Шангас овогт Чулууны Далай (1930 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн-2009 оны 6 сарын 12-нд нас барсан) - Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, түүхч, хятад судлаач эрдэмтэн хүн.
Тэрээр 1930 онд Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. 1950 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн.
1950-1952 онд МУИС-ийн түүхийн ангид суралцсан байна.
1952 онд Бээжингийн их сургуульд дэвшин суралцаж, түүхч мэргэжлээр төгссөн.
1958 онд төгсч ирээд Монгол Улсын Их Сургуульд түүхийн багш, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал,
1962-1968 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1986-1989 онд зөвлөх,
ШУА-ийн дэргэдэх Дорно Дахины Судлалын хэлтэст эрхлэгч, Дорно Дахины Судлалын Хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн Зүүн Хойд Ази Судлалын Төв, Олон Улс Судлалын Хүрээлэнд захирал, зөвлөхөөр ажиллаж байжээ.
Ч.Далай 2009 оны 6-р сарын 12-нд өвчний улмаас нас баржээ.
Тэрээр 1970 онд "Юань гүрний Монгол" сэдвээр түүхийн ухааны дэд доктор, 1986 онд "Монгол-Хятадын харилцаа (1949-1984)" сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.
Ч.Далайн мэндэлсний 90 жилийн ойд зориулан 2020 оны 9-р сард Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийг академич Чулууны Далайн нэрэмжит болгосон байна.
2020 онд эрдэмтний 90 насны ойд зориулж БШУЯ-ны дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн санаачилга, Соёлын яамны санхүүжилтээр “Академич Чулууны Далайн бүтээлийн эмхэтгэл” 9 боть бүтээл хэвлэгдэн гарсан.
This article uses material from the Wikipedia Монгол article Чулууны Далай, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.