Эксперт систем (Англи: Expert system) буюу мэдлэгт суурилсан систем нь байгууллага, салбарын хүрээнд тавигдсан тодорхой асуудал, бодлогыг шийдвэрлэхэд мэргэжлийн шинжээч/экспертийн мэдлэгийг үр ашигтай хуримтлуулах, ашиглахад чиглэсэн систем, хиймэл оюуныжишээ юм.
Ингэснээр асуудлыг шийдвэрлэхэд тодорхой салбарын шинжээч/ экспертийг биеэр байлцуулах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, асуудал буюу асуудлын тодорхой тохиолдлыг шийдвэрлэх оновчтой шийдлийг сонгоход тусалдаг. Уг системийн гол давуу тал нь тодорхой нэг салбарын олон тооны экспертын мэдлэгийг хуримтлуулан нэгтгэдэг явдал юм.
Эксперт систем нь тодорхойлогдсон тодорхой нөхцөл байдалд үйлчлэх дүрмүүдээр мэдлэгийн санд суурилан дүгнэлт хийдэг. Мэдлэгийн сан нь ХЭРЭВ... БОЛ буюу IF... THEN логик бүтцээр програмчлагддаг. Үүнийг хялбар жишээгээр тайлбарлавал, "ХЭРЭВ амьтан нь шувуу, тэр нь нисдэггүй, түүний далавч нь хар цагаан өнгөтэй БОЛ энэ нь оцон шувуу" болно. Өдгөө сансар судлал, байгаль орчны мониторинг ба шинжилгээ, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, газар зохион байгуулалт зэрэг олон талт асуудал байнга тавигддаг салбаруудаас гадна шатрын програм, эмнэлгийн төрөл бүрийн оношлогооны системүүд, өвчтөний онош ба өвчний шинж тэмдэгт тохируулан оновчтой эмийг сонгох зэрэг өдөр тутмын хэрэглээнд эксперт системийг түлхүү хэрэглэж байна. эксперт системийг дараах үндсэн төрлүүдэд ангилан үзэж болно. Үүнд:
Эксперт системийн мэдлэгийн сан нь тухайн салбарын шинжээч мэргэжилтнүүдтэй харилцах үед баяжин нэмэгдэж, агуулгын цар хүрээний хувьд өргөжиж байдгаараа онцлогтой. Эксперт систем нь гол төлөв дараах бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
This article uses material from the Wikipedia Монгол article Эксперт систем, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.