Оскар Мамен

Оскар Мамен (англи.

Oscar Mamen, 1885 оны 6-р сард Норвегийн Норби Вестред төрсөн-1955 онд нас барсан)- Монгол, Хятад, Орос улсаар 30 орчим жил аялсан норвегийн аялагч, бизнесмен.

Тэрээр 1930 1-р сард Этэль Жон Линдгрен (Ethel John Lindgren, 1905 –1988) гэж эрдэмтэн бүсгүйтэй гэрэлсэн.


1911 онд Мамен өөрийн үеэл Альфред Рустадын урьж санал болгосоноор "Британи-Америкийн тамхины" (англи. British American Tobacco Company) компанийн салбарыг байгуулахад туслах зорилгоор Монголд анх очжээ. Мамен адал явдал, эд баялаг хайхаар Монгол руу аялж байсан. Гэвч тэрээр тухайн газар нутгийн байгаль орчин, соёлд дурлаж тэдгээрийг гэрэл зураг, баримт бичгээр баримтжуулсан хүн юм. Мамен хэзээ ч маркшейдер, газарзүйч, антропологич мэргэжилгүй байсан боловч Монголоор аялахдаа, эдгээр мэргэжлийн олон арга техник, дадлыг эзэмшсэн бөгөөд бусад судлаачдад тусалж байжээ.

Оскар Мамен монгол хэл сурах, монголчуудын өдөр тутмын амьдрал, баяр ёслолын арга хэмжээг судлах, мэдрэх зэрэг бусад зүйлд хангалттай цаг гаргажээ. Тэрээр хэд хэдэн хэл сурч, Монголын элит болон олон улсын эрх ашгийн төлөө орон нутгийн хөтөч, зөвлөхөөр ажилласан. Оскар Мамен зэрлэг амьтад, соёлын арга хэмжээ, угсаатны зүйг хоёуланг нь сонирходог байв. Тэрээр аялалдаа орчин үеийн гэрэл зургийн камер авчирч зураг авч байжээ. Монголоос авсан гэрэл зургуудын ихэнх нь 1911-1923 оны хооронд авсан нь Монголын түүхэнд онцгой арван жилийн зураг юм.

Оскар Мамен 1955 онд автомашины ослоор нас барахдаа гэрэл зургийн баялаг цуглуулга, хэвлэгдээгүй гар бичмэл, аяллын тэмдэглэл, угсаатны зүйн 500 гаруй эд зүйл үлдээжээ. Докторын судалгааны ажилтан Мария Картвейт уг цуглуулгад антропологийн судалгаа хийж байгаа бөгөөд уг цуглуулгад угсаатны зүй, нумизматик, сонгодог археологи, их сургуулийн түүхийн (DENCAUH) тэнхимийн Гро Вин, Ослогийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн Ингжерд Хёем нар удирдан явуулж байна.

О.Мамены аялалын гэрэл зургийн үзэсгэлэн

2017 онд Оскар Мамены үр ач нар аяллынх нь цуглуулгыг Осло хотын Соёлын түүхийн музейд хандивласан. Тус цуглуулга 8000 гэрэл зураг, 500 эд зүйл, өдрийн тэмдэглэл, захидал, аяллын баримт бичиг, гар бичмэлээс бүрдэнэ. Гэрэл зургуудыг цахимжуулж, музейн мэдээллийн санд оруулсан ажээ.

Оскар Мамены “Зүүнш зорчсон нь” хэмээх гар бичмэлийг ном болгон Монгол Улсын Их Сургуулиас 2022 оны 3-р сарын 31-нд Улаанбаатар хотод гаргасан билээ. Норвегийн Осло хотын Соёлын түүхийн музейн докторын судалгааны ажилтан Мариа Картвейт МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Жадамбын Лхагвадэмчигтэй тус гар бичмэлийг хэвлүүлэхэд хамтран ажиллажээ.

2020 оны 1-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Норвеги улсад төрийн айлчлал хийсэн. Ерөнхийлөгч энэхүү Монголын цуглуулгыг Соёлын түүхийн музейг онцгой сонирхож үзсэн. Ерөнхийлөгч Баттулга Мариа Картвейтэд Ерөнхийлөгчийн нэрэмжит судалгааны тэтгэлэг болон Оскар Мамен ба Монголын талаарх судалгааг дэмжихээ илэрхийлэв.

Tags:

Англи хэлНорвеги

🔥 Trending searches on Wiki Монгол:

Ардын хувьсгалРибонуклейн хүчилЦэргийн цолYouTubeСоциализмОлон улсын нэгжийн системМутацТөрбатын БархүүЛигдэн хаанМатематикБат хаанХугалах илтгэгчЮмжаагийн ЦэдэнбалУлсын утасны кодуудын жагсаалтСартуулНидерландХөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнМонголын өндөр байшингийн жагсаалтЦөлжилтТектоник хавтан3 сарын 28ПифагорУвс аймагМонгол бичигАнгли хэлИл Хаант УлсУлаан лоольТарваган тахалКирилл үсэгШведЕвропСократШирэмЗүүнгарын Хаант УлсМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаЛеонардо да ВинчиХүчиллэг борооАмарсанааКамертонВитамин DҮзэгдэх спектрАлтан ОрдАмерикБөхөнТанин мэдэхүйн онолЦээрлэх ёсонЗүйлДундад зууны монгол аймгуудЗохиогчийн эрхӨнцөг (геометр)Леброн ЖеймсҮндэсний эрх чөлөөний хувьсгалМона ЛизаБериллиГалактикТоргоны замЦагаадайн УлсМөнгө (химийн элемент)Натурал тооЯпон хэлМонгол орны гол мөрдХэрэйдЦагаан толгойАнаксимандрХойд АмерикМашин сургалтМодЕвропын ХолбооЗасагт хан аймагАлтай Таван БогдХААН БанкКиргизЧадраабалын ЛодойдамбаЖамуха“00” цаг (З.Түмэнжаргал, С.Баатарсүх)ХандгайӨвөр МонголТив тивийн улс орнууд🡆 More