Поль Погба

Поль Лабиль Погба (Франц: Paul Labile Pogba, 1993 оны гуравдугаар сарын 15-нд Ланьи-сюр-Марн хотод төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд Ювентус болон Францын шигшээ багийн хагас хамгаалагч юм.

Поль Погба
Поль Погба
Погба 2016 онд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрПоль Лабиль Погба
Төрсөн огноо1993 оны 3 сарын 15 (1993-03-15) (31 настай)
Төрсөн газарФранц, Ланьи-сюр-Марн
Өндөр1.88 m (6 ft 2 in)
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багМанчестер Юнайтед
Дугаар6
Өсвөрийн баг
1999–2006Руасси-ан-Бри
2006–2007Торси
2007–2009Гавр
2009–2011Манчестер Юнайтед
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2011–2012Манчестер Юнайтед3(0)
2012–Ювентус45(10)
Шигшээ баг
2008–2009Франц (16-)17(1)
2010Франц (17-)10(2)
2010–2011Франц (18-)6(1)
2011–2012Франц (19-)12(4)
2012–2013Франц (20-)9(2)
2013–Франц7(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 12 сарын 22.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 15

Товч намтар

Тэр Францын Руасси-ан-Бри, Торси гэсэн хоёр багт өсвөр наснаасаа бэлтгэгдсэн бөгөөд Гавр багаар дамжаад Манчестер Юнайтед багт ирсэн байдаг байна. 2011 онд Юнайтед багтай мэргэжлийн гэрээгээ байгуулж бүтэн улирлыг өнгөрүүлэхдээ талбайд долоон удаа гарчээ. 2012 оны долоодугаар сарын 27-нд Италийн Ювентус баг түүнтэй болон Юнайтед багтай ойлгосоны үндсэн дээр дөрвөн жилийн хугацаатай багтаа элсүүлсэн юм. Ювентус багт ирээд Сери А-д түрүүлж улмаар 2013 оны арванхоёрдугаар сард Алтан жаал хэмээх Европын залуу тоглогчид олгодог нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. Погба энэ багт өөрийн замналыг өсгөж байгаа.

Погба Францын шигшээ багийн 16-20 хүртэлх таван багт тоглосон. Ингэхдээ 20 хүртэлх насны Дэлхийн аварга болж тухайн тэмцээний "шилдэг тоглогчоор" нэрлэгдэж байв. Харин насанд хүрэгчдийн шигшээ баг түүнийг 2013 оны гуравдугаар сарын 22-нд 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны Гүржийн шигшээ багтай хийсэн тоглолтонд анх гараанд гаргаж байлаа.

Погбагийн хоёр ахь хоёул мэргэжлийн хөлбөмбөгчид ажээ.

Амжилт

    Манчестер Юнайтед
  • Английн залуучуудын цом (1): 2010/11
    Ювентус
  • Италийн аварга (1): 2012/13
  • Италийн супер цом (2): 2012, 2013
    Францын залуучуудын баг (20 хүртэлх насны)
  • Дэлхийн аварга (1): 2013

Хувийн

  • ДАШТ-ий шилдэг тоглогч (20 хүртэлх насны) (1): 2013
  • Алтан жаал (1): 2013

Эшлэл

Холбоос

Поль Погба  Commons: Поль Погба – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Tags:

Поль Погба Товч намтарПоль Погба АмжилтПоль Погба ХувийнПоль Погба ЭшлэлПоль Погба ХолбоосПоль Погба19933 сарын 15ФранцФранц улсын хөлбөмбөгийн шигшээ багФранц хэлХагас хамгаалагчХөлбөмбөгЮвентус

🔥 Trending searches on Wiki Монгол:

Нуклейн хүчилХимийн нэгдэлМонгол-Оросын харилцааЁс суртахуунТаван замын байлдаанХөлбөмбөгТүмэн засагт хаанЭртний Грекийн философиАвстриАнгарагГүюг хаанГарагМанжийн эсрэг монголчуудын тэмцэлЭкологиШудрагаУстөрөгчТөв аймагФридрих ХаекГазар хөдлөлтНирун улсЭволюциМассБаядХишигтэнМөнгөн усНатурал тооБүдүүн гэдэсРенчиний ЧойномМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМолекулМезолитМолдавМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедХагас дамжуулагчМөнгө (химийн элемент)НайманХүдэрДүүрэгГэрУргамалХэрлэн голИзотопЭмэгтэйчүүдийн гоёлГовь (компани)ВикипедиаБоорчиТектоник хавтан290 (рэппер)Хувирмал чулуулагШарын шашин1990 оны Монголын ардчилсан хувьсгалМасштабОйрадХүрэл зэвсгийн үеМонгол хаадУхаалаг гар утасПанамын сувагДиодСоронзТэрхийн цагаан нуурГэр бүлийн хүчирхийлэлМагниУлсын утасны кодуудын жагсаалтНурхачҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрМөнгөн тэмдэгтийн жагсаалтХалхКовалент холбооАж үйлдвэрийн хувьсгалШуурхай санах ойШатарШашинАлканӨнгөМонголын Ардчилсан НамКомпьютер🡆 More