Йохан Густав Ренат (шве.
Тэрбээр Зүүнгар, Зүүн Туркестаны газрын зургийг нарийвчлан шинжлэх ухааны үндэстэй гаргасан анхны европ хүн гэдгээрээ алдартай.
Нидерландын еврейчүүдийн удам Ренат нь Умардын их дайны үеэр XII Карлын армид их бууны ангид байсан бөгөөд Полтавын тулалдааны үед оросуудад олзлогджээ. Олзлогдсон 20 мянган шведүүдийг эхлээд Москва руу, дараа нь 1711 онд Тобольск хот руу цөлсөн байна. Тобольскийн цөллөгт байх үед нь түүнийг цэргийн цуваанд оруулж 1716 онд Ямышевийн цайзыг Зүүнгарын цэргүүдээс хамгаалуулахаар Бухгольцын экспедицид туслахаар явуулсан байна. Бухгольцын экспедицийн цувааг Зүүнгарын хаан Цэвээнравданы цэргүүд довтлон бут цохих тулалдаанаар Зүүнгарын олзны цэрэг болж Хулж хот руу илгээгджээ.
Ренат арван долоон жилийг Зүүнгарын хаан Цэвээнравдан, Галданцэрэн нарын албанд зориулжээ. Ренатын шууд оролцоотой Зүүнгарын улсад их буу, галт зэвсэг, уул уурхайн үйлдвэрүүд баригдсан юм. Олзны швед болон оросууд Зүүнгарт цэргийн үйлдвэрлэл бий болох, Зүүнгарын хаант улс Манжийн эсрэг хийсэн дайнд цэргийн хүчин чадлыг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулжээ. Хаан түүнийг Зүүнгар дахь байлдааны ажиллагаа дууссаны дараа суллахаар амласан байна.
Ренат 1733 онд Зүүнгарын албанаас халагдан олзны швед бүсгүй Брижит Шерценфельдтэй гэрлэн орос элчин, хошууч Леонтий Угримовын хамт Москвад буцаж ирэв. 1734 онд тэрбээр эхнэр болон Зүүнгарын хаант улсын бүрэлдэхүүнд байсан түрэг угсааны Алтан, Яманкис, Сарай гэсэн гурван зарцын хамт (Ойрд-Монголын 1640 онд баталсан Их цааз бичигт ноёд, зайсан нар нь өөрийн албат ойрад-монгол хүмүүсийг гаднын иргэнд зарцлуулахаар өгөхийг хорьсон байдаг) Стокхольм хотдоо буцаж ирээд Хуучин хотод байшин худалдаж авчээ. 1739 онд ахмад цол хүртэтлээ цэргийн албанд зүтгэсэн байна.
Түүний хувийн ажиглалт, тодорхойлолтын үндсэн дээр боловсруулсан Зүүнгарын хоёр газрын зургийг олон нийт удаан хугацаанд мэддэггүй байв. 1878 онд хааны номын санд туслах номын санчаар ажиллаж байсан Йохан Август Стриндберг эдгээр хуулбарыг олсон бөгөөд Ж.К.Гротоор дамжуулан Оросын газар зүйн нийгэмлэгт хүлээлгэн өгчээ. 1881 онд А.И. Макшеев анх нийтэлсэн байна. Үүнээс хойш арван жилийн дараа анхны зургийн эх хувийг Шведийн Уппсалагийн Их Сургуулиас олж, өнөөг хүртэл хадгалж байна.
This article uses material from the Wikipedia Монгол article Йохан Густав Ренат, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.