Тогтох Чинсан

Тогтох буюу Тогто (хялбаршуулсан ханз: 脱脱; уламжлалт ханз: 脫脫; пиньинь: Tuōtuō) (1314-1356) болбоос монголын Юань Улсын сүүл үеийн төрийн сайд, улс төрийн зүтгэлтэн.

Тэрбээр монголын мэргид овгийн Мажардайн хөвүүн бөгөөд авга ах нь Баян чинсан юм. Өргөсөн нэр Даён (хятадаар: 大用).

Намтар

Тогтох нь 1314 онд мэргид овгийн Мажардайн хөвүүн болж мэндэлсэн. Бага наснаас Ү Жифан хэмээх хятад багшаар хятад хэл заалгаж, күнзийн сургаалыг сурч өссөн. 1328 онд хунтайж Аригибагийн хишигтэн цэрэгт элссэн. Тогоонтөмөр хааны үеэс авга ах Баянгийн улс төр дэхь хүч нэмэгдэж, баруун гарын чинсан болсон нь түүний албан тушаал ахихад нөлөөлж, 1334 онд сюаньжэн хүрээлэнгийн хамт мэдэгч түшмэл болж, тус оны 6 сард жунжэн яамны тэргүүн түшмэл, 7 сард цэргийн явдлын хүрээлэнгийн хамт мэдэгч түшмэлээр томилогдов. 1335 онд Элтөмөр ноёны хөвүүн Тэнгисийн бослогыг дарахад идэвхитэй зүтгэсэн тул "дээдсийн тайлга эрхэлсэн түшмэл (太禧宗禋院使), зарга шийтгэх яамны дундад түшмэл (御史中丞), барсын тэмдэгт мянгатын ноён (虎符亲军都指挥使), зүүн жигүүрийн асуд хишигтэн (左阿速卫)" цэргийн захирагч зэрэг албан тушаалыг нэгэн зэрэг хүртэв.

1338 онд зарга шийтгэх яамны эрхэлсэн сайд болсон ч, өмнөх албан тушаалдаа хэвээр үлдэв. 1340 онд Тогтох нь өөрийн хятад багш Ү Жифаны ятгалга, өөрийн авга ах Баяны хэрэгжүүлж байсан бодлогыг эсэргүүцэж, түүнийг улс төрөөс шахан зайлуулах хуйвалдаанд оролцож, Тогоонтөмөр хааны дэмжлэгтэйгээр Баяныг анд явахыг нь ашиглаж улс төрөөс зайлуулж, алс нутагт цөлөв. 1341 онд Төвлөн засах яамны зүүн гарын чинсан болж, Баяны явуулж байсан бодлогыг зогсоож, түшмэлийн шалгалтаар дамжуулан түшмэдийг сонгодог тогтолцоог сэргээжээ. 1343 онд Улсын түүхийн хүрээлэнгийн тэргүүн түшмэлээр томилогдож, Ляо, Сун, Алтан улсын түүхийг зохиох ажлыг хариуцсан. Түүний удирдлагын доор “Жинь ши”, “Сун ши”, “Ляо ши” гэсэн гурван улсын түүхийг зохиож дууссан. 1344 онд өвчний улмаас албан тушаалаас чөлөөлөгдсөн ч, 1349 онд Төвлөн засах яамны зүүн этгээдийн чинсангаар дахин томилогдсон. 1352 онд цэрэг удирдан Сюйжоугийн улаан алчууртны удирдагч Жи Малигийн босогчдыг довтлон устгав. 1354 онд Жан Шичэн тэргүүтэй улаан алчууртны өөр нэг босогчдыг Гаоюй хотод бүслэн байлдаж байхад түүний өрсөлдөгч Аюушридар хунтайж өөрийн талын түшмэл Хама тэргүүтэй түшмэлээр эзэн хаанд гүтгэн мэдүүлсний улмаас албан тушаалаас нь огцоруулсан. Удалгүй 1356 онд Тогтох чинсаныг Юньнань муж руу цөллөгийн газар луу явах замдаа 1356 оны 1 сарын 10 нд Хама түшмэлийн явуулсан алуурчинд хорлогдож нас баржээ. Түүнийг өөд болсны дараа түүний удирдлаганд байсан арван түмэн цэргийн ихэнх нь тарж бутран тариачны бослогод нэгдэх, уулын дээрэмчин болох зэргээр тарж сарниснаар өмнөд хятад дахь улаан алчууртны бослогыг монголын эрх баригчид хяналтаасаа алдсан юм.

Гэр бүл

Эшлэл

Tags:

Баян чинсанМажардайМэргидПиньиньХанзЮань Улс

🔥 Trending searches on Wiki Монгол:

ИсламАжилгүйдэлХөнгөн атлетикХүн амын шилжих хөдөлгөөнАтомМонголчуудАдууМонгол түүхэн бичиг үсгүүдЭр бэлгийн эсНямаагийн ЭнхболдИнфляциТунгалаг Тамир (кино)Атрын аянМонгол Улсын Ерөнхий СайдДуурьДэлхийн хоёрдугаар дайнЧингис хааны дөрвөн нохойC++1945 оны чөлөөлөх дайнДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Газрын тосЭнэтхэгийн философиНил мөрөнОюуны өмчТрансформаторЖоуль1990 оны Монголын ардчилсан хувьсгалГүн ухаанRokit BayЗунгааралтБайтаг Богдын хилийн мөргөлдөөнЦахилгаан гүйдэлАлгоритмНогоон дарь эхЭтанолУргамалБогд хаанТусгаар тогтнолТанин мэдэхүйн онолЦонжин болдогМухулайҮндэсний бөхКомпьютерын сүлжээАнтибиотикКанадЭнэтхэгийн далайБат бөхийн онолПрокси серверМонголын өндөр байшингийн жагсаалтСоронзТүмэн засагт хаанШээсний шинжилгээЗохиогчийн эрхАвтомашинДундад зуунТархиYouTubeХатууБодисын төлөвАлун Гуа эхийн домогОлон улсын харилцааТоргуудГэсэр2016 оны Улсын Их Хурлын сонгуульЭргүнэ мөрөнЧадраабалын Лодойдамба2020 оны Улсын Их Хурлын сонгуульГовь-Алтай аймагДөрвөлжин булшНүүр хуудасТомас Альва ЭдисонХулан хатанБитХиймэл оюунЦэндийн ДамдинсүрэнЦусны сийвэнИзраил🡆 More