Солонгосын цэрэггүй бүс (СЦБ, Korean Demilitarized Zone) — Солонгосын хойг дахь зурвас газар юм.
Солонгосын цэрэггүй бүс (СЦБ) | |
---|---|
— Солонгосын хойг — | |
Төрөл | цэрэггүй бүс |
Урт | 250 км |
Мэдээлэл | |
Олон нийт орох | хориотой |
Байдал | ажиллагаатай |
Түүх | |
Барьсан нь | |
Хэрэглээ | 1953 оны 7 сарын 27 |
Үйл явдал | Солонгосын хуваагдал |
1953 онд Солонгосын дайныг төгсгөсөн гал зогсоох гэрээний дагуу байгуулагдсан Өмнөд Солонгос, Умард Солонгос хоёр улсын дундах хилийн шугмыг ахиулан хүрээлсэн хоёр талаас нэвтрэх хориотой газар юм. СЦБ нь Солонгосын хойгийг үндсэнд нь таллан хуваах бөгөөд 250 км урт, 4 км өргөн юм.
Солонгосын цэрэггүй бүс хоёр Солонгосын хилийн зурвасаас хааш хаашаа 2 км, нийт 4 км зайд байна. Энэ зурваст хоёр талын цэрэг орох хориотой бөгөөд харин зурвасын хоёр ирмэгээр маш нягт цэргийн хамгаалалт байгаа нь дэлхийн хамгийн цэрэгжсэн хамгаалалттай хилийн зурваст тооцогдоно.
Зурвасын хамгийн ойртсон хэсэг, гол нэвтрэх боомт нь Нэгдсэн хамгаалалтын газар (НХГ, Joint Security Area) юм.
Шар тэнгис дэх Умард хязгаарын шугам (УХШ, Northern Limit Line) нь хамгийн их зөрчилтэй, маргаантай хэсэг болсон.
СЦБ дотор, хойгийн баруун хэсэгт Паньмүньжом суурин байна. Паньмүньжом суурин дахь Нэгдсэн хамгаалалтын газар (НХГ) нь хоёр улсын нэвтрэх гол хилийн боомт, СЦБ-ийн хамгийн ойрхон бие биентэйгээ тулсан хэсэг юм. НХГ-ын дундуур улсын хил буюу Гал зогсоох шугам дайран өнгөрдөг. Гал зогсоох шугамын хойд талд Умард Солонгосын Паньмүн ордон, өмнөд талд Өмнөд Солонгосын Эрх чөлөөний ордон хоёр өөд өөдөөсөө харан байрлажээ. Гал зогсох шугамыг дайруулан хэлэлцээр хийдэг төмөр контейнер хэд хэд байдаг.
1980 онд Өмнөд Солонгос Паньмүньжомын залгаа сууринд 97 м өндөр далбаат шон босгосонд Умард Солонгос хариуд нь 160 м өндөр далбаат шон босгожээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Солонгосын цэрэггүй бүс, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.