Александр Сергеевич Грибоедов (1795 оны 1-р сарын 15-нд Москва хотод төрсөн- 1829 оны 2-р сарын 11-нд Тегеран хотод нас барсан) -Оросын яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, дипломат, хэл судлаач, түүхч, төгөлдөр хуурч болон хөгжмийн зохиолч.
А.Грибоедов Оросын болон дэлхийн театруудын тайзнаа байнга тавигдсаар байгаа "Ухаантны зовлон" /орос. Горе от ума/ (1824) шүлгийн жүжгээрээ алдартай. Энэ нь олон тооны орос хэллэгүүдийн эх сурвалж болсон юм.
Грибоедов Москва хотод чинээлэг угсаатан гэр бүлд төржээ. Түүний өвөг эцгийн эцэг Ян Гжибовский (польш. Jan Grzybowski), XVII зууны эхэнд Польшоос Орост нүүж ирж суурьшсан байна. Грибоедов гэсэн овог нь үндсэндээ польш Гжибовски хэмээх овогийн орос орчуулга юм.
Тэрээр 6 настайдаа гурван гадаад хэл, дараа нь зургаан хэлээр, ялангуяа англи, франц, герман, итали хэлийг төгс эзэмшсэн байна. Тэр мөн латин, эртний грек хэлийг маш сайн ойлгодог байсан ажээ.
1803 онд Грибоедовыг Москвагийн Их сургуулийн дэргэдэх язгууртны бага сургуульд өгч, 1806 онд 11 настай Москвагийн Их сургуулийн хэл үгний факультетад оюутнаар бүргүүлүүлж байжээ.
Гүнзгийрүүлсэн сурлага нь Грибоедовыг Москвагийн Их сургуульд дахин элсэж 1810/1811 оны хичээлийн жилд сайн дурын сурагч, 1811/1812 онд тус гүн ухааны факультетийн ёс эрх зүйн (хууль) тэнхимд дахин оюутан болж байжээ.
1812 оны зун буюу Эх орны дайны үеэр дайсан Оросын нутаг дэвсгэрт ирэхэд тэрээр Гүн Петр Иванович Салтыковын Москвагийн Гусарын дэглэмд (сайн дурын морин цэргийн анги) элссэн байна. Тэнд тэрээр "хамгийн дээд язгууртан гэр бүлийн залуустай" - хунтайж Голицын, граф Ефимовский, граф Лев Толстой, Алябьев, Шереметев, Ланский, ах дүү Шатилов нартай нэг дор оров. Грибоедов тэдний заримтай хамаатан байв.
1816 оны 3-р сард Грибоедов Дерптын их сургуульд /өнөөгийн Тартугийн их сургууль/ элсэж дахин шинжлэх ухааны ажилдаа орохыг оролдсон боловч 1817 оны 7-р сарын 9-нд тэрээр мужийн нарийн бичгийн даргын зэрэгтэй Гадаад харилцааны яаманд дипломат албанд оржээ. Удалгүй 12-р сарын 31-нд орчуулагчаар томилогдсон байна.
1829 оны 1-р сарын 30-нд /хуучин тооллоор/ Тегеран дахь Оросын Элчин сайдын яам руу шашны хэт даврагсад дайрах үеэр Грибоедов алуулж нас баржээ.
Алдарт "Ухаантны зовлон" яруу найрагт инээдмийн жүжгийг 1816 онд Санкт-Петербургт бичиж эхлээд 1824 онд Тифлис хотод дуусгажээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Александр Грибоедов, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.