Владислав Людвигович Котвич (польш.
Władysław Kotwicz; 1872 оны 3-р сарын 20-нд өнөөгийн Беларусийн Оссовье тосгонд төрсөн- 1944 оны 10-р сарын 3-нд Вильнюс хотын ойролцоо Юодшиляй тосгонд нас барсан) польшийн хэл судлаач (1891-1924 онуудад орост ажилласан), монгол хэл судлаач. Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн (1923), Польшийн мэдлэгийн шинжлэх ухааны академийн гишүүн, Польшийн дорно судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч (1922—1936).
Эцэг нь Людвиг Ксавери /Ludwik Ksawerу/ эх нь Агата Войшвилов /Agatа z Wojszwiłłów/ нар юм. Эгч Болеслава, (1922 нас барсан), Станислав, Пётр гэж эрэгтэй дүү нартай байжээ. Тэрээр 1890 онд Вильнюс хотод гимнази алтан медальтай төгссөн байна.
1891 онд Котвич Оросын Санкт-Петербургийн Их Сургуулийн Дорно дахины судлалын факультетэд монгол хэлээр дагнан суралцаж, манж, хятад хэл мөн сурсан байна. Дөрвөн жил сурсны дараа тэрээр Сангийн яамны албанд (1895) түшмэлээр ажиллаж эхэлсэн. Тэрээр 1900 онд их сургуульд шинжлэх ухааны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байсан ч 1917 он хүртэл тэрээр яамны албан тушаалтан байжээ. Энэхүү албан тушаал нь түүнд Монголын шинжлэх ухаан, эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөө бүхий хэд хэдэн хүмүүстэй танилцах боломжийг олгосон байдаг юм.
Котвич докторын диссертаци хамгаалсны дараа л их сургуульд шинжлэх ухааны ажлаа эрхлэх боломжтой болсон байна. 1900 онд Монголын филологийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд очоод 1917 онд дэд профессорын орон тоонд ажилласан. В.Котвич 1923 онд профессор цол хүртжээ.
Котвич Халимагт хийсэн хэд хэдэн эрдэм шинжилгээний экспедицид (1894, 1896, 1910, 1917) оролцсон боловч хамгийн чухал шинжлэх ухааны аялал нь Умард Монголд (1912) хийсэн бөгөөд эртний Түрэгийн бичээс, мөн Эрдэнэ-Зуу (XVI) хийдийг судалжээ. Өргөө (одоогийн Улаанбаатар) хотоос баруун тийш дөрвөн зуун километрт оршдог.
1917 оны Октябрийн хувьсгалын дараа Котвич "Дорно дахины амьд хэлний дээд сургуулийг" байгуулах ажил хөөцөлдөж байв. Зохион байгуулалтын ажил 1920 оны намар хүртэл үргэлжилж тэрээр шинээр байгуулагдсан хүрээлэнгийн захирлаар томилогдсон бөгөөд 1922 он хүртэл энэ үүргээ гүйцэтгэж байжээ.
1943 оны 10-р сарын 3-нд Вильнюс хотын ойролцоох "Чарный Бор" нас барсан.
This article uses material from the Wikipedia Монгол article Владислав Котвич, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.