Аюуш Бурхан

Аюуш бурхан (Монгол.

Насан цаглашгүй хэмээдэг, санскрит. Амитаюс, төвөд. Цэбагмид буюу монголчууд "Цэвэгмид" гэж дууддаг) -Бурханы сургаальд хүмүүст урт нас, аз жаргал бэлэглэгч бурхан гэж үздэг. Хоёр мутартаа урт наслуулах ид шидтэй ургамлын ханд бүхий рашаан бумба барьсан байдаг бөгөөд ургамлын ханданд нь 400 төрлийн эмийн ургамал орсон хэмээн үздэг байна.

Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дарь эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхадыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ.

Аюуш бурханыг хөрөгт дүрслэхдээ улаан өнгөөр дүрсэлнэ. Анхдугаар Богд Занабазарын бүтээсэн Аюуш бурханы баримал Чойжин ламын сүм музейд байдаг бөгөөд 60 см өндөртэй, гуулиар цутгаж, алтадсан, гайхалтай уран хийцтэй хосгүй нандин бүтээл юм. Мэгжиджанрайсиг бурханы дуганад буман Аюушийг хана дагуу олноор байрлуулсан байдаг нь бурханы шашны мандал бадралаас гадна хамаг зүйл амьтан урт насалж удаан жаргахыг бэлгэддэг ажээ.

Аюуш бурхан нь 1 тэргүүн, 2 мутар, 2 өлмийтэй. Амирлангуй, зөөлөн, төгс сайхан залуу дүртэй. Давхар бадамцэцэг суурин дээр бүтэн очир завилгаагаар оршино. Хоёр гараа тохойгоор бага зэрэг нугалж өвөр дээрээ авчран алгыг дээш харуулан баруун гараа зүүн дээр тавьж бумба барьсан.

Нүүрний төрх: Магнай дээрээ "ур-на" хэмээх товгорыг цагаан өнгөөр ялгаж өгсөн. Дээш дугуйрсан саран мэт хар өнгийн хөмсөгтэй. Мэлмий нь арвай нуман хэлбэртэй, зовхио ялимгүй буулгаж бясалгал хийж буй дүртэй. Нүдний дээд зовхийг хараар, доод зовхийг улаанаар будсан, харцыг тодруулж хар цагаан өнгөөр ялгаж өгсөн. Эгц шулуун хамартай, бомбогор улаан уруултай. Хоёр чихэндээ навчин хээтэй ээмэг зүүсэн.

Үсээ дээш нь шомбойлгож үснэр хийн боож оройг нь эрдэнээр чимсэн, үлдсэн хэсгийг нь 2 мөр үү унжуулсан. Үсийг хөх өнгөөр ялгаж өгсөн. Тэргүүндээ рин-аа титэм өмссөн. Хүзүүндээ урт богино чимэг бүхий зүүлт эрхи зүүсэн.Энгэрийн зүүлтнээс гадна бугуй, бугалга,шилбэндээ бугуйвч чимэг зүүсэн. Аюуш бурхан нь нүцгэн биендээ торгомсог гоё өмсгөл өмссөнийг уран цоолтбороор гарган товойлгож өгсөн. Г.Занабазарын шавь нар монгол уран баримлын уламжлалт аргаар Занабазарын бурхан дүрслэлийн тигийг баримтлан бүтээсэн байна.

Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж боосон, торгон цээживч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, хоолойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг. Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч "Үйлдвэрийн үндэс" буюу "Жажүд" ёсны , цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм. Мутартаа залсан алтан бумбат рашаан нь үхэлгүй мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө.

Аюуш бурхныг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан

Унгар улсын Будапешт хотноо амьдарч буй монголч эрдэмтэн, ахмад дипломатч Ласло Кадар өөрийн хувийн цуглуулгад байсан Аюуш бурхныг Унгар улсад зохион байгуулагдсан Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр тус улсад суугаа Элчин сайд Т.Гандид хүлээлгэн өгчээ.

2015 оны 9-р сард БСШУ-ны сайдын тушаалаар  байгуулагдсан бурхны онцлог шинж, ур хийцийг тодорхойлон тогтоох, музейн сан хөмрөгт шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэхүү Аюуш бурхныг Өндөр гэгээн Занабазарын мутрын болон хийцийн бүтээл мөн болохыг тогтоож, Монгол Улсын соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулжээ.

Бусад оронд

Диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан Монгол, Төвд, Хятад зэрэг дорно дахины ихэнхи орнуудад өргөн дэлгэр шүтдэг, Насан цаглашгүй хэмээх Аюуш бурхан нь хэмээн алдаршсан.

Tags:

Монгол хэлСанскрит хэлТөвөд хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол хэлМонгол Улсын Үндсэн ХуульДотоодын нийт бүтээгдэхүүнЧихрийн шижинНаадамЦагаан сар ба хар нулимсТод бичигБиблиДауны синдромАлтан улсХэрлэн голХөгжлийн эдийн засагХидан УлсХүйтэн оргилАгаарын фронтУчиртай гурван толгойЦагаан зээрСарСтоунхенжЦусДархлаа судлалМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтОросЭсЖанлуижи БуффонСаратовҮндэсний их баяр наадмын бөхийн барилдааны жагсаалтБиологийн ангилалТэнхлэгийн гүрнүүдЗүүдБоловсролМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтОрхон голШихихутугХэнтий аймагУвс нуурКонсерватизмНүүр хуудасНойр булчирхайШашинБямбасүрэнгийн ШаравДулдуйтын ДанзанравжааХүнСоронзон оронБат хаанҮндэсний бөхЦусны сийвэнАнгарагБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоГэрэл зурагСанкт-ПетербургУрлагҮүлЗарим амьтны насны нэрсӨгэдэй хаанДорнод аймагВьетнамКомпьютер3 сарын 28Булган голГалын ханаОрчин үеийн Монголын түүх3 сарын 29Монгол-Оросын 1912 оны гэрээСүхбаатарын БатболдЭмээлЕгипетийн пирамидуудХрист итгэлБилгийн тоололЦэндийн ДамдинсүрэнМөнгөн тэмдэгтХүйтэн дайнЭссеСанах ойХүннү улсХаммурапи хааны хуульХувьсах хүчдэл🡆 More