Алис Кочмэн

Алис Мэри Кочмэн (Англи: Alice Marie Coachman, 1923 оны 11 сарын 9-нд Жоржиа муж улсын Олбанид төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч юм.

Өндрийн харайлтын төрлөөр өрсөлддөг байсан тэрбээр Олимпын алтан медаль хүртсэн, анхны хар арьст эмэгтэй тамирчин болно.

Алис Кочмэн
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Алис Мэри Кочмэн
Төрсөн огноо 1923 оны 11 сарын 9
Төрсөн газар Олбани, Жоржиа
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лондон 1948 Өндрийн харайлт

Кочмэн АНУ-ын Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны АШТ-д 1939 - 1948 онуудад тасархай түрүүлж байсан боловч Дэлхийн хоёрдугаар дайны улмаас 1940, 1944 оны зуны олимпийн наадам цуцлагдсан тул олимпын наадамд оролцох боломж 1948 онд л тохиожээ.

1948 оны Лондоны олимпын өндрийн харайлтын шигшээд Кочмэн 1.68 м өндрийг эхний оролдлогоороо давсан. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч, Их Британийн Дороти Тайлер Кочмэнтэй ижил өндрийг хоёр дахь оролдлогоороо л давж чадсан байна. Ийнхүү олимпын аварга болсон Кочмэн нь тус олимпоос АНУ-ын багийн эмэгтэй тамирчдын авсан цорын ганц алтан медалийн эзэн болжээ.

Эшлэл

Tags:

Америкийн Нэгдсэн УлсАнгли хэлЖоржиаХөнгөн атлетикӨндрийн харайлт

🔥 Trending searches on Wiki Монгол:

Шүлтийн металлБүргэдЙеменМонгол наадгайӨэлүнОнон голГалт уулНайрал хөгжимУушгиМанжуудСудрын чуулганБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоШихихутугМонгол Улсын Их СургуульХүнГүн ухаанХүйтэн дайнУлсын нийслэлийн жагсаалтАтомын цөмУхаалаг гар утасЭмиль ДюркгеймТулуйМонгол хаадын ургийн хэлхээБурхан Халдун уулМонгол Улсын Ерөнхий СайдКельвинРомео Жульетта хоёрРомын эзэнт гүрэнАнглиТатарЯнгирЛиберализмВаршавын гэрээМеталлын холбооМэдээллийн технологиАжилгүйдэлИх Монгол УлсБаруунтанСэлэнгэ мөрөнМөнгөАнхны долооШавжХятадГлюкозНацагийн ЖанцанноровМөнгөн усУмард СолонгосХүчдэлFacebookПермьХөдөлмөрийн зах зээлБүдүүн гэдэсМатематикЧингис хааны дөрвөн нохойМонгол Улсын аймгуудБудГомеостаз1 дүгээр сургуульТайваньРенчиний ЧойномГуулин улсУвс аймагАСЕАНДавсны хүчилДиодАмин хүчилМонгол түүхэн бичиг үсгүүдЕвропын ХолбооСяньбиКонденсаторДархан (хот)ТайландНил мөрөнТахьЕгипетСэтгэл судлалШуурга🡆 More