Шер Али Хан

Шер Али Хан (1825–1879 оны 2 сарын 21) нь 1863-1866, мөн 1868-1879 он хүртэл төр барьсан, Афганистаны эмир юм.

Тэрээр Афганистаны Баракзайн династиг үүсгэсэн Дост Мухаммед Ханы 3 дахь хүү байв.

Шер Али Хан
Эмир Шер Али Хан. 1869 он.

Тэрээр эцгээ нас барахад хаан ширээг нь залгамжилсан боловч удалгүй ах Мухаммед Афзал Хан нь түүнийг зайлуулж, өөрөө эмир болжээ. Хаан ширээний төлөө тэмцэл эцэстээ Шер Алигийн ялалтаар дуусч, тэрээр 1868 онд буцаж эмирийн суудалд суув. Түүний засаглалын жилүүдэд Афганистан нь Их Британи болон Орос улсуудын зөрчилдөөний талбар болж, аль аль нь нөлөөгөө Афганистанд тогтоохыг хичээж байсан бөгөөд Афганистан улс уг зөрчилдөөнд төвийг сахиж байлаа. Гэвч байдал хурцадсаар 1878 онд Англи-Афганы хоёрдугаар дайн гарав. Британийн хүч Кабулд орж ирэхэд Шер Али Хан нийслэлээ орхин, Орос улс руу дүрвэжээ. Тэрээр хаан ширээгээ өөрийн хүү Мухаммед Якуб Ханaд үлдээгээд Мазар-е Шарифт нас барсан юм.

Эшлэл

Цахим холбоос

Шер Али Хан  Commons: Шер Али Хан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Дост Мухаммед Хан
Афганистаны эмир
1863-1866
Дараах
Мухаммед Афзал Хан
Өмнөх
Мухаммед Афзал Хан
Афганистаны эмир
1867-1879
Дараах
Мухаммед Якуб Хан

Tags:

2 сарын 21АфганистанДост Мухаммед Хан

🔥 Trending searches on Wiki Монгол:

Жүгдэрдэмидийн ГүррагчааАмарсанааБеларусьЗэсЧех4 сарын 24Ховордсон зүйлГол мөрөнБогд хан уулТэмээХалхНүүрсустөрөгчМонголын энхтайванУсСанжаасүрэнгийн ЗоригТунгалаг Тамир (кино)Төмөр (химийн элемент)Булган аймагДээрэлхүүАрдын түр засгийн газарАнандын АмарНарАргальЦэндийн ДамдинсүрэнТомас Альва ЭдисонЭнерги хадгалагдах хуульСанах ойНирун улсУргамалНягтЦиклонАж үйлдвэрУргамлын амьдралын хэлбэрТэнгэрийн ванНүцгэн үртэнМонгол морьБуган чулуун хөшөөЭрдэнэс Тавантолгой ХКМонгол Улсын аймгуудДорноговь аймагГазар хөдлөлтАлтан улсБондАгаарын бохирдолАртерийн судасСудалгааАлун Гуа эхийн домогЦусны улаан эсКоммунизмМэдээллийн системВирусХишгээгийн НямбаатарКонденсаторНийгмийн институтТооСонгуульМонгол гуталМарксист эрх зүйн философиЁлын амМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсХовд аймагМөнх хаанЭтанолБямбасүрэнгийн ШаравДолоо хоногТоргоны замХөнгөн цагаанХүнсний нэмэлт бүтээгдэхүүнНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудМандухай сэцэн хатан (кино)Гүн ухаанШүлтийн металлБий биелгээАтомРомын эзэнт гүрэнЗүүд🡆 More