжин ламын сүм музейГенЕгипет20-р зуунНийгэмАлтан улсМатериализмАмбагай ханЮрий ГагаринDeep learningУлс төрТуркМанзуширын хийдГэрлэж амжаагүй явнаАрван хоёр жилАравтын тооллын системДэлхийМашин сургалт3 сарын 28Хүний нөөцийн менежментСудалгааТобаХовд аймагХандгайЗар сурталчилгааТөрТүүхМөөгБорУураг (молекул)Зах зээлийн сегментчлэлМорин хуурДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)КофеУстөрөгчБөхөнБөөрМонголын Нууц ТовчооСартуулЮань УлсИрландУрлагАлтан ханМонгол Улсын ЕрөнхийлөгчВольфрамЦусны бүлэгСүнсЭрдэсЦусны цагаан эсФторАммиакТоёота ПриусБитАльберт ЭйнштейнХромЦагаадайн УлсЖэки ЧанШашин🡆 More