Өглөөний унд буюу Өглөөний цай нь ихэнхдээ өглөөгүүр, өглөө иддэг хоол цайг хэлдэг.
Монгол хэлнээ өглөө гэдэг үг нь" чамд өглөө" гэдэг утгыг давхар илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, өглөөг чамд өглөө, одоо өөртөө өгч эхлэх утгыг илэрхийлдэг.
Монголчууд өглөөний хоол гэж нэрлэдэггүй гагцхүү өглөөний унд цай гэдэг хэллэг байдаг нь өглөөд "хоол" бус унд цай хэрэглэдэг. Монголын уламжлалт анагаах ухааны үүднээс өглөөний унд, цай нь хүний биеийн хий босох үед байдаг тул илчлэг тэжээл сайтай боловч шингэц сайн унд хэрэглэхийг зөвлөдөг. Монголчууд эрт үеэс өлөн элэгтэй явахыг цээрлэдэг буюу өглөө босоод цай ундгүй гарахыг цээрлэдэг.
Монголчуудын өглөөний ундандаа сүүн сүүн бүтээгдэхүүн буюу цагаан идээ, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Монголчуудын хэлдгээр цагаан хоол маягийн хоололт байдаг.
Монголчуудын "Өглөөний цай, Өглөөний унд" нь нүүдлийн аж ахуйтай холбоотой эрүүл хүнс хэрэглэж байв.
Монголчуудын уламжлалт хоол хүнс нь улирал, цагт тохирсон байдаг. Өглөөд хийн цаг учраас тос илчлэгтэй, уураглаг хоол хүнс хэрэглэдэг байв.
Монголчуудын өглөөний ундад, тэр дундаа хот суурин газрын хүмүүсийн өглөөний цайнд 1921-1990 он хүртэл ЗСБНХУ-ын өглөөний цай, ундны нөлөө хүчтэй орж ирсэн.
Монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой хүмүүс уламжлалт болоод социалист үеийн өглөөний цайг холимог байдлаар түгээмэл хэрэглэх болсон.
Монголчуудын өглөөний цайнд 2000-аад оны үеэс Баруун Европ, Америк зэрэг улс үндэстний өглөөний унд чухал нөлөө үзүүлж байна.
This article uses material from the Wikipedia Монгол article Өглөөний унд, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.