Од Хамарт Сохор Номин

Од хамарт сохор номин (Condylura cristata) нь Хойд Америкийн жижиг сохор номин бөгөөд Канадын зүүн хэсэг, АНУ-н зүүн хойд хэсэгт таарна.

Од хамарт сохор номин
Од Хамарт Сохор Номин
Ховордолтын зэрэглэл
Од Хамарт Сохор Номин
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Soricomorpha
Овог: Talpidae
Дэд овог: Scalopinae
Бүл: Condylurini
Gill, 1875
Төрөл: Condylura
Illiger, 1811
Зүйл: C. cristata
Латин нэр
Condylura cristata
(Карл Линней, 1758)
Од Хамарт Сохор Номин
Condylura cristata

Гадаад төрх, зан авир

Энэ сохор номин нь чийглэг, нам дор газар амьдарч, жижиг сээр нуруугүй амьтад, өт хорхой, нялцгай биетэнээр хооллодог. Тэд сайн сэлдэг бөгөөд гол горхи, цөөрмийн ёроолд хоол тэжээл хайдаг. Бусад сохор номингийн адил хонгил нүх ухан идэш хоол хайх ба эдгээр нь голдуу усан дор байна. Өдөр, шөнө ялгаагүй идэвхтэй ба өвөл ичдэггүй. Сүрэглэн амьдардаг байж болзошгүй.

Од хамарт сохор номин нь хар бордуу өнгийн ус нэвтрүүлдэггүй арьс үстэй, том савар, урт бүдүүн сүүлтэй. Нас бие гүйцсэн нь 15-20 см урт, 55 гр жинтэй, 44 шүдтэй байна. Тэдний гол онцлог нь хоншоорын үзүүрт байрлах од мэт салаалсан 22 махлаг, ягаандуу тэмтрүүл болно. Үүгээрээ өт, хорхой шавьж гэх мэт идэш тэжээл мөн эсэхийг ялгадаг аж.

Эм нь хавар оройхон, зун эрт голдуу 4-5 зулзага гаргана. Дөнгөж төрсөн зулзага үсгүй, 5 см урт, 1.5 гр жинтэй. 10 сар хүрээд нас бие гүйцнэ. Од хамарт сохор номингийн гол дайсан нь эвэрт шар шувуу, улаан сүүлт харцага, өмхий хүрэн, суусар, мөн томхон загас юм.

Гадаад холбоос

Од Хамарт Сохор Номин  Commons: Condylura cristata – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

АНУКанадХойд Америк

🔥 Trending searches on Wiki Монгол:

ЭверестНатурал тооБиохимиИнтерференцАнхны долооБүх ертөнцийн таталцлын хуульХимийн тайлбарМашинСаудын АрабБий биелгээЦементИнерт хийТөв мэдрэлийн тогтолцооМонгол Улсын сумдЖангарХөвсгөл аймагЗарим амьтны насны нэрсИх Монгол УлсТуужАрилжааны банкМикро эдийн засагНүүр хуудасСүхбаатарын талбайХөлбөмбөгКиргизФосфорТөмөр (химийн элемент)Програм хангамжC++РНХагас дамжуулагчКазахстанМонгол Улсын Ерөнхий СайдӨэлүнМонголын улс төрДамдины СүхбаатарСанжаасүрэнгийн ЗоригОросЕсүхэй баатарМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхАрван хоёр жилОрхон аймагАзийн орнуудын жагсаалтСаятан хотын жагсаалтБөөрМэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг хамгаалах аргаЗүйлЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэДашдоржийн НацагдоржНүүрсустөрөгчЦусЭкспортЯнгирХиргисүүрХайкүГарын таван хуруу (кино)Улаанхус сумОюуны өмчБаян-Өлгий аймагҮзэмчинАлтан ОрдГэрээМазаалайПротонМольМонгол гуталЁс зүйн философиБогд хаанХувцас загварБямбасүрэнгийн ШаравЛеонардо да ВинчиХалхын голын дайнПенициллинСүбэдэй баатар4 сарын 26Бүгд Найрамдах Монгол Ард УлсАзимут🡆 More