Францын Төрийн Далбаа

Франц Улсын Төрийн далбаа (фр.

Франц Улсын Төрийн далбаа

Францын Төрийн Далбаа

Далбааг таних тэмдэг: Төрийн далбаа, хуурай газрын?
Талуудын харьцаа: 2:3
Албан ёсоор хэрэглэсэн: Анх 1794 оны хоёрдугаар сарын 15,
дараа нь 1848 оны гуравдугаар сарын 5-нд дахин нэвтрүүлсэн

Төрийн далбааны хийц

Төрийн далбаа нь босоо тэнхлэг дагуу (ишний дагуу) ижил өргөнтэй хөх, цагаан, улаан өнгө бүхий гурван өнгөт далбаа бөгөөд далбааны талуудын харьцаа нь 2:3. Тэнгисийн далбааны (Тэнгисийн цэргийн далбаа) хөх, цагаан, улаан өнгөнүүдийн харьцаа нь 30:33:37 харьцаатайгаар хуваагдсан байдаг. Энэхүү өөр харьцаа нь төрийн далбаа намирах үедээ усан онгоц дээрх далбааг мандуулсан багана талдаа хэт нарийхан биш харин гурван өнгийг ижил өргөнтэй мэт харагдуулах үүднээс ийм хийцийг сонгожээ.

1970-аад онд тус улсын ерөнхийлөгч агсан Валери Жискар д’Эстен төрийн далбааны хөх өнгийг бага зэрэг цэнхэр болгож өөрчилсөн. Тэр далбааны тэнгисийн гүн хөх өнгийг кобальт хөх болгон цайвар болгосон нь европын далбааны өнгөнд ойртуулсан хэрэг байв. Гэвч ерөнхийлөгч Эмманюэл Макрон 2020 оны долоодугаар сарын 14-нд төрийн далбааны өнгөний түүхийг түүхэн талаас нь бодон хуучин байсан гүн хөх өнгийг нь буцаан хэрэглэх шийдвэрийг гаргажээ. Үнэндээ энэхүү өөрчлөлт нь ямар эрх зүйн баримтад түшиглээгүй, ямар ч хууль дүрмийн заалтад үндэслээгүй байна. Мөн түүнчлэн энэ тухайгаа ямар ч байгууллагад мэдэгдээгүй байж байгаад нэг жил өнгөрсөн хойно сэтгүүлчдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын Газраас дээрх алхам нь нэгэн төрлийн зөвлөмж байсан гэдэг хариултыг өгчээ (фр. Démarche incitative).

Хөх Цагаан Улаан
RGB #000091 #FFFFFF #E1000F
CMYK 100.90.20.7 0.0.0.0 0.100.100.0

Түүх

Францын Хант Улсын төрийн далбаа

Францын хувьсгал хүртэл (1789 он оноос) болон сэргээн босголтын үеүдэд (1814–1830 он) ханы ордонд алтан шар өнгөтэй сараана цэцэг бүхий туг байсан нь үндсэндээ Францын төрийн далбаа байв. Энэ далбаа нь бас тэнгисийн далбаа байсан ба ханыг байх үед мандуулдаг байв. Энгийн цагаан өнгийн тугийг 17-р зуунаас 1790 оныг хүртэл тэнгисийн дайны далбаагаар ашиглажээ. Хан энэ усан онгоцонд өөрөө явах үед цагаан дэвсгэр дээр алтан шар сараанаар чимэглэсэн төв хэсэгтээ гурван ширхэг сараана цэцэг бүхий хөх өнгийн бамбай түүний дээр францын титэмтэй бөгөөд бамбайг хоёр тэнгэрийн сахиус өргөж буйгаар дүрсэлсэн далбааг мандуулдаг байсан аж.

Цахим холбоос

Францын Төрийн Далбаа  Commons: Францын төрийн далбаа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

Францын Төрийн Далбаа Төрийн далбааны хийцФранцын Төрийн Далбаа ТүүхФранцын Төрийн Далбаа Цахим холбоосФранцын Төрийн Далбаа ЭшлэлФранцын Төрийн ДалбааТөрийн далбааФранцФранц хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

НүүрсДавтамжӨөлдБурхан Халдун уулБөөрний гаралтай цусны даралт ихсэх хам шинжБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоХидан УлсМонгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүдХүхрийн хүчилСарШинэ ЗеландХурдЭнзимНүүрстөрөгчРомын эзэнт гүрэнГэрРенчиний ЧойномЯнгирМезолитХархорумБүгд Найрамдах Монгол Ард УлсА бүлгийн стрептококкийн халдварСоёлБаруун этгээдэд зорчсон тэмдэглэлКоммунизмТулуйЗасгийн газрын төсөвМонголчууд Алтан улсыг дайлсан ньНүүдэлчинФторСэргэн мандалтын үеИнновациМанжуудҮндсэн хуульЦементТаван хошуу малТотем шүтлэгИх Монгол улсын цэргийн тактикЛиберализмГазар зүйн солбицлын системХүчиллэг борооХур тунадасФранцЦайрМэдээллийн системСамандын ЖавхланАфрикЭквадорГуравдагч хөршийн бодлогоУлс орнуудын хүн амын тооТогоонтөмөр хаанЭмээлСур харвааШонхорВитамин DМонгол Улсын Үндсэн ХуульОлноо өргөгдсөнМорины уралдаанХэнтий аймагДогсомын БодооХиргисүүрТанин мэдэхүйн онолХонконгБогд хааны ордон музейОрхон-Руни бичигСэлэнгэ аймагХотон (ястан)Иончлолын энергиОтгонтэнгэрГрафик дизайнУнадаг дугуйМонгол орны гол мөрдПенициллинЮнителСолонгоЖамбын БатмөнхХуульХарилцааШинэ засгийн бодлого🡆 More