Баатарсүхийн Чинзориг (1991 оны 9-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн)- Үндэсний шигшээ багийн болон Алдар спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин.
Тэрээр айлын ууган хүүхэд, нэг дүүтэй. Эцэг эх нь эрүүл мэндийн салбарын хүмүүс.
Тэрээр 2005 онд 14 настайдаа “Алдар” спорт хороонд ирж гавьяат дасгалжуулагч А.Гантулга багшаар боксын спорт заалгасан.
2007 онд Үндэсний шигшээ багт орсон. 65 кг жинд өрсөлддөг.
2013 онд МУИС-ийн эдийн засгийн анги төгссөн.
2023 оны 5-р сард Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль, “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, "Ханжоу 2022" Азийн XIX наадмын аварга.
This article uses material from the Wikipedia Монгол article Баатарсүхийн Чинзориг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.