Иост Гипперт (1956 оны 3 дугаар сарын 12-нд ХБНГУ-ын Винц-Нийдэрвенигерн хотод төрсөн, одоо Хаттингэн хотод амьдарч байгаа) нь хэл шинжээч, кавказ судлаач, зохиолч бөгөөд Франкфурт хотын Йохан-Волфганг Гётегийн нэрэмжит их сургуулийн хэл шинжлэлийн хүрээлэнгийн харьцуулсан хэл шинжлэлийн профессор.
Тэрээр 1972 онд ХБНГУ-ын Эссэн-Алтенэссэн хотын Лайбниц гимназ, 1972- 1977 онуудад Марбүрг хотын их сургууль, Берлин хотын их сургуулийг (Freie Universität) харьцуулсан хэл шинжлэл, энэтхэг, япон, хятад судлалаар тус тус төгссөн бөгөөд 1977 онд “Энэтхэг-Европ хэлний өгүүлбэр зүйн инфинит хөгжил“ сэдвээр докторын (PhD) зэрэг хүртсэн. 1977-1990 онд Берлин, Вена, Зальцбург хотын их, дээд сургуулиудад шинжлэх ухааны чиглэлээр багшаар ажиллаж байлаа. 1991 онд Бамберг хотын их сургуулийн компютер-дорно дахины хэл шинжлэлийн тэнхмийн туслахаар ажиллаж байхдаа армен, гүрж хэлэн дэх иран хэлнээс авсан үгнүүд“ сэдэвт ажлаар багшлах эрх авч байжээ. Йост Гипперт нь 1994 оноос одоог хүртэл Франкфүрт хотын Йохан-Волфганг Гётегийн нэрэмжит их сургуулийн харьцуулсан хэл шинжлэлийн танхимд багшаар ажиллаж байна. 1996 оноос тэрээр Гүрж улсын Гелати хотын Шинжлэх ухааны академийн гишүүн, 2002 оноос Турфан судлалын комиссын гишүүн, 2007 оноос Берлин-Бранденбүргийн шинжлэх ухааны академийн „Хэл“ төвийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. 1997 онд Гүрж улсын Тбилиси хотын Сулхан Саба Оберлианийн нэрэмжит их сургуулийн хүндэт профессор, 2009 онд Тбилис хотын Иванэ Джавахишвилийн нэрэмжит их сургуулийн хүндэт доктор, 2013 онд Батуми хотын Шота Руставелиийн нэрэмжит их сургуулийн хүндэт доктор болсон. Одоо түүний удирдлаган доор Франкфүрт хотын Йохан-Волфганг Гётегийн их сургуулийн харьцуулсан хэл шинжлэлийн танхимын Энэтхэг-Европын хэл, түүх, ерөнхий хэлний хэв шинж /тупологи/-ээс гадна кавказ бүсийн хэл, олон улсын хамтын ажиллагааны төслүүд явагдаж байна. 1987 оноос хойш түүний санаачилсан ТИТУС-төслийг (TITUS-Project) хэрэгжүүлж ирсэн. Судалгааны гол чиглэлд нь түүхэн-харьцуулсан хэл шинжлэл, хэлний хэв шинж, мультимедиа хэлний баримт, электрон бичгийн хэв дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд орно.
Йост Гипперт нь ТИТУС (Энэтхэг-Германы бичгийн болон дуу хоолойны тайлбар тольтой материал) буюу эртний Энэтхэг-Германы хэл, тэдгээртэй ойролцоо хэлнээс уламжлан үлдсэн бичгэн материалыг бүрэн дижитал хэлбэрт оруулах төслийг санаачлагч юм. Мөн 1999 онд АРМАЗИ төсөл (кавказын хэл болон соёл, цахим баримт) буюу кавказ хэлний материалыг бүрэн дижитал хэлбэрт оруулах төслийг санаачилсан юм.
1990-ээд оны дунд үеэс хойш Йост Гипперт нь дорно дахины гар бичмэл, тэдгээрийг дижитал хэлбэрт оруулах төсөл дээр ажиллаж байна (Жишээ нь: Берлин хотын Турфаны цуглуулгын тохар гар бичмэл, Синай уулан дээрээс олдсон кавказ-албаны палимсест гар бичмэл). Мөн 2009 оноос эхлэн энэ ажлаараа Хамбургийн их сургуулийн судалгааны баг (гар бичмэл, түүний соёл)-т оролцож ажиллаж байна. 2013 оны зун дахин Хамбургийн их сургуулийн “Гар бичмэл, соёлын нэвтэрхий толь“-ийг нэгтгэх, “Дорно дахины гар бичмэл судлалыг харьцуулах“ зэрэг гарын авлагыг боловсруулахад оролцжээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Иост Гипперт, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.